Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Доржсүрэн: Барилгын компаниуд орон сууцаа нураахад иргэд өмчгүй хоцорно

2016-2-26
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн 24 байршил, 74 хэсэгчилсэн талбайд “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, 7 байршилд “Хуучин орон сууцыг дахин барилгажуулах” төсөл хэрэгжиж буй. Гэтэл Нийслэлийн удирдлагууд төсөлд шалгарсан барилгын компаниудтайгаа нийлж иргэдийн газар, орон сууцыг боловсон аргаар дээрэмдэж, ямар ч өмч хөрөнгөгүй үлдээж байгаа талаар ахмад архитектурч, ХУД-ийн иргэн П.Доржсүрэн ийнхүү ярьлаа.


 

- Та бол Улаанбаатар хотыг орон сууцжуулах ажилд анхнаас нь гар бие оролцож явсан хүний нэг. Тиймээс Улаанбаатар хотод хэрэгжиж эхлээд буй Дахин төлөвлөлтийн ажлын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улаанбаатар хотод Дахин төлөвлөлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Учир нь Нийслэлийн 70 гаруй хувийг гэр хороолол, 10 гаруй хувийг насжилт гүйцсэн хуучин орон сууцнууд эзэлж байна.
Тухайлбал, ХУД-ийн Нэхмэлийн шарын барилгууд хийгээд Арьс шир, Эрчим хүчний хуучин байрнууд бүгд насжилт дууссан. Ингэснээр хөрс, орчны бохирдол ихтэй, хүн амьдрахад тохиромжгүй газар болсон.  Тиймээс иргэд өөрсдөө Нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийж,  гурван удаа “Хүн амьдарч болохгүй” гэсэн тодорхойлолт гаргуулснаар дахин барилгажуулах асуудал анх сөхөгдсөн түүхтэй.


-Хэдэн онд гэсэн үг вэ?
- 2005 оноос эхэлж иргэд арав гаруй жил хөөцөлдөж  байж энэ дахин төлөвлөлтийн ажлыг шийдвэрлүүлсэн. Улмаар дээрх онд “Чингисийн өргөн чөлөө” орон сууцны цогцолбор хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаж, иргэд өөрсдөө ТЭЗҮ-ийг нь боловсруулж өгч байсан юм.


Гэвч энэ нь он дамжин явсаар одоогийн Нийслэлийн Засаг даргын гол ажил болж, хуучин орон сууцуудыг дахин барилгажуулж эхэлсэн.


Өнөөдрийн байдлаар ХУД-т энэ ажил түлхүү явагдаж байгаа бөгөөд Нэхмэлийн шарын 1, 28 7, 5, 6, 10, 11, 16 гэсэн найман байранд Японы хөрөнгө оруулалттай “Фүжи Холдинг” компани 4 дүгээр сард барилга угсралтын ажлаа эхлэхээр болоод байна. Тиймээс энэ сарын 25-аас Фүжи Холдинг компани 8 байрныхаа СӨХ-ны дарга нартай уулзалт хийгээд явж байна.


Мөн 2016 оны 4 сард Рендер Бау гэж төсөл хэрэгжүүлэгч компани барилга угсралтынхаа ажлыг эхэлнэ. Одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна.


Дээр нь “Эфес”, “Апек”, “Нутгийн Буян групп” компаниуд 2016 оны 2, 3 дугаар улиралд орон сууцны шинэ барилгуудаа ашиглалтанд оруулна гэсэн. Барилга угсралтын явц бол сайн байгаа. Гэхдээ түүний цаана эрсдэлтэй асуудлууд бас цухалзаад байна.


-Эрсдэлтэй асуудлууд цухалзаж байна гэхээр?
- Угтаа хувьчлагдсан орон сууц орчны газар, дэд бүтэцтэйгээ нийлж байж иргэдийн үл хөдлөх хөрөнгө болдог. Гэтэл Хуучин орон сууцуудыг дахин барилгажуулах төсөл иргэдийн газар, үл хөдлөхийг авчаад оронд нь 40 мкв талбай түр өгөхөө урьтал болгоод байна.


2016 оны байдлаар барилга угсралтын ажилдаа орсон 3 обьект байна. Тэдний нэг нь Эрчим хүчний 21 дугаар байрыг буулгаад ажлаа эхэлчихсэн. Гэтэл тус компани Эрчим хүчний 21 дүгээр байр төсөлд шалгарч, Дахин барилгажуулах эрхээ аваагүй. Угтаа геологийн дүгнэлт гаргуулаагүй барилга. Гэтэл энэ дээр “Апек” компани орж, 29 айлын суурин дээр 182 айлын 16 давхар орон сууц бариад дуусч байна.  Гэтэл энэ барилга дээр маш том эрсдэл гарах төлөв ажиглагдаад байна.


-Шинэ барилга дээр ямар эрсдэл байж болох вэ?
-Энэ барилгыг бариулж буй барилгын компани энэ орон сууцны газрыг авахаар одоо хөөцөлдөөд явж байна. Өөрөөр хэлбэл, кадастарын зургаар тодорхойлогдсон нийт талбай тухайн компанийн мэдэлд очиж, дундын өмчлөлийн талбай дээр нь хүтэл дахин барилга барих боломж нь бүрдэж байгаа юм.


Хоёрдугаарт, бичил дэд бүтэц буюу анхны худаг хүртэлх шугам сүлжээг нь иргэд хувьчилж аваад өөрсдийнхөө мэдэлд байлгана гэсэн асуудал эрсдэлтэй болж байна.
Гуравдугаарт, энэ бол хамгийн аймшигтай асуудал. Тухайлбал, дахин барилгажуулах төсөлд шалгарсан 29 айлын орон сууц маань 182 айлын орон сууц болж шинэчлэгдэхдээ хөрөнгө оруулалт гаргаж бариулсан “Апек” компанийн мэдэлд шилжих гэж байна.


Тэгэхээр иргэд зөвхөн 1-2 өрөө байрны мкв-таа л ашиглах, өмчлөх эрхтэй байна. Нөгөө байр байхгүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй.


- Тэгэхээр бариулсан компани нь хэдэн жилийн дараа барилгаа нураахад иргэд өмчгүй хоцорно гэсэн үг үү?
- Яг тийм. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч мөн ялгаагүй. Тийм учраас иргэд юу юугүй тухайн компанид Үл хөдлөхийн гэрчилгээгээ аваачиж өгөлгүй, эхлээд гэрээтэйгээ сайн танилцаж, хуулийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ Ерөнхий төлөвлөгөөний газар, барилгын компани хоёр өөрсдөө гэрээгээ хийчихэж байгаа учраас иргэд тэрэнд оролцож чадахгүй байна. Одоо барилгын компаниуд оршин суугчдын өмчлөх эрхийн гэрчилгээг аваад шууд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар аваачиж батлуулаад байна.


Тэгээд Нийслэл дээр аваачихаараа “Иргэд зөвшөөрсөн. Үүнийг батлаад өг” гээд Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулчихаж байна. Ингэхээр 29 айл өрхүүд мэдээгүй байхад бүгд зөвшөөрсөн гээд газрыг нь барилгын компани өөрийнхөө нэр дээр шилжүүлээд байна.


Энэ нууцлагдмал асуудлуудыг бид ил гаргаж, дэлгэх шаардлагатай. Үүнийг хөөцөлдье гэхээр би ганцаардаж, хөгшдөж байна. Гэхдээ энэ үнэнийг тээгээд нүд аньж чадахгүй болоод өнөөдөр Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж байна.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (27.123.214.104)
    Гоё үгээр хошгоруулж бж л луйварданашүүдээ. Юу гэж хэлж сануулж бж луйвардах вэдээ
    2016 оны 02 сарын 29 | Хариулах
  • 40000 (43.242.243.240)
    Тэгвэл наад балгас дотроо сууж байгаад газар хөдлөхөөр дарагдаж үхэхгээ юу? Хэн барьсан барилгаа нураах гээд явж байдаг юм. ажил хийх гэсэн хотоо та нарыг сайхан амьдруулах гэсэн хүмүүсийн нүүрлүү битгий шүлсээ үсэргээд бай!!!!! Дандаа хардах сэрдэх , тийм сайн юм бол өөрсдөө аль эрт хийж байх чинь яасан юм олхойгүй муусайн тэнэгүүд
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
  • оршин суугч (103.57.94.105)
    Энэ яг 1-р 40000 ын байруудад явагдах гэж байна. 1-р хорооны Нямсүрэн гэгч нөхөр хөөцөлдсөөр байгаад Хавь ойрын наашаа харсан хөгшин залуу, хүмүүсийн гарын үсэг цуглуулаад энэ 19-р байрны хүмүүс байраа нурааж өгөөч гэсэн гээд түүнийг нь Хотын орологч дарга Батаа гэдэг хүн үнэмшээд 10 хоногт захирамж гаргасан байна. Тэгээд оршин суугчдаас нь нэг нь ч мэдээгүй байхад шүү. Тэгээд юу болсон гээд асуухаар бүх юм өнгөрсөн Та нар яаралтай байраасаа гар гэнээ.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Баги (202.126.89.175)
    Боловсон дээрэм юм биш үү.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.135)
    er ni buh niitiin huuchin suutsuudig ene mayagaar shahaj oruulaad busad gazrig deeremdeh gej bgaan bish uu, irged ee
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    8 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    8 цаг 30 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    11 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    11 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    11 цаг 38 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 14 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 43 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 54 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    13 цаг 13 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    13 цаг 38 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    13 цаг 50 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    14 цаг 11 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    14 цаг 15 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    14 цаг 33 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    14 цаг 55 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    15 цаг 2 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    15 цаг 27 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    15 цаг 34 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    15 цаг 40 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 44 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК