УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тусгайлсан саналгүй гэж үзжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)