Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН, МАХН-ын нэгдэл хэнд ашигтай вэ?

2016-3-03
0
ЖИРГЭХ

        МАН, МАХН 95 жилийн ойн баяраа хамтран тэмдэглэсэн нь ирэх сонгуульд чимээ өгсөн үйл явдал болов. Үүгээрээ тус хоёр нам 2016 оны УИХ-ын сонгуульд эвсч орохоо албан бусаар зарлалаа. Таван жилийн турш хагаралдаж байсан намын удирдлагууд гар барьж, эвлэрсэн нь эрх баригч АН-ыг хүртэл сандаргаад авав. АН-ын дарга З.Энхболд сонгуульд МАН, МАХН-ын эсрэг ганцаараа орвол ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж буй учир ИЗНН, МҮАН-тай нэгдэх ажлыг яаравчилж буй сураг байна. Энэ бүхнээс харахад МАН+МАХН, АН+ИЗНН, МҮАН гэсэн хувилбарууд ирэх сонгуулийн өнгө төрхийг тодорхойлохоор байгаа юм.

 

Эвсэх асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэх тухай яриа хууль эрх зүйн талаасаа ч бэлтгэл ажлын талаасаа ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа. Харин УИХ, орон нутгийн сонгуульд эвсэн нэг субьект болж оролцох боломж нээлттэй байгаа” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд энэ талаар ямар нэгэн үг хэлээгүй юм.

 

Үүнээс үзвэл хоёр намыг эвсүүлэх сонирхол МАХН-ын дарга Н.Энхбаярт илүү байна гэж харж болохоор байгаа. Ер нь хоёр намыг нэгтгэх асуудлыг МАХН л эхэлж хөндсөн. Баяраа хамт тэмдэглэх саналыг ч анх тус нам гаргасан шүү дээ. Тэгэхээр эвсэх асуудлаар М.Энхболд илүү их бодож, Н.Энхбаяр хүлээх өдрүүд үргэлжлэх нь.  

 

Хоёр нам нэгдэх асуудал яригдаж эхлэх үед хүмүүс “М.Энхболд Н.Энхбаярыг хүлээж авахгүй. Нэгэн цагт өөрийг нь яаж тонгорч байлаа. Мөн Н.Энхбаярын нэр АТГ-аас салахаа больсон. Одоо ч тус газарт шалгагдаж байгаа. Хээль, хахууль, гэмт хэрэгт холбогдож дуусдаггүй хүнтэй хамтрах нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” гэх мэтээр ярьж байсан. Гэтэл М.Энхболд хаяад явсан Н.Энхбаярыг өөртөө нэгтгэж, өөд нь татаж буй нь сонгуулийн өмнөх улс төрийн тоглолтоо эхлүүлэв үү гэж харахад хүргэж байна. Мөн ханилж явсан нөхрөө хүнд хэцүү цагт нь түшиж авч байна гэх яриа ч байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Н.Энхбаяртай холбоотой 500 сая төгрөгийн хэрэг сөхөгдөж АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэж буй. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийг нь авлигалын хэрэгт холбоотой гэж зарласнаас эхлээд түүнийг нээнтэглэх олон зүйл хууль, хяналтын байгууллагад байна. АТГ-ын овоо хараанд өртсөн Н.Энхбаярын хувьд үнэхээр хүндхэн нөхцөл байдалтай байгаа гэж хэлж болно. Тиймээс тэрбээр асуудал хурцдахаас өмнө намаа МАН-ын хаяаг түшүүлж, унаж буй нэр хүндээ сэргээх гэж зүтгэж байна хэмээн олон нийт харж байна.

 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Эдийн засаг хямарсан, улс орон хүнд байдалд орсон энэ үед улс төрийн намуудад харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл юу юунаас чухал” гэсэн байр суурь илэрхийлсэн. Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Бямбацогт “МАХН хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй. Улс орныхоо том эрх ашгийг урьдаа тавиад явбал болохгүй зүйл байхгүй” гэж хэлсэн нь ч мөн тус хоёр нам эвсч, эвлэрэхэд тун ойртжээ гэдэг утгыг илэрхийлж буй.

 

Гэхдээ тус хоёр нам нэгдсэн нь МАХН-д илүү ашигтай гэж улс төрийн хүрээнийхэн харж байгаа. Учир нь МАХН-ын рейтинг өдөр ирэх бүр унаж байгаа. Тиймээс том намын өвөрт орохгүй бол ирэх сонгуулиар эерэг үр дүн горьдоод нэмэргүй. Харин МАН дотроо том дайсантай болох эрсдэл байгаа гэдгийг хэлэх хүн олон байгаа юм.  Харин тус хоёр нам нэгдсэнээр ард түмэнд ямар ашигтайг ирэх он жилүүд харуулах биз ээ.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (183.177.98.242)
    Хэнтэй эвсэхээ МАХН өөрөө шийднэ. МАН болохгүй бол АНтай нэгдчихнэ. 2 дайсан МАХНын хувьд адилхан. Гол зорилго нь МАНАН-г нэгтгэхгүй байх сарниулах гэж бодож байна.
    2016 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (27.123.213.186)
    МАХНтай хамтарч болохгүй дангаараа зоригтой үзэх хэрэгтэй.МАНАА
    2016 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.95.15)
    Ард Тумэн сонгоно тийм болохоор нэгдсэн Сайн муу зуйл байхгуй 3 хан сая ард тумнээ авч Явах сэтгэлтэй хунээ л сонгоно сонгуулиар Хэн нэгнийгээ муулж пиар хийж байгаа нехдууд Сайхан харагдахгуй л дээ
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • irgen (202.179.26.144)
    2 nam songuulis evsej orj bolno , negdej bolokhgui , ene ni uls ornii erkh ashigt niitsene .
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • irgen (202.179.26.144)
    2 nam songuulis evsej orj bolno , negdej bolokhgui , ene ni uls ornii erkh ashigt niitsene .
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • хаягдсан эхнэр (122.201.31.242)
    энхбаярын эхний санал бол өөрийгөө нэрсийн жагсаалтанд оруулах, дараа нь 1-2 -рт бичүүлэх, дараагийн алхам 2017 оны сонгуульд нэр дэвшиж ялах, одоо нуусан хумсаа гаргаж багалзуурдаж эхлэх, АН ыг эхлээд барьж олон түмний дэмжилгийг аваад дараа МАН-хан буюу Хүрэлсүх, Нямдорж нарыг гөлөг болгож ... алсдаа бол ард түмнийг угаадасыг нь ахиухан өгч уяаг нь богинохон барих дарангуйлагч болно. 2000 оны олимпоор Энхбаяртай зургаа вхуулсан тамирчид олимпоос хоосон ирж билээ
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • бодлогогүй АН улсаа нураалаа (150.129.142.6)
    Монголчуудад эв нэгдэл хамгаас чухал. Нэгдээд ороорой. улсаа нураасан АН тэгвэл үнхэлцэг нь хагарна. Бодлоготой хүний нөөцтэй нам шал өөр шүү.
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэн (27.123.214.118)
    МАН дангаараа зоригтой орсон нь дээрээ! МАХН хамтарвал бас л сандал ширээний дайнаа эхлүүдж нэр хүндэд муугаар нөлөөлнө.
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Овоо нэр цэвэршиж байсан ман намыг минь авилгачдын бузартай хутгах гэжүү. Даанч дээ энхбаяраас өөр нөхөрлөх нөхөд ман намд олдохгүй байна гэж үү. Энхбаяртай сүлбэлдвэл сүйрэл рүүгээ зүглэх нь гарцаагүй. Авилгын хэргээр бүх удирдлагууд нь шалгагдаж байгаа энэ намтай эвсвэл ард түмэн манай намыг хэрхэн хүлээж авах вэ. Мөн тэнд чинь тэрбишдагва улаан сүхбаатар шаравдорж гэсэн шилдэг урвагчид байгаа. Иймд нилээд ул суурьтай хандах нь зөв шүү. Цаан нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байгаа. Хэрэв нэгдээд ялсан тохиолдолд энхбаяр гэдэг хутган үймүүлэгч юуч хийж мэднэ дээ. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүйдээ. Тэр лав ирээдүйн ерөнхийлөгчийн суудал зүүдлээд эхэлчихсэн өайгаа даа.
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    5 цаг 24 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    10 цаг 7 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    10 цаг 20 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    13 цаг 37 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    13 цаг 39 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    13 цаг 44 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    14 цаг 19 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    14 цаг 27 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    14 цаг 30 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    14 цаг 32 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    14 цаг 43 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    14 цаг 54 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    15 цаг 23 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    15 цаг 46 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК