Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорлигжав: АН фракцуудаа арилгахгүй байна

2016-3-09
0
ЖИРГЭХ

        Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийв. 

 

Тэрбээр "Би АН-ын бодлогын зөвлөлд мэдээлэл хийж байхдаа бүлэг, фракцыг байхгүй болгох тухай хөндсөн. Энэ яриа олны дунд хэлэлцүүлэгт орж, янз янзын хариу надад ирж байна.  Төрийн бодлого тогтворгүй, боловсон хүчний бодлого муу, хариуцлага тооцож чаддаггүй, цаашлаад эв нэгдэлгүй, төрийн зарчмыг баримталдаггүй байдал газар авсан гэж  төр засаг, намуудыг  нийгэм шүүмжилдэг. Энэ нь төр, засаг гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүс бодлогоо зөв тодорхойлж, боловсон хүчнээ сонгож авдаг байх хэрэгтэй. Нийтийн шүүмжлэл үүнд чиглэж байгаа. Гэтэл удирдаж байгаа хүмүүс нь хуульд буруу өгч, хуулийг өөрчилнө гэдэг. Үүнд нь иргэд төөрч эхэлсэн. Бид хамгийн гол шалтгаанаа олж харахгүй байна. Улс төрийн намуудад байгаа хувийн ашиг сонирхолд автсан явцуу фракцуудын байр сууринаас бүх зүйл үүдэлтэй.  Энэ нь ганцхан АН-д байгаа зүйл биш. Монголын бүх намуудад энэ зүйл байгаа. Тэр байтугай саяхан шинээр  байгуулагдсан намд ч маргаан үүсч байна. Амин  хувийн ашиг хонжоо бодсон бүлэглэлүүд боловсон хүчнийг ч зөвхөн фракцын нүдээр харж томилж байна. Өөрийнх нь фракцын л хүн бол чадвар, туршлагыг нь харахгүй байгаа. Тиймээс боловсон хүчний томилгооны чанар муудаж байна. Нам дотроо фракцууд тэмцэлдэж, нэг намын хүнээ хүчтэй фракц нь өөрчилж, халж өөрийн хүнээ томилсноос гишүүд нь хоорондоо эвлэрэхийн аргагүй зөрчил үүсгэж байна. Хэн нэг албан тушаалтантай хариуцлага тооцох гэхээр хүчтэй фракцын хүмүүсийнх нь буруу зөвийг ялгаж, шалгаж болдоггүй асуудал үүсч байгаа. Бодлогын алдаан дээр ч ийм байдал гарч байна. Нэгэнтээ хүчтэй фракц нь шийдвэрлэсэн болохоор бусад нь ямар ч үг хэлээд нэмэргүй.  Бид үүнийг зөв олж харахгүй бол зөв анагааж чадахгүй. Нөгөө талаас бид хариуцлагагүй задгай байдлаар цаашаа яваад байх боломжгүй. Монгол Улс улс төрийн хувьд ч, олон улсын харилцаанд нь шийдвэрлэж байгаа асуудал нь том болсон. Болох болохгүй зүйл хэлчихээд маргааш нь “миний буруу” гэж хэлчихээд явж болохгүй. Тиймээс одоо сонгуулиас өмнө засч авах хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа ч үргэлжилнэ. Иймээс улс төрийн намын хуульд өөрчлөлт оруулъя. Фракцын нам байхаасаа илүү бодлогын улс төрийн хүчин болцгооё гэж уриалж байна. АН үүнийг зөв харж, фракцгүй нам болъё гэж бүгд хүлээн зөвшөөрсөн мөртлөө арилгахгүй байна. Улс төрийн намын тухай хуульд бүлэг фракцын тухай нэг үг тусгагдаагүй. Гэтэл өнөөдөр парламентад суудалтай л бол намуудын фракц гэх бүтэц Монголын бодлогыг тодорхойлж байна. Энэ нь эргээд хариуцлага байхгүй. Зөвхөн намуудад байгаа асуудал бол орхиж болох ч парламентад суудалтай намуудын  хувьд төрийн асуудал болон хувирч байна" гэлээ. АН-ын Гүйцэтгэх  зөвлөл 20 гаруй гишүүнээс бүрддэг. Эдгээр гишүүд дотор аймаг аймгийн төлөөлөл, удирдлагууд багтдаг байна.  Намын дүрэмд АН-ын бодлогын зөвлөлийн дарга нар, бодлого тодорхойлж байгаа удирдлагууд Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж, аймгийн төлөөллүүдийг хасах саналыг төсөлд тусгажээ.  

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Таныг намын Бодлогын зөвлөл дээр саналаа хэлэхэд хэр хүлээж авсан бол?

 

-Би энэ төслөө хэрэгжинэ гэж итгэлтэй байна. Энэ саналыг намын гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрч хүлээж авсан.   Тийм учраас зориг гаргаад дэмжих байх гэж бодож байна.

 

-Фракциудаас үүдсэн албан тушаалын хуваарилалт явж байна. Таны хувьд ямар фракцид хамрагддаг бол?

 

-Би өдий болтол улс төрийн фракц үүсгэлцэж явахдаа фракц гэж хөөцөлдөж явсангүй. Нэг үе Хөгжлийн төлөөх Алтан гадас ассиосаци гэж олон нийтийн байгууллагад явж байсан. Тэр маань бүлэг, фракц болж хувираад хувийн явцуу зүйл рүү явсан. Тиймээс үйл ажиллагаанд нь оролцохоо байсан. Миний хувьд фракцын сэтгэлгээ байхгүй. Нэг нам бол нэг л нам байх ёстой. Бүгдээрээ нэг зорилгын төлөө унаж тусаад явж байгаа нөхөд. Гэтэл өөрийгөө хэсэг хүмүүсээр хүрээлүүлчихээд энэ нь миний найзууд, үүнд яаж ч хандсан болно гэж бодож байж яаж том зорилгын төлөө явах вэ. Ингэж болохгүй.  Тэр аймгийн, энэ дүүргийн улс төрийн намын бужигнаж байна гэж яриад байна. Энэ нь нөгөө л фракцаас үүдэлтэй.

 

-Цаг хугацааны хувьд сонгуулиас өмнө АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж амжих уу?

 

-Сонгуулиас өмнө намууд их хурлаа хийнэ. Тиймээс хэлэлцүүлээд, өөрчлөлт оруулж амжина.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн Д .До (202.61.97.10)
    Хамгийн их жалга фракцын засарашгүй үзэлтэн Д .Дорлигжав ийм үлгэр ярих юм.Хуурчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Д .Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь.Ч,Бямбаа худалдаа эрхэлсэн орлогч захирлаар,М.Дэмбэрэл хүний нөөц эрхэлсэн орлогч захирлаар нь очсон . Одооч Дорлигжавтай холбоотой дуулиант хэргүүдэд нэрс гарч л байдаг шүү дээ..Юм болгон ардаа эзэнтэй... Хаалгыг нь хөшсөн хүн Д. Одхүү...дөрвүүлээ Увс фракцынх
    2016 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.63)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • jaak (43.242.243.183)
    taniig mash ih demjij bna shuu..........zuv zuil bna.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
    • 500 000 000 000 төг хулгайлж хат суусан гэж ойлго
      500 000 000 000 төг хулгайлж хат суусан гэж ойлгох уу?
      2016 оны 03 сарын 10
  • Зочин (49.0.136.18)
    Фракц гэж яриад хэрэггүй фракцад байгаа хүмүүсээ бүгдийг л солих хэрэгтэй. МАН байтугай танай АН-ынхан ч хөгшинд тооцогдоно ш дээ одоо боль.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.95.91)
    МАН-ны үед анх фракц үүсэж Энхбаярын,Багабандийн,Энэбишийн гэж хуваагдаж улс төрийн намыг самарч өгсөн шүү дээ.Үр дүнд нь Энхбаярын МАХН үүссэн шүү
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.35.81)
    АН бол фракцуудын нам, энэ намд нэгдсэн бодлого байхгүй. АН одоо нэгдэх биш улам олон фракцид хувагдаж байгаа, задарч байгаа нам. АН-ын бодлого бол фракцийн толгойлогчийг дэмжинэ, түүнээс биш өөр хэн нэгийг дэмжихгүй бодлоготой. АН дахь олон фракцуудын хүмүүс төрд ажиллаж буй. Түүнээс биш төрийн жинхэнэ албан хаагчид АН-ын үед төрд ажиллах боломжгүй. Фракцид идэгдсэн намын үед төр хүчтэй байх зарчим бүрэн алдагдсан.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.230)
    УВСЫН ФРАКЦЫГ ЯАХ ВЭ? ТАРААЖ ДИЙЛЭХ ҮҮ? ДООЁ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.95.91)
    Зөв.нөгөө фрацын толгойлогч нар их эсэргүүцнэ дээ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.46.213)
    Dorligjav z.enhbold 2 baigaagui bol an namiin hulgaich nar delbe bayajaad ger bulee avaad gadagshaa zugtaah baisan baih shuu batuul metiin horlon suitgeh ajilgaa yavuulj bga humuusiig ta shalgaachee saidaa.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (150.129.143.17)
    Halh gol Tusliin ajliin daalgabar gej neg dewter tsaas vildwerleseniihee tuluu tatvar tulugchdiin mungunuus 450,000,000.00 tugrugiig zaluu bieye vnelegch Ariunbold, Enkhjargal naraaraa ugaalgalaa ... ta saidiin huwid enenii araas anhaaral tawiulaad Burmaa guiag ariun yawdaltai hvn mun bishiig ny shalguulaad uguuch, .... zuwhun hamgiin svvliin l jishee shvv saidaa ... tegeed bvh ajliig ny shalguulah heregtei
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (150.129.143.17)
    Burmaa guai tanai nam mun yum uu MAN yum uu ... yamarch chadwargvi hvmvvseer uuriiguu hvreelvvleed bhiin. Mungunii asar ih sonirholtoi Tenderees uur sonirhoh zvilgvi iim aih ichih zvilgvi tsewersilt ny duussan emgedeesee salahgvi yum uu
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (122.201.31.187)
    Эрдэнэ , Гончигдорж , Алтанхуягийн гээд л баахан фракц байдаг юм биш үү. Эрдэнээсээ айгаад л, Гончигдорждоо тал засаад л юу нь улс орон, дунд нь ашиг хонжоо харсан гишүүд байдаг нь одоо бүгдэд ойлгомжтой биз дээ. АНам зүгээр л зайлвал таарна
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (103.26.193.86)
    Turin hun iimel baih goytoi
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.234)
    Ха ха Ардчилсан нам фракцгуй бол тэгээл еерсдее авсандаа орждээ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (150.129.142.202)
    AHam Dorligjavaat namaa udirduulj baij amjiltand hurne 2016 oni songuuld yalalt baiguulaya gej bodoj baival Z . Enkhbold naminhaa dargin ajilig Dorligjavd uguud songuuld or es tegves chi toirogt devshvel garah ch ugui AHam gudamjind garna shuu .n. Dorligjav erunhii said bolson tsagt mongol uls hugjilduu hurne ene bol unen shuu AHaminhan ard tumeen
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.106)
    HUN SAITAI HUN GEJ HELNE
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.106)
    JINHENE TORIIN HUN DEE.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.106)
    TANIG DEMJIJ BAINA.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.25.59)
    Одоо л ухаарч гэнэ. АНам арчигдах нь ойлгомжтой.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.197)
    Er ni ali ch namd bolovson huchnii bodlogo gej baihaa baisan ni fraksaas uudeltei
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.197)
    Mash zuitei alham baina. Tand amjilt husie
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.179.25.59)
    Ажлаас хууль бусаар халагдсан хүмүүсийг буцаан ажилд томилох шүүхийн шийдвэр эхнээсээ гарсаар. Шүүхийн шийдвэрийн хэдэн арван сая төгрөгийг өөрөө биш , төсвөөс төлөх болохоор сонгууль хүлээсэн шигээ давж заалдаад сууж байна. Төрийн албаны хариуцлагын хууль, журам яагаад боловсруулахгүй байна вэ. Энэ мэт төсвийн мөнгийг үргүй зарж байхад Монгол улс яаж ч хөгжих билээ.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.179.25.59)
    АНам засаг барьснаас хойш Яамны сайд нь харьяа байгууллагад томилсон дарганцар нартайгаа нийлж төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халах, солих, дарамтлах , ямар ч ажлын чадваргүй, туршлагагүй хүмүүсийг төрийн албанд авах явдал бүх салбарт үнэхээр дэндсэн. Нөгөө чадваргүй нөхдүүд даргын нэр барьж хэдэн жил зүгээр сууж цалинжиж бас болоогүй захиргаадаад сууж байгаа. Шударга бус халаа сэлгээг ойроос мэдэрсэн учир төрийн албан хаагчид бүгд л 2016 оны сонгуулиар АНамд яагаад ч санал өгөхгүй байхаар шийдсэнээ ярьцгааж байна. Жишээ нь Хөдөлмөрийн яамны харьяа Монгол солонгосын коллеж дээр 12 оноос хойш 6 дахь захирлын нүүр үзсэн. Одоо байгаа Оюунбилэг яамны сайдын зөвлөхийн эхнэр хүмүүсийг дарамталж, доромжилж ажлаас халж урьд нь ажил эрхэлж байсан нь эргэлзээтэй 20 гаруй хүнийг байгууллагад оруулсан. Ерөнхийдөө хууль бусаар ч хамаагүй төрийн албан хаагчдыг ажлаас халж орон тоо бий болгож нэг хүнээс 500,0 гэхэд 20 хүнээс 10 орчим саяыг хувьдаа кармалсан биз. Ажлаас хууль бусаар хала
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • Ajaa ni
      Zuudee yarix feed xylgaigaa yariad baina deerXi MAXN tolgoitoo.
      2016 оны 03 сарын 09
  • Дэмжигч (182.160.36.105)
    АН фракцгүй болох бодлого хэрэгжүүлж бусад намуудыг уриалах ёстой.Тэгэж ч ирсэн.Төрийн бодлогыг явцуу эрх ашгаас үтэр түргэн салгах ёстой
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • 500 000 000 000 төг хулгайлж хат суусан гэж ойлго
      500 000 000 000 төг хулгайлж хат суусан гэж ойлгох уу?
      2016 оны 03 сарын 09
  • Зочин (212.95.7.54)
    ene arhag hulgaic an niih bish bolson yum uu mash tom luivarchin daa
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • 500 000 000 000 төг хулгайлж хат суусан гэж ойлго
      500 000 000 000 төг хулгайлж хат суусан гэж ойлгох уу?
      2016 оны 03 сарын 09
  • S (27.123.214.122)
    Tanii zuv....amjilt
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 18 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 2 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 14 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    12 цаг 32 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    12 цаг 34 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    12 цаг 39 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 13 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    13 цаг 22 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    13 цаг 24 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    13 цаг 26 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    13 цаг 37 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    13 цаг 48 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    13 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 17 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    14 цаг 40 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК