Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан: Төсвийн санхүүжилт туйлын хүнд байна

2016-3-03
0
ЖИРГЭХ

        Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, өнөөдөр /2016.03.03/ хэвлэлийн бага хурал зохион байгуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Уг мэдээллийг тус байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан хийсэн  юм. Тэрээр мэдээллийн эхэнд байнгын хороо дээрх хугацаанд нийт 25 удаа хуралдаж, 96 хууль, 10 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна гээд эдгээр өргөн баригдсан хууль, тогтоолын төслийг хэлэлцэн батлуулах явцдаа хэлэлцэх эсэхийн 22 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 34 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 16 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 250 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн. Түүнчлэн Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хороо болохынхоо хувьд улсын төсвийн асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцдэг тогтсон байнгын дэглэмтэй. Тухайлбал, намрын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлуулдаг бол хаврын чуулганаар улсын төсвийн бодлого зорилтыг тодорхойлсон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцдэг. Энэ хүрээнд өнгөрсөн намрын чуулганаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, батлуулсан нь тус байнгын хорооны үндсэн ажил боллоо гэдгийг онцолж байсан. 

 

Дараа нь тэрбээр төсөв гэдэг бол төрийн эдийн засаг, санхүүгийн бодлогуудыг зангидсан том асуудал учраас төсвийн хүрээнд олон асуудал цогцоороо шийдвэрлэгддэг онцлогтой. Ийм ч учраас төсөвтэй холбоотойгоор олон хууль, тогтоолд өөрчлөлт оруулж байдаг юм гээд тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлж батлуулсан хууль тогтоомж, байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

 

Уг мэдээллээс Байнгын хорооны тайлант хугацаанд батлуулсан бие даасан хуулиудын талаар танилцуулвал:

 

1.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай 

 

Монгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 5,032.5 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр баталсан. Монгол Улсын төсвөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,920.1 тэрбум төгрөгөөр баталсан.

 

2.Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай 

 

Нийгмийн даатгалын санд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмээг 1,651.5 тэрбум төгрөгөөр, тус сангаас зарцуулах зардлын хэмжээг 1,707.1 тэрбум төгрөгөөр, үүний дотор Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 25.1 тэрбум төгрөгөөр баталсан.

 

3.Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай 

 

Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, үүний арьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 267.6 тэрбум төгрөг байхаар, тус сангийн төсвөөс ирэх онд зарцуулах зарлагын хэмжээг 221.1 тэрбум төгрөг байхаар баталлаа. 2016 онд төсвийн жилд шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 171.0 тэрбум төгрөг хүртэл, урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгагдсан улсын төсвийн орлогын дүнгээр улсын төсөвт өгөх өглөг үүсгэх хэмжээ 87.6 тэрбум төгрөг байхаар тооцож баталсан. 

 

4.Ирээдүйн өв сангийн тухай хууль 

 

"Хүний хөгжил сан"-г олон улсын баялгийн сангийн туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон зохион байгуулж уул, уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл болгон шинэчлэх зорилгоор ирээдүйн өв санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн өгөөжийг хуваарилах, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. Сан нь Монгол Улсын бүх ард түмний өмч байх бөгөөд тус сангийн хөрөнгийн удирдлагыг төрийн өмчит мэргэжлийн корпораци хэрэгжүүлэх юм. Корпорацийн удирдлагыг хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах боломжийг олгох механизм, хөшүүргийг хуульчлан баталлаа.

 

5.Гааль, татварын албаны эрх зүйн байдлын тухай 

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулан Гаалийн тухай болон Татварын ерөнхий хуулиар зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэж тус байгуулагын гүйцэтгэх чиг үүргийг тусган тус тус батлуулжээ.

 

Энэхүү мэдээллийн дараа байнгын хорооны дарга Ч.Улаан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Сүүлийн үед Засгийн газар гаднаас бонд босгох, зээл авах тухай асуудал яриад байгаа. Энэ нь өрийн таазтайгаа хэр уялдсан бэ?

 

-Засгийн газар гадны зах зээл дээрээс хуулийн хүрээнд хямд эх үүсвэр татах бололцоотой. Хамгийн гол нь үр ашигтай эх үүсвэр татах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс өндөр үнэтэй эх үүсвэр татах нь эргээд улс орны эдийн засагт хүндрэл авчирна. Иймд хэрэгжилтийн байдалд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар хэд хэдэн эх үүсвэр гаднаас хөөцөлдөж байгаа юм билээ. Үүний хэрэгжилт нийтэд зарлах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ер нь эхний улиралд төсвийн цаг зуурын дутагдлыг арилгахын тулд гадаад дотоодын зах зээлээс мөнгө босгох явц бол байдаг үзэгдэл.

 

-Өнгөрсөн хоёр жил “бүсээ чангалах” тухай ярьж ирлээ. Байнга ийм чиглэл рүү явах нь хэр оновчтой вэ. Оюутолгойн мөнгө манай улсын эдийн засагт орж ирснээр сэргэх хандлага ажиглагдах уу?

 

-Хямралын нөхцөлд дээд зэргээр хэмнэлттэй, хяналттай, үр ашигтай зарцуулалт хийх ёстой. Гэхдээ хэмнэлттэй байна гэдэг нь хийх ёстой ажлаа хийхгүй, төрийн үйлчилгээг гүйцэтгэхгүй байна гэсэн үг биш. Харин үр ашигтай бага зардлаар их ажил хий гэсэн үг. Энэ шаардлага ойрын 2-3 жил үргэлжилнэ. Эдийн засгийн нөхцөл байдал “өргөс” авсан шиг арилна гэж байхгүй. Тиймээс ойрын жилүүдэд хүсэл эрмэлзлээ хязгаарлах шаардлага өндрөөр тавигдах болно. Оюутолгойн ажил эрчимжвэл шууд бус замаар төсөвт эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тус төсөлд ажил үйлчилгээ нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, тэр хэрээр төсөвт нийлүүлэх мөнгө нэмэгдэх юм.

 

-Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд татварын орлогын бүрдүүлэлтийн механизмыг оновчтой болгоход анхаарч ажилласан гэж та тайлангийн үеэр хэлсэн. Тодруулбал, ямар зохион байгуулалтын ажил хийсэн гэж ойлгох вэ?

 

-Төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал бол онцгой асуудал. Улс орны санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн баталгаа төсвөөр дамжиж хэрэгждэг. Тиймээс төсвөө бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Өмнө нь оногдуулсан татвараа бүрэн дүүрэн төвлөрүүлэхэд анхаардаг байсан. Энэ оноос нэлээд хэдэн өөрчлөлтүүд орсон. Ялангуяа үйлдвэрлэгчид, татвар төлөгчид шударгаар ажиллаж, татварынхаа баазыг өргөтгөх бололцоог чөлөөтэй нээсэн. Нөгөөтэйгүүр ард иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлсэн. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчид татварын бүрдүүлэлтэд хяналт тавих, оролцох оролцоо нэмэгдэж байгаа зэрэг шинэ механизм хэрэгжиж байна.

 

-Төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдсэн үү?

 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын төсөвт тодотгол хийх нөхцөл байдлыг тодорхой зааж өгсөн байдаг. Тодорхой нөхцөл бүрдсэн үед тодотгол хийдэг. 2016 он гараад 2 сар өнгөрч байна. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй. Ер нь бол зайлшгүй тодотгол хийх шаардлага ойрын үед үүснэ.

 

-Хүүхдийн мөнгө дутуу олгогдсон. Хэзээ гүйцээж олгох юм бол?

 

-Төсвийн санхүүжилтын байдал туйлын хүнд байна. Төрийн дансны үлдэгдэл ихээхэн хурдацтайгаар хомсдож байгаа. Нэг, хоёрдугаар сар ер нь их хүнд сар байдаг. Яагаад гэвэл, оны эхэнд орлого төвлөрүүлэлт амаргүй байдаг. Орлогын төвлөрүүлэлтийн нэгдүгээр сарын байдлыг харвал орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдсэн. Хоёрдугаар сард орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Үүнээс шалтгаалж зарим санхүүжилтыг хугацаанд нь олгоход хүндрэл үүссэн. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг энэ 7 хоногт багтаж олгохоор Сангийн яам ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Засгийн газар энэ хэмжээний эх үүсвэрийг хугацаанд нь олох ажлыг зохион байгуулах бололцоотой.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • хотын иргэн (103.26.193.60)
    монгол улс яаралтай соцлизмаас каптализм шилжих хэрэгтэй тэгэхгүй бол соцлист монголд хэнч мөнгө өгөхгүй соцлизм гэдэг чинь алдагдал хямралын үүр уурхай хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг нийгэм байсан 26 жилийн өмнө дампуураад устай үгүй болсон байтал монгол улс тэр чигээрээ яваад байхын улсаа устаж үгүй болтол соцлизмаар явах юм байна л да автобусны буудал замын хөдөлгөөн гэрлэн дохио бүгд яг соцлизмын үеийхээрээ яанаа яана энэ улс
    2016 оны 03 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.120.236)
    ТӨСӨВ ХҮНДЭРСЭН НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ??? АРД ТҮМЭН Л БИШ. ЛУЙВАРЧДЫГ ЗАСАГТ ОРУУЛААД БАЙГАА НАМ Л БУРУУТАН. САЙДУУД Л БУРУУТАН.. ЧАДАХГҮЙ БАЙЖ БУРУУ ХУДАЛ ЗҮЙЛ ХИЙДЭГ. АЛБАН ТУШААЛ ӨГӨХГҮЙ БОЛ НАМ ДАМЖИЖ ГҮЙДЭГ. ТИЙМ Л НОХОД УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. АРД ТҮМЭН Ч МЭДЭЖ БАЙНА..
    2016 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ улаан гэдэг улайхаа мэддэггүй урвагч монгол орны санхүүг олон жил толгойлохдоо сүйрүүлэхээс өөрийг хийгээгүй байж одоо юу гээд уулигнаад байгаа юм бэ. Ийм новшийн юмнууд төрд хувалз мэт шургаснаас хүндрэл учирч байгаа шүү
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэн (27.123.214.118)
    АН, МАХН ба шудрага ёс эвсэл бие даагчид л төрийн сан хөмрөгийг хоосолж, ард түмнээ ядууруж, хуйвалдан хууль зөрчин ажилласны үр дүн гэдгийг Улаан өөрөө сайн мэдэж байгаашдээ. Одоо олохоор төсөв хүнд байна гээд хэнэгч үгй мэдээлэл хийж байхаасаа ичдэггүйм уу?! Тэгээд бас ард түмэн буруутай юу?! Тэгж хэлэх гээд байнаадаа!
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    5 цаг 26 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    10 цаг 9 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    10 цаг 22 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    13 цаг 40 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    13 цаг 41 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    13 цаг 46 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    14 цаг 21 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    14 цаг 29 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    14 цаг 32 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    14 цаг 34 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    14 цаг 45 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    14 цаг 56 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    15 цаг 25 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    15 цаг 48 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК