МАН, МАХН-ын дарга М.Энхболд, Н.Энхбаяр нар болон гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр Монгол улсад улс төрийн хүчин байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр" өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг МАН, МАХН хамтарч тэмдэглэхээр болж, өчигдөр Төрийн ордонд болсон эрдэм шинжилгээний бага хурлаар ойн баяраа эхлүүлсэн.
Харин өнөөдөр Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурлыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)