Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Цахилгаанд холбогдох” хугацааг 40 хоног болгох үүрэг өглөө

2016-3-09
0
ЖИРГЭХ

Улаанбаатарын утааг багасгах эхний арга бол нүүрсний хэрэглээг багасгаж, цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх юм. Иймд цахилгаан эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр чухал.

 

Тиймээс энэ удаагийн “Шийдлийн цаг” уулзалтыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид хийж байгааг  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

 

40 гаруй градус хүртэл хүйтэрсэн энэ өвлийг бид өнтэй давлаа. Энэ бол эрчим хүчний салбар, энэ багийнхны хамтын зүтгэл юм гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд тус салбарынханд талархал илэрхийллээ.

 

Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн III цахилгаан станцын 50, IV цахилгаан станцын 123 MBт-ын өргөтгөл, “Амгалан” станц ашиглалтад орсон нь зохих үр дүнгээ өгсөн. Мөн шугам, тойргуудад төсвийн болон бусад эх үүсвэрээр хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинэ цахилгаан станцууд ашиглалтад ортол одоо байгаа хүчин чадлаараа зохион байгуулалт, хэмнэлтийн зөв зарчмаар ажиллах шаардлагатай. Улаанбаатар орчимд энэ хавар Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ. Эдгээр станц ашиглалтад ороход цахилгаан эрчим хүчний хангамж нэмэгдэнэ. Энэ тохиолдолд гадаа хэр хүйтэрнээс эс хамаарч дулаан өвөлждөг болно гэлээ.

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ  (УБЦТС) ТӨХК нь 2015 онд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 51.6 хувийг түгээсэн. Тус компани нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийн 316190 хэрэглэгчдэд үйлчилж байна. Хэрэглэгчийн тоо 2014 онтой харьцуулахад 10.3 хувиар өссөн.

 

1996 онд түгээх сүлжээний нийт трансформаторуудын 3 хүрэхгүй хувь нь хувийн өмчбайсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын түгээх сүлжээний нийт трансформаторуудын 62 хувь нь нийтийн бус зориулалттай, хувийн трансформаторууд болж өссөн нь сүлжээний хэвийн, найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү танилцуулсан юм.  Түүнд энэ хандлагаа өөрчилж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг аль болох дэмжиж ажиллах, энэ шинэ нөхцөлд яаж ажиллах талаар бодлогын шийдвэр гаргах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.

 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхан www.mytog.mn сайт ажиллуулж, гар утас болон ТҮЦ машинаар төлбөрийн үлдэгдлээ шалгах, төлөх болон бусад мэдээлэл авах боломж бүрдүүлсэн. Хэрэглэгчийн гомдол санал, хүсэлтийг 70047004 гэсэн суурин утас, facebook, twitter, yahoo messenger ашиглан 20 гаруй мэргэжлийн оператор өдөр бүр үдэш 22 цаг хүртэл авч иргэдэд шуурхай хариулт өгч, асуудлыг шийдвэрлэж ажилаж байгааг Ерөнхий сайд сайшаагаад ийм эерэг, зөв ажлуудаа үргэлжлүүлэн чанартай сайн гүйцэтгэхийг хүслээ.

 

 

Дэлхийн банк 2012 оноос эхлэн жил бүр дэлхийн 189 оронд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлж чадсан эсэхэд судалгаа хийж, байр эзлүүлэн “Бизнес эрхлэхүй” (DOING BUSINESS) тайланг нийтэлж байна.Энэхүү судалгааг 10 үзүүлэлтээр дүгнэдгээс “Цахилгаанд холбогдох”, “Зээл авах” гэсэн 2 үзүүлэлтээс бусад нь төрийн үйлчилгээнд хамаарах үзүүлэлт байдаг.

 

2015 оны статистик мэдээллийг үндэслэн гаргасан “Бизнес эрхлэхүй-2016” тайланд Монгол Улс 134 дүгээр байрт оржээ. Энэ үзүүлэлтийг сайжруулахын тулд ажиллах, энэ байраа урагшлуулах учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

 

Улаанбаатар хотод “Цахилгаанд холбогдох” дундаж хугацаа 2013 онд 126 хоног байсныг 2015 онд 79 болгон бууруулсан байна. Одоо энэ хоногийн тоог 40 болгох, процедурын тоо 8 байгааг 3 болгох учиртай гэлээ.

 

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дуудлагын төв болон Диспетчерийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө. 

 

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан “УБЦТС ТӨХК-ийн холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлал”-ыг 2016 оны 4 дүгээр сард багтаан хэрэгжүүлж эхлэх, холбогдох нэмэлт зохицуулалтын баримт бичгүүдийг батлан гаргахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-д,

 

 

Мөн УБЦТС ТӨХК-ийн шинэ холболтын үйл ажиллагааны хүрээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг нийтэд ил тод, богино хугацаанд зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж нягт хамтран ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт,

 

Нийтийн сүлжээг барьж байгуулах зорилгоор иргэд байгууллагаас төлж байгаа төлбөртэй холбоотой үүсэх татварын асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газарт тус тус даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • АХМАД АЖИЛТАН (162.233.100.203)
    ЭНЭ БАЯРБААТАР, БАССАЙХАН 2 ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 20 ГАРУЙ ЖИЛ ДАРГА ХИЙЖ БАЙНА. АЛЬ Ч ЗАСГИЙН ҮЕД БАЙЖ Л БАЙХ ЮМ АА. ҮНЭХЭЭР САЛБАРТАА ИХ ЮМ ХИЙСЭН САЙН ДАРГА НАР ЮМ УУ ГЭХЭЭР БАС БИШ ЮМ ШИГ. ЗӨВХӨН ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗУУД ГЭЖ СОНССОН. АТГ ЭНЭ 2 ХҮНИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 19 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 15 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    12 цаг 33 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    12 цаг 35 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    12 цаг 40 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 14 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    13 цаг 23 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    13 цаг 25 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    13 цаг 27 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    13 цаг 38 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    13 цаг 50 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    13 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 18 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    14 цаг 41 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК