Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг өөрчлөв

2016-3-03
0
ЖИРГЭХ

        Өнөөдөр дэлхий дахин био, нано, материалын болон мэдээллийн технологид суурилсан хөгжлийн шинэ үе рүү шилжиж байна. Улс орнуудын  хөгжлийн түвшин нь мэдлэгийг бий болгох, түүнийг ашиглах чадвараар илэрхийлэгдэж байна. Үүний нэг жишээ нь Израиль, Финланд, Сингапур зэрэг улс орнууд технологийн шинэчлэл, бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, шинжлэх ухаан, инноваци, үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар 10-25 жилийн дотор хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Солонгос улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.3,  Израйлд 4,1, Японд 3,6, Финландад 3,2 хувийг шинжлэх ухаан, инновацийн салбарт зарцуулж байна.

Дэлхийн эдийн засгийн түүхэн явцад үндэстний баялгийг бүтээхэд байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлдаг байсан бол өнөөдөр мэдлэг нь тэдгээрийг хошуучлах чухал нөөц баялаг болжээ. Тиймээс улс орнууд аж үйлдвэрийн эдийн засгаас шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засагт шилжихэд анхаарч байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинжлэх ухааны паркийн нээлтэд оролцохдоо хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газар их сургууль, эрдэм шинжилгээний байгуулага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих үүднээс шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажлын эхлэлийг өнөөдөр тавьж байна гэж тэрээр хэлээд Мэдээлэл технологийн үндэсний паркийг МУИС, ШУТИС-ийн харьяанд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийг ХААИС, ШУТИС-ийн харьяанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэснийг зарлалаа.

 

START UPгэж дэлхий дахинаараа ярьдаг. Гараанаас эхэлж байгаа анхны бизнес, энэ компаниудын өсөлтөөс улс орны маргааш шууд шалтгаалдаг. Манай улсад 1960-2000 он буюу энэ 40 жилийн хугацаанд 1656 шинэ бүтээл бүртгэгдэж байсан. Харин 2000 оноос хойш 15 жилийн хугацаанд 2688 өөрөөр хэлбэл, 40 жилийн хугацаанд хийсэн ажлыг сүүлийн 15 жилд хоёр дахин нугалжээ. Ашигтай загвар буюу боловсронгуй болгож чадсан энэ загвар сүүлийн 15 жилд 3036 бүртгэгдсэн, бүтээгдэхүүний загвар 6040 болж 5-6 дахин өсчээ. Эдгээр баримт бидэнд ямар их боломж, хүч байгааг илтгэж байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

 

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тэлж, нэг хүнд ногдох орлогын хэмжээ бага орлоготой орноос бага-дунд орлоготой орны түвшинд шилжсэн хэдий ч нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Дэлхий дахины өрсөлдөх чадварын 2009-2015 оны судалгаагаар Монгол Улс 140-өөд орноос тогтмол 92-123 дугаар байрт орж байгаад технологи, инновацийн хөгжилтэй холбоотой багц үзүүлэлт сөргөөр нөлөөлдөг.

 

Манай улсын эдийн засагт үйлдвэрлэлийн анхдагч салбар болсон хөдөө аж ахуй, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар нь голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр, өөрөөр хэлбэл эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш бага, өрөөсгөл бүтэцтэй байгааг илтгэж байна. 2014 оны байдлаар манай улсын нийт экспортын 83.6 хувийг боловсруулалт хийгдээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 13.8 хувийг хагас боловсруулсан болон технологийн нам агууламжтай бүтээгдэхүүн, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.86 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.06 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна. Бидэнд хийх ажил их байна. Засгийн газраас шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өрсөлдөх чадвартай хүний нөөц, инженер техникийн ажилтныг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна. Уг бодлогын хүрээнд Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль байгуулж мэргэжилтэн бэлтгэх, дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулж эхэлсэн. "Инженер, технологийн дээд боловсролын төсөл"-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд төслийн хүрээнд аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. Төслөөр ШУТИС болон МУИС-ийн судалгааны тэргүүлэх 20 сэдвээр Японы их, дээд сургууль, хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, магистр, докторууд бэлтгэх, шинэ судалгааны лабораториуд байгуулагдах, шинэ мэдлэг, технологи бий болох зам нээгдэж байна.

 “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд их, дээд сургуулийн судлаачдад 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг, дэд бүтцийг сайжруулах зорилгоор 67,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж МУИС, АШУҮИХ зэрэг байгууллагад хэд хэдэн судалгааны болон цөм лаборатори  байгууллаа.  

 

Их сургуулиудад энтерпренёр шинж, загварыг баримжаа болгон сургууль үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд нэвтрүүлэх инновацийн шийдэл боловсруулах чадамжтай туршилт бүхий гарааны компани байгуулах, суурь судалгаа туршилтын бэлтгэлийг хангах зорилгоор сүүлийн 3 жилд улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

 

Шинжлэх ухааны парк нь шинээр бий болж буй бизнесийн өсөн дэвжих үйл ажиллагааг тал бүрээр дэмждэг, өндөр түвшний тоног төхөөрөмж бүхий лаборатори, орчин бүрдсэн, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренерүүд төрүүлэх, өндөр ур чадвартай, нарийн мэргэшсэн хүмүүсийн нийгмийн давхарга бий болгох олон талын ач холбогдолтой инновацийн суурь бүтэц юм.

 

Цаашид энэхүү паркууд нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тархи болж, эдийн засгийн хөгжлийг түүчээлэх гол хөдөлгүүр болно гэж найдаж байна.

 

Шинжлэх ухааныг авч явах эзэд нь эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд юм. Эрдэмтэддээ суурилж шинжлэх ухаан нь, шинжлэх ухаанд суурилж улс эх орон хөгжинө гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Нээлтийн ажиллагааны үеэр “Мэдээллийн технологийн үндэсний парк” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” болгон өөрчилж их сургуулиудад шилжүүлсэн батламжийг гардууллаа.

 

Хэсэг залуус “Монголдоо бүтээцгээе” гэж хөдөлгөөн өрнүүлсэн, www.mongolbrend.mn сайт болон сошил орчноор Монголд үйлдвэрлэж буй бүх бараа бүтээгдэхүүнийг сурталчлахаа Ерөнхий сайдад танилцуулсан бөгөөд энэ паркаас гарах бүх бүтээгдэхүүнийг сурталчлах хүсэлтээ илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    5 цаг 25 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    10 цаг 9 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    10 цаг 21 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    13 цаг 39 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    13 цаг 41 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    13 цаг 45 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    14 цаг 20 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    14 цаг 28 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    14 цаг 31 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    14 цаг 33 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    14 цаг 44 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    14 цаг 55 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    15 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    15 цаг 24 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    15 цаг 47 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК