Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дундговь аймгийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав

2016-3-09
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дундговь аймагт ажиллах үеэрээ /2016.03.08/ үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав.

 
 
Дундговь аймгийн нийт  15 сумын хэмжээнд 78 үйлдвэр, цех хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, 255 гаруй хүн ажилладаг байна. Эдгээр үйлдвэрлэгчид орон нутгийн хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээний 45-50 хувийг хангадаг бөгөөд Улсын Их Хурлын дарга хүнсний үйлдвэрлэл эрхлэгч “Говийн гэгээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн захирал Н.Эрдэнэбат 2003 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, 2011 онд компани байгуулан, үйл ажиллагааг нь өргөжүүлжээ. Одоо “Говийн гэгээ” ХХК 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, сард дунджаар 8 сая орчим төгрөгийн борлуулалт аймгийнхаа хэмжээнд хийдэг байна. Өнөөдрийн байдлаар 8 хүнийг тогтмол ажлын байраар ханган, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа талаараа тус компанийн захирал Улсын Их Хурлын даргад танилцуулав. 


Цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байгаа хэдий ч  санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэг болгож чадахгүй байгаагаа хэлж байв. “Говийн гэгээ” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбат хэлэхдээ, 2014 онд ЖДҮХС-аас 15 сая төгрөгийн зээл авч үйлдвэрийн байраа завсарлан, шинэ байрны ажил эхлүүлээд байгаагаа дуулгаж байв. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид арилжааны банкнаас бизнесийн зээл авахад нэн тэргүүнд зээлийн шалгуур өндөр байдаг, цаашлаад зээлийн хүү өндөр учраас зээл аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо тун бага байдгийг хэлж байсан. Тиймээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоход анхаарах, бичил бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалыг хөнгөлөх зэрэг дэмжлэг үзүүлэх талаар төр, засгийн зүгээс судалж үзээсэй хэмээн хүсч байдгаа Улсын Их Хурлын даргад дуулгалаа.


Дундговь аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бүртгэлтэй 500 гаруй иргэн, аж ахуй нэгж байдаг бөгөөд Улсын Их Хурлын дарга тус аймагт ажиллах үеэрээ модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Агь” мужааны цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мандалговь суманд 3 аж ахуйн нэгж модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ба “Агь” мужааны цех  2007 оноос хойш гэрийн мод, модон эдлэл болон төрөл бүрийн тавилга үйлдвэрлэж байгаа юм байна. Тус цехийн захирал Г.Цэрэндаш Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулах үеэрээ “Манай аймгийн урчуудын хийсэн гэрийн мод эрт үеэсээ алдартай. Тиймээс аймаг орон нутгийнхаа нэрийг гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үүний тулд бүтээгдэхүүний чанарт өөрөө хяналт тавьж, ажилчдынхаа ур чадварыг сайжруулахад анхаарч, мужаанууддаа зааж зөвлөн ажилладаг” гэв. Сард дунджаар 5-6 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Өнөөдрийн байдлаар 6 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ч бүтээгдэхүүний захиалга нэмэгдэн, ачаалал ихсэх үед 4-5 туслах ажилчин нэмж ажиллуулдаг талаараа Улсын Их Хурлын даргад танилцууллаа.


“Агь” мужааны цех түүхий эдээ Улаанбаатар хотоос авдаг бөгөөд модны үнэ сүүлийн жилүүдэд өсч байгаагаас бүтээгдэхүүнийх нь үнэ ч өсөх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч үйлдвэрлэлээ өргөжүүлэн, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой гэдгээ тус компанийн захирал Г.Цэрэндаш хэлж байлаа.


Улсын Их Хурлын дарга Дундговь аймгийн МСҮТ-ийн шинэ байртай танилцав. Тус сургалтын төвд 2015-2016 оны хичээлийн жилд 400 орчим сурагч 16 төрлийн мэргэжил эзэмшиж байгаа аж.


Дундговь аймгийн болон Улаанбаатар хотын барилгын компаниудтай хамтран ажилладаг тус төгсөгчид нь 100 хувь ажлын байртай байдаг талаар тус сургалтын төвийн сургалтын албаны дарга Э.Эрдэнэбаяр Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Тус сургууль энэ хавраас хичээлийн шинэ байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэнэ.


Үүний дараа уурын зуухны тогоо үйлдвэрлэдэг “Ган илч” компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани аймгийнхаа ЖДҮ-ийн сангаас 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд үйлдвэрийн байраа энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Үйлдвэрийн бүтээгдэхүүн, технологи, түүхий эдийнхээ талаар мэдээлж, Улсын Их Хурлын дарга “Танай хэрэглэж буй лист төмрийг Орхон аймгийн “Бэрэн” компани үйлдвэрлэж байгаа тул цаашид дотоодын түүхий эдээ ашиглах тал дээр судлах нь зүйтэй” гэсэн юм. 


 
Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга Мандалговь сумын “Говийн ирээдүй” дунд сургуульд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг фермийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус ферм нь  аймгийн төвөөс 5 км-ийн зайд байрладаг, нийт 85 үхэртэй. Үүнээс төллөх 20-30 үнээтэй энэ фермийг Ц.Нарандэлгэр эцэг, эхийнхээ хамтаар эрхэлдэг байна. 2009 оноос мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд 2015 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ферм болгосон байна. Тус ферм өдөртөө 40-60 литр сүүг “Говийн ирээдүй” сургуульд нийлүүлдэг аж. Сардаа борлуулалтын орлого 2 сая орчим төгрөг байдаг талаар Ц.Нарандэлгэр хэлж байв. 2014 онд ЖДҮХС-аас 30 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зарцуулжээ. Дундговь аймгийн 2015 оны шилдэг байгууллагын нэгээр шалгарсан тус ферм малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. 


Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 18 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 2 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 14 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    12 цаг 32 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    12 цаг 34 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    12 цаг 39 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 13 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    13 цаг 22 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    13 цаг 24 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    13 цаг 26 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    13 цаг 37 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    13 цаг 49 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    13 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 17 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    14 цаг 40 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК