Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллалаа

2016-3-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр буюу 2016.03.06-ны өдөр Өмнөговь аймагт ажиллалаа.

 

Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан “Монгол тэмээ 999” арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд төрөөс тэмээчдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Өмнөговь аймагт ажиллах эхний өдрөө тус зөвлөгөөний нээлтэд оролцов.

 

Улсын Их Хурлын дарга зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Зөвлөгөөнд зөвхөн Өмнөговь аймгийн тэмээчид биш, тэмээтэй бүх аймгийн төлөөлөл оролцож байгаа юм байна. Би Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар аймгуудад ажиллах орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж байна. Сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээ бий. Р.Бурмаа сайдын санаачилсан “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бүх малчныг сайн малчин болгох зорилт тавьсан. Сайн малчин бол бүх мал нь эрүүл, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчны дансаа хэрэглэдэг, тамга тэмдэгтэй, амьжиргаагаа авч явах хэмжээний малчин байх хэрэгтэй. Мал эрүүл байх юм бол мах, сүү, арьс ширээ экспортлох боломж малчдад бүрдэнэ. Тиймээс дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнүүдээ экспортлох хэрэгтэй. Үүний тулд мал эрүүл байх шаардлагатай.

 

Төрийн банк малчны зээлийн хүүгээ бууруулсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах юм бол малчин дансаа ашигладаг бол малчны зээлийн хүү жилийн 18 хувь байгаа нь 10 хувь болж буурна. Төрийн банк бүх зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжтой. Төрийн банк гурван төрлийн шалгуур хангасан малчныг энэ сарын 15-наас хөнгөлөлттэй зээлд хамруулах болно.

 

Дэлхийд байдаг хоёр бөхтэй тэмээний гуравны хоёр нь Өмнөговь аймагт бий. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь дэлхийн брэнд болгох боломжтой. Тухайлбал, чихрийн шижин өвчнийг ингэний сүүгээр эмнэх боломжтой гэж сонссон. Өнөөдөр 2000 төгрөгийн үнэтэй байгаа ингэний сүү чихрийн шижин өвчнийг эмчилдэг гэдэг нь батлагдвал 20000 төгрөгт хүрэх ч магадлалтай. Өвөрмонголчууд Япон Улс руу ингэний сүү экспортлоод эхэлсэн, бид хоцорч байна. Гэхдээ төр засгаас энэ чиглэлийн арга хэмжээ авч байгаагийн дээр малчид та бүхэн экспортыг зорьж ажиллаарай. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

 

 

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар "Тэмээчдийн зөвлөгөөн"-д оролцогчдод хандан үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Өмнөговь аймаг улсдаа анхдагч болж Малчин хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлсээр байна. Өнгөрсөн намар малчдын зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулан малчдын өмнө тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлон, малчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Говь фестиваль”, “Ингэний айраг”-ны баяр гээд амжилттай зохион байгуулж малчдаа дэмжсэн гээд хийсэн хэрэгжүүлсэн ажил олон юм. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас малчдын зээлийн хүүг 28 хувиас 18 хувь болгож бууруулсан шийдвэрийг та бүрэн сонссон байх аа. Энэ зээлийн хүүг улмаар 10 хувь хүргэх боломжтой. Энэ маань малчид та бүхэнд тулгарч байсан зээлийн хүүний дарамтыг хөнгөлсөн чухал ажил болсон гэдэгт итгэлтэй байна гэв.

 

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа хэлэхдээ “Төрөөс малчдын талаар баримталж буй бодлогууд болон орон нутгийн хэмжээнд малчид, тэмээчдийн талаар баримталж буй бодлогын талаар зөвлөлдөхөөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Төрөөс тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх талаар олон арга хэмжээ авч ирсэн бөгөөд энэ хүрээнд хийсэн томоохон ажил бол “Ханын хэцийн хүрэн”, “Галбын говийн улаан” омгийн тэмээдийн үүлдрийг ХХААЯ-аас баталгаажуулсан нь олон жилийн ажлын үр дүн байсан. Зөвлөгөөнд оролцогч та бүхэн малчдын талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал солилцож, тэр дундаа тэмээчдийн талаар онцгойлон хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөнө хэмээн найдаж байна” гэв.

 

Өмнөговь аймгийн 15 сумын Засаг дарга нар, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нар, тэмээчдийн төлөөлөл, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгийн төлөөлөгчид оролцож байгаа зөвлөгөөний үеэр “Төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого” сэдвээр ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, “Аж үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого” сэдвээр Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа илтгэл танилцууллаа. Түүнчлэн Өмнөговь аймгийн ХХААГ-аас “Тэмээний аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэмжээ”, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Мөн “Монгол тэмээн соёл, спорт, аялал жуулчлалын хөгжил, ирээдүйн чиг хандлага”, “Монгол тэмээнд тохиолдох өвчин, эмгэг, тэдгээрээс сэргийлэх арга зам” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулав.

 

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй Тэмээчдийн зөвлөгөөний үеэр мөн “Торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх маркетинг” сэдэвт илтгэл танилцуулж, төгсгөлд нь зөвлөгөөнөөс гаргаж буй уриалгыг нийт төлөөлөгчдөд танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 19 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 2 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 15 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    12 цаг 33 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    12 цаг 34 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    12 цаг 39 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 14 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    13 цаг 22 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    13 цаг 25 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    13 цаг 27 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    13 цаг 38 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    13 цаг 49 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    13 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 18 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    14 цаг 41 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК