зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороо 31 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ

2016-3-01
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, хуулийн төсөл 12, УИХ-ын тогтоолын төсөл 7, олон улсын гэрээ, конвенцийг зөвшилцөх асуудал 7, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 1, Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулга 1, төлөвлөгөө, тайлан 1, бүгд 31 асуудал хэлэлцэж боловсруулан гаргасан байна.

 

Байнгын хорооны хуралдаанаас нийт 20 санал, дүгнэлт, 14 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаснаас зөвшилцсөн асуудлаар 7 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлжээ. Энэ хугацаанд Тусгай хяналтын дэд хороо 3 удаа хуралдаж, 5 асуудал хэлэлцсэн байна.

 

1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар

 

Тайлант хугацанд тус Байнгын хороо дараах 11 олон улсын гэрээ, хэлэлцээрийн соёрхон батлах, нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлууллаа.

 

Үүнд:

1.Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрлчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай;

 

2.Монгол-Оросын "Монголросцветмет" ХХК-ий үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай;

 

3.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай;

 

4.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай;

 

5.“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах хэлэлцээр” соёрхон батлах тухай;

 

6.Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай;

 

7.БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олох 1 тэрбум ам.долларын зээлийн ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай;

 

8.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид нэгдэн орох тухай;

 

9..Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ соёрхон батлах тухай;

 

10.Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай;

 

11.”Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр” соёрхон батлах тухай.

 

Байнгын хороо ээлжит чуулганаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, түүнчлэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэн, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрслийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргав.

 

Мөн Монгол Улсаас Сент Люси Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлууллаа.

 

Тус байнгын хороо дор дурдсан 7 асуудлын зөвшилцөх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт, тэмдэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүллээ.

Үүнд:

1.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид орсон нэмэлт, өөрчлөлт;

 

2.”Дэлхийн худалдааны байгууллага байгуулах Марракешийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай;

 

3.БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын зээлийн ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн ерөнхий хэлэлцээр;

 

4.Монгол Улсаас ОХУ-д суух элчин сайдыг томилох, эгүүлэн татах;

 

5.Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал;

 

6.”Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл;

 

7.Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл.

 

2.Хяналт шалгалтын ажлын талаар

 

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажилуулж, Ажлын хэсэг санал дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулж, Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоол гаргалаа. Ажлын хэсэг томилолтоор Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Дорнод, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний анги, салбар, тусгай салбар, тусгай объектууд, Хил хамгаалах ерөнхий газрын отрядуудын үйл ажиллагаа болон тэдгээрийн зэвсэглэл, техникийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, ажлын журмаар 9 удаагийн уулзалт, ярилцлагууд зохион байгуулж, үүрэгт ажлын хүрээнд холбогдох бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохих байгууллагуудаас гаргуулан авч судалгаа хийсэн.

 

Зэвсэг техникийн хадгалалт, хамгаалалтын болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Батлан хамгаалах сайдын мэдээллийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонсож, холбогдох зарим асуудлаар Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 08 тоот тогтоол гаргуулсан. Уг тогтоолд зэвсэгт хүчний зэвсэглэл, галт хэрэглэлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, гүйцэтгэн цэнэглэсэн галт хэрэглэлийг аюулгүй болох болон батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх, тусгай томилгоот анги, салбаруудын зэвсэглэл, техникийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллах талаар чиглэл өгсөн. Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс батлагдсантай холбогдуулан Байнгын хорооны тогтоолоор батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох багц хуулиудыг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 

3.Байнгын хорооноос зохион байгуулсан хурал, семинарын талаар

 

Бүх Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх зөвлөлийн урилгаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд нар 2015 оны 09 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, айлчлалын дүнгээ Байнгын хороонд танилцуулж Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн.

 

Байнгын хорооны гишүүд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны урилгаар Манила хотноо зохион байгуулагдсан “Биологийн аюулгүй байдлын бэлтгэл” сэдэвт Ази номхон далайн форумын мэргэжилтнүүдийн хуралд оролцов. “Зүүн болон Төв Азийн аюулгүй байдал” сэдэвт Монгол-Германы олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Ази, Номхон далайн бүс нутагт илтгэлцэл бий болгох нь: ХХI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдэвт олон улсын 10 дугаар нэгдсэн хуралдаанд оролцов.

 

Батлан хамгаалах яамтай хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад “Цэрэг, стратегийн бэлтгэл” сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд 10 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулав.

 

4.Бусад ажлын талаар

 

- Ажлын албанаас Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр нийт 7 удаагийн судалгаа, лавлагаа, мэдээлэл, танилцуулга боловсрууллаа.

 

- Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн төсөл өргөн баригдсантай холбогдуулан уг баримт бичиг дэх зарим заалтын тайлбар, лавлагаа, баримт бичгийн нэр томьёоны тайлбар зэргийг бэлтгэж Байнгын хорооны гишүүдэд тарааж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгийг шинээр өргөн баригдсан баримт бичгийн төсөлтэй харьцуулсан судалгааг хийж Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.

 

- Улсын Их Хурлаар зөвшилцөх, соёрхон батлахаар өргөн мэдүүлсэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний дүн ДНБ-нд эзлэх хувийн жинг тооцсон лавлагааг гаргаж Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан.

 

- Байнгын хорооноос “Зүүн хойд Азийн хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын материалуудыг эмхэтгэн хэвлүүлж яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн.

 

- Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил оролцож, “Монгол Улсын батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн асуудал” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын албаны ажилтнууд оролцов.

 

- Байнгын хорооны ажилтнууд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан “Газрын тос ба Монгол Улсын эдийн засаг” олон улсын хуралд оролцлоо.

 

- Тайлангийн хугацаанд Байнгын хороонд нийт 65 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч, Байнгын хорооноос 60 албан бичгийг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна.

 

- Байнгын хороонд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлсэн хууль, тогтоолын төслийн эх хувь, санал дүгнэлт, холбогдох бусад материалуудыг цахим парламент систем /intra.parliament.mn/, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан my parliament аппликэшнд /ipad/ тус тус цаг хугацаанд нь тогтмол оруулж ажилласан.

 

Ажлын алба Байнгын хорооны 13 хуралдааны дараалал боловсруулан Байнгын хорооны дарга, гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллаж, батлагдсан хууль, тогтоолоор 14 танилцуулгыг бичгээр болон слайдаар боловсруулан бэлтгэсэн.

 

- Ажлын албанаас хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хувийн хэрэг 16 боть 1530 хуудас, хуралдааны тэмдэглэлийн 3 боть 527 хуудас, Байнгын хорооны тогтоол 1 боть, нийт 21 боть баримт бичгийг архивын нэгж болгон архивт шилжүүлж, 68 баримт бичгийн 1201 хуудсыг 20-130 хувиар, нийт 35221 хуудас олшруулан УИХ-ын болон Байнгын хорооны гишүүд, Тамгын газрын холбогдох хэлтэс, албадад тарааж, дотоод сүлжээнд оруулав.

 

Байнгын хорооны ажлын алба

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 47 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК