Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр ба цаг үе: Сонгуулийн чимээ улс төрийн намуудыг ”амь” оруулав

2016-3-02
0
ЖИРГЭХ

        Улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа байна. Ээлжит бус чуулган завсарласан энэ хугацаанд эрх баригч АН-ынхан сонгуульд нэр дэвшигчдийнхээ асуудлаар дотооддоо чимээгүйхэн ярилцаж, ИЗНН, МҮАН-тай нэгдэх ажлыг хурдлуулахаар бэлтгэж байгаа бол МАН, МАХН нар хамтран 95 жилийн ойн баяраа тэмдэглэв. Үүнтэй зэрэгцэн ирэх сонгуульд улс төрд хүчтэй өрсөлдөгч болж чадна хэмээн үнэлэгдэж байсан ХҮН-ынхан жинхэнэ утгаараа тэмцэлдэж, бүхэл бүтэн нэг сарын хугацаанд үргэлжилсэн улаан хэрүүлийг хийж байна.

 

МАН, МАХН-ын жүжигчилсэн тоглолт

 

        Өчигдөр МАН, МАХН 95 жилийн ойн баяраа хамтран тэмдэглэв. Тэд энэ өдөр СТӨ-нд баярын хурал зохион байгуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв. Баярын хуралд хоёр намын удирдлагуудаас гадна, тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүд намын үүрийн гишүүд оролцлоо. Баярын хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Тэрбээр түүх үнэнээрээ байх хэрэгтэйг тодотгон, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа. Эндээс гарах замыг зөв сонголтын хүчээр бий болгоно гэж байв. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэх тухай яриа хууль эрх зүйн талаасаа ч бэлтгэл ажлын талаасаа ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа. Харин УИХ, орон нутгийн сонгуульд эвсэн нэг субьект болж оролцох боломж нээлттэй байгаа” гэлээ. МАН-ын дарга М.Энхболд харин энэ талаар ямар нэгэн үг хэлээгүй юм. Үүнээс үзвэл хоёр намыг эвсүүлэх сонирхол МАХН-ын дарга Н.Энхбаярт илүү байна гэж харж болно. Ер нь хоёр намыг нэгтгэх асуудлыг МАХН л эхэлж хөндсөн. Мөн баяраа хамт тэмдэглэх саналыг анх тус нам л гаргасан шүү дээ. Тэгэхээр эвсэх асуудлаар М.Энхболд илүү их бодож, Н.Энхбаяр хүлээх өдрүүд үргэлжлэх нь.

 

Нэгэн цагт "Их мөрөн шалбаагтай нийлдэггүй" хэмээн томорч явсан МАН-ынхан МАХН-тайгаа хөтлөлцөөд төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн нь үнэндээ "М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын хэн нь илүү вэ" гэдэг бяцхан уралдаан мэт санагдсаныг нуух юун.

 

СТӨ-нд болсон баярын хурлыг нээх үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг тайзнаа урихад намынх нь хэдэн хөгшчүүд нижигнэтэл алга ташин хашгирч өгөв. Үүний дараа М.Энхболдыг урихад илүү чанга алга ташиж, орилолдож байв. Нэг үгээр хэлбэл СТӨ-ны хоёр талд хуваагдан суусан МАН, МАХН-ын гишүүд өөр, өөрсдийн намын дарга нарыг дэмжицгээж нэг, нэгийгээ давахаар зүтгэж байлаа.

 

МҮАН, АН-д ямар хариу өгөх вэ

Намрын чуулганы төгсгөлд албан ёсны санамж бичигт гарын үсэг зурсан АН, ИЗНН-ынхан нэгдэх асуудлаа эцсийн байдлаар шийдвэрлэхээр Их хурал болон ҮЗХ-ны хурлуудаа зарлан хуралдуулах гэж байна. Хоёр намын удирдлагууд "Угшил нэгтэй намууд нэгдэхэд болохгүй зүйлгүй" гэж хэлсэн. Тиймээс зовлонгүй нэгдчих байх гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байна. Өнөөдрийг хүртэл улс төрийн тод биш бүдэг өнгө байж ирсэн тэдэнд ирэх сонгуулиар иргэд итгэл хүлээлгэх нь эргэлзээтэй байгаа юм. Тиймээс ИЗНН-д АН-тай нэгдсэн нь илүү ашигтай юм. Нэгдэх асуудлаар АН-ыг хүлээгэж буй бас нэг нам байгаа нь МҮАН. МҮАН-ын дарга М.Энхсайхан хамтрах эсэх асуудлаар өнөөдрийг хүртэл АН-д тодорхой хариу хэлээгүй байна. Н.Энхбаяр М.Энхболдтой нэгдсэн тохиолдолд МАН, МАХН-ын эсрэг АН, МҮАН хамтарч байж л амжилтад хүрнэ. Тэгэхээр АН-д МҮАН, ИЗНН-тэй нэгдэх нь их чухал байгаа юм.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Энхсайхан АН-тай нэгдэх бус эвсч сонгуульд оролцсон нь дээр гэх байр, суурийг баримталж байгаа аж. Ямартай ч ирэх сонгуульд намууд нэгдэж, эвсч орох нь илүү ашигтай гэдгийг олж харж түүн рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байна. М.Энхболд, З.Энхболд нарын хэн нь сайн толгойгооо ажиллуулсан нь ирэх сонгуульд ялалт байгуулж 2017 оны амбицаа хэрэгжүүлэх боломжтой болох юм.

 

ХҮН-ынхан С.Ганбаатарыг хөөв

 

ХҮН-ынхан С.Ганбаатарыг даргаар очсоноос хойш өөдлөхөө байв.  Өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдан талцаж байсан ХҮН-ынхан өнөөдөр жинхэнэ утгаараа хоёр тийш боллоо. Тодруулбал, тамга, тэмдэг, албан тушаалаа булаацалдаж сүйд болцгоож байсан тус намын төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь огцруулж оронд нь дэд дарга Б.Найдалааг сонгосон байна. Уг нь ХҮН-ын төв хорооны хурал маргааш болохоор товлогдоод байсан юм. Гэтэл С.Ганбаатарыг эсэргүүцэгчид товлогдсон хурлаас өмнө хуралдаад түүнийг огцруулжээ. Харин С.Ганбаатарын талынхан дээрх үйдлийг хууль бус гэж үзэж байна. Тухайбал, ХҮН-ын үүсгэн байгуулагчдын нэг УЗ-ийн гишүүн О.Алтангэрэл өөрийн твиттертээ "Улс төрийн намын тухай хууль, намын дүрмийг зөрчсөн бүрэлдэхүүнгүй "хурал" гэгч. Хууль ёсоор маргааш болно" гэж байр сууриа илэрхийлжээ. Тус намын төв хороонд аливаа шийдвэрт нөлөөлж чадах түвшний 57 хүн байдаг бөгөөд үүний 30 нь Б.Найдалаагийн талд үлдсэн 27 нь С.Ганбаатарыг хамгаалан үзэлцэж байгаа аж. Харин ХҮН-ын албан ёсны тамга тэмдэг нь Б.Найдалаад байгаа гэнэ. Ямартай ч С.Ганбаатарыг дарах хүчтэй операцийг тус нам дотор хүчтэй явуулж эхэллээ. Асуудал яаж шийдэгдэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.


Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (182.160.35.128)
    Энэ Оюун авгайн марзан тоглолт дуусахгүй юм аа. Арай хэтэрлээ энэ авгай.
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (76.94.73.18)
    ganbalai, xujaa m.enxbold geed xamgiin xereggui adgiin shaaruud xudalch xulxi gazariin naimaachin,,, xumuusee bitgii songooroi
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • HUN (202.9.41.55)
    Ardchilsan nam mash ihiig hiisen.MAN -ngan yu ch hiijgui hunii aldaag jijig gehgui shuurch avch har puar hiihdee sain.AN-han sereg piar muutai.huusnee tailagnah chadvargui
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
    • Зочин
      АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ ЭНХБАЯР МАХН ТАЙ ХАМТАРЧ БАЙХДАА ХИЙСЭН АЖИЛ НЬ ХАРИН ХУЛГАЙЛЖ 15 АВДАГ НЬ ОЛУУЛАА ХҮМҮҮСИЙН АЖИЛ БАЙСАН ШҮҮ ДЭЭ
      2016 оны 03 сарын 02
  • HUN (202.9.41.55)
    M.Enhbold ichinguiren suuna uu daa.Uls terd menhiin dausan, menhiin naiz gej bdgui zevhen menhiin erh ashig bdag gedeg ni yutai unen ve gedgig MAN,MAXH notolj bna daa heerhii
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • ДАРХАНЫХАН (202.179.26.87)
    Дарханыхан Ганбаатарыг дипломтой гэж сонгоогүй,хэлж ярьж,хийж бүтээж байгаагаар нь үг үйлдэл 2 нь хамт байгаагаар нь сонгосон сонгохч болно.Ганбаатарын эсрэг эрхтэн дархатан ОЛИГАРХУУДЫН явуулж байгаа гүжирдэн гүтгэх, гутаах үйл ажиллагаанд автагдана гэж бүүгорьд. ДАРХАНЫХАН
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
    • Зочин
      АРГАГҮИ ШҮҮ ДЭЭ ТА НАР МЭДЭЭЧ ҮГҮИ БАЙСАН ОДОО БАНТСАНДАА МЭДЭЖ БАЙСАН БОЛЖ ЖҮЖИГЛЭХ ЮМ
      2016 оны 03 сарын 02
  • ДЭМЖИГЧ (202.179.26.87)
    ХҮНамыханд.Та нарын эсрэг их хүч тавьж байгаа чинь та нар хүчтэй байна гэсэн үг.Та нар боловсролтой бас сайн менежерүүд энэ байтугай юмтай тулгарна гэдгээ урьдчилан тооцсон биздээ.АМЖИЛТ БҮҮ ШАНТАР, УРАГШАА,АРД ТҮМЭНД АНХНЫХАА ОЙЛГОЛТЫГ ӨГЧ ЧАДНА ГЭДЭГ ТОМ АМЖИЛТ.
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    ХҮН-ийг хүчиндэж Босс нь болчихоод, Босоо маань боовоо хугалуулваа хөөрхий... Одоо яаж хугархай эрхтэнтэй Поп маань порно улс төрийн ертөнцөд од болно доо... Том ам, урт хэл байна болох байгаа? Киноныхоо дараагийн ангид тоглоход 4хөн сар үлдчихээд байдаг...
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.36.211)
    АН засагт гарахад Монгол элгээрээ мөлхдөг зүй тогтолтой юм байна гэж Америкийн дуу хоолой өчигдөр зарлалаа. АН-хан сурах нэрийдлээр Америк руу зугтдаг гэж бас зарлалаа.
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Жирийн албан хаагч (203.91.116.34)
    2012-2016 онд цалин нэгч удаа нэмэгдүүлээгүй. АН-одоо болсон. Самарч дууслаа
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
    • хувийн хэвшил
      та нар хахууль өгнө дээр нь цалинг чинь нэмэх юм уу
      2016 оны 03 сарын 02
  • Зочин (202.21.118.98)
    Үүний араас нэгэн цагт Ю.Цэдэнбалын дүрд тоглосноос болоод гутарсандаа Төрийн соёрхлоо буцааж өгсөн гэж хэвлэлээр бичигдэж байсан Ц.Төмөрбаатар гуай ...иИЙМЭРХҮҮ УРВАГЧИД МОНГОЛ ОРНООР МИНЬ ДҮҮРЭН БОЛЧИХЛОО...ЭД НАРЫГ ЯАХ ВЭ? ...ЭНЭ ТӨМӨР БААТАР ГЭГЧЭЭС ТӨРИЙН ШАГНАЛЫГ НЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ...цэдэнбалын санийн тэргүүн нар нэг юм бодно биз дээ
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.112.86)
    iregdee ahij l ardchilsan luiwarchidiig buu songoj aldaarai 2016on tedniig huuj ywuulah songolt shvv
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.24.202)
    ahij l AN d hesee ch huurtahgui yum shu
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.24.202)
    ahij l AN d hesee ch huurtahgui yum shu
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    5 цаг 25 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    10 цаг 8 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    10 цаг 21 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    13 цаг 39 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    13 цаг 40 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    13 цаг 45 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    14 цаг 20 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    14 цаг 28 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    14 цаг 31 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    14 цаг 33 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    14 цаг 44 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    14 цаг 55 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    15 цаг 24 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    15 цаг 47 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК