Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын дээд шүүх: Л.Гансүхийн шүүх хурлыг товлоогүй байна

2016-3-09
0
ЖИРГЭХ

  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандсан.

Улсын дээд шүүхийн хурал энэ долоо хоногийн сүүлээр буюу пүрэв, баасан гаригийн аль нэгэнд нь болно гэсэн мэдээлэл байсан ч Улсын дээд шүүхээс шүүх хуралдааныг товлоогүй байна. Энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулахад "Энэ 7 хоногийн сүүлээр ирэх долоо хоногт болох шүүх хурлуудын тов гарна. Тэгэхээр эргэн холбогдон тодруулаарай. Л.Гансүхийн шүүх хурал энэ 7 хоногийн хуваарьт байхгүй" гэх мэдээллийг өглөө. 

 

Уг нь хэргийг хяналтын шатны шүүх 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346.2-т "Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын тэргүүн шүүгч 14 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно" гэсэн байдаг. Хэргийг хяналтын шатаар хэлэлцэх хугацаа хоёрдугаар сарын 25-нд дууссан. Тэгээд 14 хоногоор хугацааг сунгасан байдаг юм. Тэгэхээр сунгасан хугацаа энэ 7 хоногт дуусч, шүүх хурал болно гэсэн хүлээлт байсан ч товыг гаргаагүйн улмаас ийнхүү хойшиллоо.

 

Шүүх хурал ирэх 7 хоногт болох эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм.

 

Л.Гансүх нарыг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшиж улсад онц, их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Анхан шатны Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцээд Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хасч, Н. Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан. Татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөсөн. Энэ шийдэврийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг. Тэд уг шийдвэрийг ч хүлээн зөвшөөрөлгүй Улсын дээд шүүхэд хандсан нь энэ аж.

 

Харин удахгүй болох шүүх хуралд Л.Гансүх өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа. Тиймээс уг хүсэлтээ өөрийн өмгөөлөгч Ц.Баасандоржоор дамжуулан Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Мөн тэрбээр шүүх хурлын үйл явцыг телевизээр шууд дамжуулах хүсэлтэй байгаа гэнэ.

 

Хүн гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг хаасан заалт манай Эрүүгийн хуулинд байдаг. Гэхдээ энэ нь шүүх хуралдаа өөрийн биеэр нь оролцож болохгүй гэсэн үг биш. Тиймээс би хүсэлтийг нь Улсын дээд шүүхэд дамжуулаад өгчихсөн байгаа.

 

Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ярихдаа "Давж заалдах шатны шүүх хуралд Л.Гансүх гуайг өөрийг нь байлгалгүй алсын зайнаас онлайнаар холбогдоод шүүчихсэн. Хүн гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг хаасан заалт манай Эрүүгийн хуулинд байдаг. Гэхдээ энэ нь шүүх хуралдаа өөрийн биеэр нь оролцож болохгүй гэсэн үг биш. Тиймээс би хүсэлтийг нь Улсын дээд шүүхэд дамжуулаад өгчихсөн байгаа. Давж заалдах шатны шүүх хурал дээр нэг шүүгч тусгай санал гаргасан. Энэ саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчид одоог хүртэл танилцуулаагүй. Танилцах боломж өгөхгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн хурлын процессыг олны нүдэн дээр ил, тод шийдвэрлэх хэрэгтэй. Үнэ, жингийн зөрүүгээр хүнийг яллаж болдог эсэхэд жишиг тогтоох шүүх хурал болно. Гэхдээ анхнаасаа олны дунд байж, маш олон эргэлзээг төрүүлсэн энэ хэрэг ард түмний хяналтан дор шийдэгдэх ёстой. Шүүх ил, тод нээлттэй, үйл ажиллагаагаа ард түмнээсээ нуухыг хүсэхгүй байгаа юм бол шүүх хурлыг үзэх, ажилд нь дүн тавих эрхийг ард түмэнд олгох ёстой" гэжээ. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.21.118.98)
    шүүх засаглалыг тодотгох хэд хэдэн гол шинж байдгийн нэг нь шүүх хурал нийтэд нээлттэй, ил тод, шударга явагдах явдал юм. Нийтэд нээлттэй гэдэг нь бүх шатны шүүх хуралд хамаарах бөгөөд анхан шатны шүүх хурал, давж заалдах шатны шүүх хурал, хяналтын шатны шүүх хурал, дээд шүүхийн хурал гээд бүх хурлууд нийтэд нээлттэй явагдах ёстойгоос гадна тухайн тодорхой хуралд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч заавал оролцох эрх болон бодит болмжоор хангалдсан байх ёстой. Хэрэв шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн эрх болон бодит боломжийг ямар нэгэн байдлаар хязгаарласан, ямар нэгэн зохион байгууллалтын арга хэмжээгээр саад тотгор болсон аливаа тохиолдолд шүүхийн үндсэн зарчимууд зөрчигдөж, алдагдаж, шүүх засаглалын өөрийх нь мөн чанар, легитим шинж чанараа ладаж байна гэсэн хэрэг билээ. өөрөөр хэлбэл, тодорхой тохиолдолд шүүх засаглал устаж байна гсээн үг юм.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Давж заалдах шатны шүүх хуралд Л.Гансүх гуайг өөрийг нь байлгалгүй алсын зайнаас онлайнаар холбогдоод шүүчихсэн. Хүн гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг хаасан заалт манай Эрүүгийн хуулинд байдаг. Гэхдээ энэ нь шүүх хуралдаа өөрийн биеэр нь оролцож болохгүй гэсэн үг биш. Тиймээс би хүсэлтийг нь Улсын дээд шүүхэд дамжуулаад өгчихсөн байгаа.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Давж заалдах шатны шүүх хурал дээр нэг шүүгч тусгай санал гаргасан. Энэ саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчид одоог хүртэл танилцуулаагүй. Танилцах боломж өгөхгүй байна.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • pkxny (202.21.118.98)
    Улсын дээд шүүхийн хурлын процессыг олны нүдэн дээр ил, тод шийдвэрлэх хэрэгтэй. Үнэ, жингийн зөрүүгээр хүнийг яллаж болдог эсэхэд жишиг тогтоох шүүх хурал болно. Гэхдээ анхнаасаа олны дунд байж, маш олон эргэлзээг төрүүлсэн энэ хэрэг ард түмний хяналтан дор шийдэгдэх ёстой. Шүүх ил, тод нээлттэй, үйл ажиллагаагаа ард түмнээсээ нуухыг хүсэхгүй байгаа юм бол шүүх хурлыг үзэх, ажилд нь дүн тавих эрхийг ард түмэнд олгох ёстой
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.138.35.55)
    NOVSHIN ELBEGEE BOLIOCHEE CHI
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.161.151)
    Багануур нь хохироогүй гээд байхад хохирогч бол гэж шахаад дараа нь хохирсон байна гээд яллачихаа биз дээ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Энэ луйварчинг суллах байхаа... Бөөн найраа.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.234)
    Ганхуй хэргээ задалж Алтанхуйгаа татсан гэсэн ганцаараа уйтгартай байна гэсэн
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Хуйвалдаан (103.57.93.244)
    МАН-ын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Орных нь хөлд нүдээ аньж, хумсаа нуусан Зи овогт Энхболд цээжээ хүржигнүүлэн цагираглаж гэвтэнэ, харин Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа том шавар пийшинд Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ,Хөлийн өрөөнд хатуу моотуунд дуу нь чангарсан Мээ овогт Энхсайхан, Со овогт Эрдэнэ хоёр уушигныхаа гурван судас тасартал хүүжий хаажий дааглия дууя хэмээн хуална. Гадуур нь монгол боорцог Алтанхуяг хөмхий зуун эргэлдэнэ.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    2 цаг 26 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    2 цаг 39 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    2 цаг 45 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    2 цаг 51 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    3 цаг 6 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    3 цаг 26 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    3 цаг 53 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    4 цаг 15 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    6 цаг 17 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    6 цаг 18 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    6 цаг 46 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    8 цаг 25 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    8 цаг 56 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    9 цаг 22 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    9 цаг 42 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    9 цаг 58 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    10 цаг 15 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    10 цаг 19 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    10 цаг 26 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    10 цаг 50 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК