Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхээр анх удаа зөвлөлдлөө

2016-2-24
0
ЖИРГЭХ

        Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи хамтран “Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг өнөөдөр /2016.02.24/-нд “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцож, “Инновацийг дэмжих нь”, “”Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зарим боломж”, “Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжил”, “Хөрөнгө оруулалт босгосон туршлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцов.

 

Зөвлөгөөнийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хүнд үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэгчдийн гаргасан санаачлагыг бид бодлогын хүрээнд дэмжиж байна. Аж үйлдвэрийн салбарт дэлхийн дэвшилтэт технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Шинжлэх ухаан үйлдвэрлэлгүй бол  үр ашиг муутай  зүйл болж хувирна. Тиймээс ч дэлхийн шилдэг шинэ, технологийг эрж хайх, түүнийг оновчтой ашиглахын тулд аж үйлдвэр-шинжлэх ухааны нягт уялдаа холбоог хангах  хэрэгтэй. Хэдийгээр манай эрдэмтэд оновчтой олон санал, санаачлагыг гаргадаг боловч үйлдвэрлэлд төдийлөн амжилттай нэвтэрдэггүй. Тэдний санал, санаачлагыг нь бодит ажил хэрэг болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарцыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх шаардлага байна. Үүний тулд бид Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулиа өөрчилж, хаврын чуулганд өргөн барихаар зэхээд байна. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн салбарын оновчтой хамтын ажиллгааны эхлэл нь хүнд үйлдвэрийн салбарт тавигдах ёстой. Ялангуяа хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд яригдаж буй томоохон төслүүд болох ган төмөрлөг, зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрс хийжүүлэх, нүүрснээс шингэрүүлсэн хий  гаргах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэхэд салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэшсэн инженер, техникийн ажилчид хэрэгтэй. Үүнийгээ бид ярих гэж, зөвлөлдөх гэж энд цуглаад байна” хэмээн онцлов.

 

Салбарын стратегийн хөгжлийн чиг хандлага, бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбартай  хамтарна

 

Аж үйлдвэрийн сайд зөвлөгөөнийг нээж үг хэлсний дараа талууд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн юм. “Аж үйлдвэрийн яам-Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах  санамж бичиг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд аж үйлдвэр, технологийг хөгжүүлэх чиглэлээр төр, шинжлэх ухаан, бизнесийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төр шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөл бүхий  Үндэсний хороо, зөвлөл зэрэг байгууллагыг оновчтой хэлбэрээр бий болгож, санал, мэдээлэл солилцох, инновацийн хамтын ажиллагааг  хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Мөн энэ үеэр “Аж үйлдвэрийн яам-ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг”-т Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга Ц.Буянцогтоо нар гарын үсэг зурсан юм. Санамж бичигт аж үйлдвэрийн салбарын стратегийн хөгжлийн чиг хандлага, бодлогыг хэрэгжүүлэхэд  хамтарч ажиллах, салбарын кластер, инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтрахаар тусгасан байна.

 

 

Д.Баттогтох: Өндөр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр монголчуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

 

/Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга/

 

-Аж үйлдвэрийн бодлого ямар зураглалаар хөгжих юм бэ гэдгээ бид өнгөрсөн хугацаанд тодорхойллоо. Энэ хүрээнд таван жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны стратегийг батлуулаад ажиллаж байна. Эхний таван жилд бид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах улмаар импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын үйлдвэрлэлийн эхлэлийг тавих зорилт тавин ажиллаж байна. Ойрын хугацаанд бид хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг урагшлуулах  бодлогыг баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, зэс, өнгөт металл, нефть, химийн чиглэлийн үйлдвэрүүд хөгжих ёстой. Холбогдох шийдвэрүүд Засгийн газраас гарсан. Тиймээс энэ салбарыг цаашид  хэрхэн хөгжүүлэх юм, одоо яригдаж буй томоохон төслүүдээ хэрхэн урагшлуулах талаар бид эрдэмтэн, судлаачид, багш нартай хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголчууд цаашид  технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэлийг эрхэлж байж өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр технологийн агууламж бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлснээр Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

 

Д.Рэгдэл: Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухаантай хэрхэн холбох талаар хэлэлцлээ

/Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич/

-Зөвлөгөөн үр дүнтэй арга хэмжээ болж байна. Учир нь анх удаа эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, төрийн захиргааны төв байгууллагынхан хамтраад аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухаантай хэрхэн холбох талаар хэлэлцэж байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэр шинжлэх ухаангүй бол харанхуй юм. Шинжлэх ухаан аж үйлдвэргүй бол үндэслэлгүй” гэж хэлсэн нь үнэн юм. Манай улсад аж үйлдвэрийн хөгжихгүй байгаа нь шинжлэх ухааныг оролцуулахгүй байгаатай холбоотой. Үйлдвэрлэлийг цэвэр бизнес болгож хараад байна. Харин Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан. Энэ цаг үед дээрх холбоог хэрхэн бэхжүүлэх шийдэлд хүрэхэд  өнөөдрийн зөвлөгөөн чухал ач холбогдолтой. Дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүд, том компаниуд судалгаа, шинжилгээндээ 6-7 тэрбум ам.доллар зарцуулдаг. Гэтэл Монгол Улс судалгаандаа 15-16 сая ам.доллар зарцуулж байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Тиймээс ч  шинжлэх ухаан- судалгаа, шинжилгээ- үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    6 цаг 23 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    11 цаг 6 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    11 цаг 19 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    14 цаг 36 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    14 цаг 38 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    14 цаг 43 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    15 цаг 18 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    15 цаг 26 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    15 цаг 29 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    15 цаг 31 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    15 цаг 42 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    15 цаг 53 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    16 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    16 цаг 22 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    16 цаг 45 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК