Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрх толгойлсон эцэг эхчүүд нийгмийн асуудалд нь анхаарахыг хүслээ

2016-3-02
0
ЖИРГЭХ

ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ӨГӨХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН 85 ХУВЬ НЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ

 

Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд  боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, ХАХНХЯ, ШШГЕГ, Цагдаагийн ерөнхий газар, НАМЭХ,  "Тэргэнцэртэй иргэдийн холбоо", "Ээж бүхний дуу хоолой" ТББ, "Өрх толгойлсон ээжүүд" ТББ, Монголын эрэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Мөн фэйсбүүкийн "Happy Single mommies" группын төлөөгчид хэлэлцүүлэгт оролцов. Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийн талаар танилцуулах илтгэл тавьж, оролцогчидтой ярилцсан юм.

Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувь ажээ. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл эдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй ажээ. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын үнэн. Түүнчлэн өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна.   Иймээс өрх толгойлсон ганц бие ээжүүдийн амьжиргааг дэмжиж ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг  хамгаалах зорилгоор уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа юм.  

 

Хэлэлцүүлгээс харахад Монголын гэр бүлийн 10 хувьд хүрсэн ганц бие эцэг, эхчүүдийн цаана нийгмийн тун олон тулгамдсан асуудал нуугдаж буй нь илт. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын илтгэлд дурдсанаар гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулалт байдаг юм байна. Гэхдээ энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 10-15 хувьтай байдаг аж. Нэг үгээр  салсан гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаггүй байна. Энэ тухай ШГЕГ-ын  албаны дарга, дэд хурандаа Б.Батболд бодит тоо баримт хэлсэн юм. Түүний ярьснаар, Улсын хэмжээнд жилд дунджаар 2000-3000 гэр бүлээ цуцлуулсан шүүхийн шийдвэр ирдэг бол нийслэлийн хэмжээнд энэ тоо 2000 гаруй байдаг гэнэ. Гэр бүлийн тухайн хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд олгох хэмжээг 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний  50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус олгож байхаар заажээ.

 

Хэдийгээр хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэр гардаг ч одоогийн байдлаар:

 

Тогтмол төлөгдөж байгаа 5648 шүүхийн шийдвэр
Тогтмол тэтгэлэгээ авч байгаа 5745 хүүхэд
Хурамтлал үүссэн 4741 шүүхийн шийдвэр
Шүүхийн шийдвэр гарсанаас хойш 10 жил болсон 914 шүүхийн шийдвэр
Төлбөрийн чадваргүй 2208 тэтгэлэг төлөгч
Оршин суугаа хаяг тодорхойгүй 1548 тэтгэлэг төлөгч
Хорих ял эдэлж байгаа 71 тэтгэлэг төлөгч
Бусад шалтгаантай 5069 байгаа аж. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт амьдралд бодитой хэрэгжихгүй байгааг энэ тоо харуулж байна. Энэ нь ганц, бие эцэг, эхчүүдийн олонхийг эзэлж буй ээжүүдийн хувьд үр хүүхдээ өсгөх хүнд ачааг ганцаараа үүрдгийг харуулж байгаа юм.

 

   ӨРХ ТОЛГОЙЛСОН ГАНЦ БИЕ ЭЦЭГ, ЭХЭД ЯМАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУССАН БЭ?

   Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд дараахь багц төрөл хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэж  хуулийн төсөлд тусгаад байна. Үүнд: 

Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр: 

Өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
Жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй  зээл олгох;
Өрх толгойлсон ганц бие эх, эцэг ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх;

 

Амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах чиглэлээр:

Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;
Харьяаллын дагуу цэцэрлэг сургуульд нэн тэргүүнд хамруулах
Хүүхэд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох

 

Боловсролын талаар үзүүлэх дэмжлэг: 

Хүүхэд гадаад, дотоодын их, дээд  сургууль,  мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцахад нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх буюу хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;  /Хүний хөгжил сангаас оюутнуудад олгож байсан сургалтын төлбөрийн жишиг-500000 төгрөгөөр тооцов./

 

Шаардлагатай гэж үзвэл эх, эцгийг мэргэжил олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;

 

Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ: 

Шаардлагатай бол хүүхэд, эх, эцгийг  сэтгэл зүйн нөхөн сэргээх сургалтад хамруулах;
Хүүхэд болон эх, эцэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах;
2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт  өрх /сум, баг, хороо/-ийн эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлнө.
Бага насны хүүхдийн хүмүүжил, өсөлт хөгжилт, эх, эцгийн эрх үүрэгтэй холбогдсон сургалтад хамруулах;
Нэмэгдэл хоол тэжээл, амин дэм, шаардлагатай хүүхэд, эх, эцэгт  хөнгөлөлттэй нөхцлөөр хоол хүнс, амин дэм олгох;
2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхдийг өрхийн эмчийн тодорхойлолтоор рашаан, сувилалд явж эмчлүүлсэн бол эрхийн бичгийн үнийн 50 хувь, ирэх, очих унааны нэг талын зардлыг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох зэрэг хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзжээ.

 

Ганц бие, эцэг эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн тухайд хүүхэд асрах чөлөөтэй, эсхүл гурав хүртэл насны, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192 000 мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгаад байна. Мөн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх  буюу ойролцоогоор 96 000 төгрөгийн мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгохоор тусгаад байна.  

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.82)
    МАН ЫХАН МӨНГӨ АМАЛДАГ АРГА БАРИЛААСАА САЛАХГҮЙ НЬ ЭЭ. СОНГУУЛИЙН ЖИЛ БОЛГОНД МӨНГӨ АМАЛНА. ГЭР БҮЛ БАТЛУУЛВАЛ 500 МЯНГА ГЭЭД БААХАН ЗОХИОМОЛ ГЭР БҮЛ ҮҮСГЭСЭН. ОДОО ГЭР БҮЛ САЛВАЛ ГОН БИЕ БОЛВОЛ БАС МӨНГӨ АМАЛЖ БАЙНА. САЛААД БАЙ!!!
    2016 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    5 цаг 24 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    10 цаг 8 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    10 цаг 20 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    13 цаг 38 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    13 цаг 40 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    13 цаг 44 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    14 цаг 19 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    14 цаг 27 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    14 цаг 30 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    14 цаг 32 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    14 цаг 43 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    14 цаг 54 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    15 цаг 23 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    15 цаг 46 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК