Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: 5 хувь руу шилжүүлэх ажлыг энэ онд багтаахаар ажиллаж байна

2016-3-10
0
ЖИРГЭХ

        Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийлээ.

Тус хууль тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой. Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь тавигдаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны хэмжээнд 77 мянга орчим айл өрх шинээр орон сууцтай болсон гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ. Тэрээр Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэлээ.

 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд энэ эх үүсвэрийг ашиглахаар Монгол банк болон арилжааны банкууд хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ипотекийн зээл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бол одоо Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр буюу даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалаас санхүүжнэ. Энэ сан зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй цаашид үр ашигтай бусад томоохон хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Мөн 2030 оноос энэ сан ирээдүйн тэтгэврийн гол эх үүсвэр болох юм гэж С.Эрдэнэ сайд ярилаа. Ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгохоор шийдвэрлэсэн. Энэ төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймаг хамрагдана. Ипотекийн найман хувийн зээлтэй, мөн шинээр орон сууц авах иргэдийг хоёрдугаар шатанд буюу энэ онд багтааж таван хувийн зээлийн хөтөлбөрт хамруулна гэлээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

 

 

-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулсан нь эдийн засагт улам эрсдэл авчирна гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. Үүнийг тайлбарлахгүй юу?

 

-Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломжтой.  Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгуудыг  хэзээ 5 хувь руу шилжүүлэх бол?

 

-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд дэх орон сууцыг таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна.

 

-Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хэвийн олгогдож байгаа юу?

 

-Хүүхдийн мөнгө цаг хугацаандаа олгогдож байна. Халамжийн сангийн тухайд одонтой ээжүүдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, ахмадын тэтгэвэр, нийтийн тээврийн зардал багтдаг. Эдгээр нь бүгд хэвийн олгогдож байна. Бусад халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төсөв бол аймаг нийслэлийн Засаг даргын багцад байдаг учир орон нутгийн эх үүсвэрээс бүрддэг юм.

 

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах уу?

 

-Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манайд хамаагүй. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал. Тэрнээс манайд хамаарал байхгүй. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим тохиолдолд тэтгэврийн зээл хүчирхийллийн асуудал болж хувирч байгаа жишээ байна. Учир нь тэтгэврийн зээл аваад юунд зарцуулж байгаа талаар судалгаа хийж үзсэн. Зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь: машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулсан судалгаа байдаг. Энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Хоёрдугаарт арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохдоо шууд хүүгээ урьдчилаад авчихдаг. Гэтэл нөгөө хүний авч байгаа нийт мөнгөний 30-40 хувь нь хүүнд суутгагдчихдаг. Энэ нь зээл авч байгаа иргэдэд хохиролтой. Тиймээс тэтгэврийн зээлийг хуульчилж өгөхгүй бол нэлээд эрсдэл үүсэх магадлалтай байна.

 Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • ZOCHIN (122.201.21.193)
    5 N ZEELIIG ODOOHKON 2 SARD SHIIDNEE L GEED BSAN ODOO ENE ONDOO GENEE ENE BOL BUTEHKGYI UM BNA
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (122.201.21.184)
    Их хуралд барилгийн компанитай олон гишүүд бий дампуурахаас айсандаа лобидож таван хувийг гаргаж тавьж байна түүнээс ард түмнийг бодсон юм алга
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • ардчилсан хулгайч (182.160.34.98)
    биднийг дахин сонго 5 хувь болгоно гэхдээ сонгуулийн дараа гэнэ үү?
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    5 хувийг энэ онд шийдвэрлүүлэхийн тулд хул.гайчуудыг дахин сонгох тэ? шаааааааана биз. хулгайчууудаас хулгайч л зан гардаг юм байна. бараг бүгд л 3 сардаа багтаад 5 хувь болох юм шаааагааад байссаан яасан бэ гчийнүүд
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.26.180)
    amarhan yum shig yariad bsan
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.32.205)
    бас бүх зээлийн хүүг байхгүй болго эсвэл 5 болго? тэгвэл сонгоё. ха ха ха. бас айл бүрт нэг нэг 570 лексус өг. тэгвэл сонгож магадгүй сонгохгүй ч байж магадгүй. танай одонтуяа арвин оюунгэрэл нарыг нэг нүцгэлвэл бас сонгоно шүү. нэг муу өгөхгүй нь ойлгомжтой байрны зээлээр хууртахаасаа өнгөрсөн толгой бид.
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.32.205)
    ийм муухай сэжгийн гэмт хэрэгтнүүд ямар дипломтой юм болоо? ганбаатарыг л гоочлох юм. шал дургүй хүрчлээ?
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • АН-ЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА, АЛУУРЧААН (103.57.93.244)
    ЭРДЭНЭ САЙД ХИЙНЭ ГЭЖ ЯМАР ҮХСЭН ХАТСАН НЬ БАЙХАВ. ШОНХОРДОЖ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨХ ЗАСГАА УНАГАЖ, ДАРААГИЙН ЗАСАГТ НАЙРААГААР ҮЛДСЭН. БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ ЭЗЭМШИХ ЗАЛУУ НАСАНДАА 10 ЖИЛ ХҮН АЛСАН ХЭРГЭЭР ШОРОНД СУУСАН ХАРАНХУЙ, БҮДҮҮЛЭГ, БОЛОВСРОЛГҮЙ, ШОРОНЖСОН СЭТГЭЛГНЭЭТЭЙ ХАМАГ МУУХАЙ БОЛГОНЫ ҮҮР БОЛСОН САРМПАЙ ПАНЕРЬШДЭЭ. ЭХЛЭЭД АН ДЭЭР ЭНЭ ДУРАКИЙН БАТЛАХГҮЙГ ХИЧЭЭГЭЭД БОЛОХГҮЙ БОЛ БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭЭР УНАГААЖ ДАРАА НЬ ХАР ЦАГААНЫГ НЬ ДЭНСЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ АН-ЫНХАН БИД ОЙЛГОЖ БАЙНА. ИЙМ УЛСУУДААС АН ЦЭВЭРШИЖ БАЙЖ ЦААШ ЯВАХ ЁСТОЙ. ШУУДАЙ ТӨМСӨН ОРЖ БУСДЫГАА ЯЗРУУЛЖ БАЙГАА ЯЛЗАРСАН ГАНЦ ТӨМС ГЭЖ БОЛНО.
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • ymaa sain unsgaash vher mongolchuda (150.129.142.197)
    Vldsen 6dvvrgiig ene ondoo geedbn...
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Ялгаварлан гадуурхагдсан иргэд (150.129.141.228)
    80мкв-ын хязгаарлалтаа болиочээ. Адилхан монгол улсын иргэд байж 50 хувь илүү зээлийн хүү төлж, арилжааны зээлтэй орон сууцанд нэг хэсэг нь амьдарч байна шүү дээ. Зээлээ төлж чадахгүй байраа хураалгахад дөхөж байна, Одоо байраа зарлаа гэхэд борлогдохгүй, эхний жилүүдэд банкны өндөр хүүгийн хүү төлсөн. Жишээлбэл 3 жилд 66 саяыг ₮ төлсөн байхад, үүнээс 60 сая ₮ банкны хүүгийн хүүд төлөгдөж, зөвхөн 6-хан сая үндсэн зээлээс нь хасагдсан байна. Үүнийг арилжааны банкныхан өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Мөн 8 хувийн зээлийн сургаар 1мкв-ын үнэ өсч 80мкв дээш талбайтай байр авч байгаа иргэдэд үнэ дарамт нэмэгдсэн
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Ялгаварлан гадуурхагдсан иргэд (150.129.141.228)
    80мкв-ын хязгаарлалтаа болиочээ. Адилхан монгол улсын иргэд байж 50 илүү зээлийн хүү төлж, арилжааны зээлтэй орон сууцанд нэг хэсэг нь амьдарч байна шүү дээ. Зээлээ төлж чадахгүй байраа хураалгахад дөхөж байна, Одоо байраа зарлаа гэхэд борлогдохгүй, эхний жилүүдэд банкны өндөр хүүгийн хүү төлсөн. Жишээлбэл 3 жилд 66 саяыг ₮ төлсөн байхад, үүнээс 60 сая ₮ банкны хүүгийн хүүд төллөгдөж зөвхөн 6-хан сая үндсэн зээлээс нь хасагдсан байна. Үүнийг арилжааны банкныхан өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Мөн 8 зээлийн сургаар 1мкв-ын үнэ өсч 80мкв дээш талбайтай байр авч байгаа иргэдэд үнэ дарамт нэмэгдсэн
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Ялгаварлан гадуурхагдсан иргэд (150.129.141.228)
    80мкв-ын хязгаарлалтаа болиочээ. Адилхан монгол улсын иргэд байж 50 илүү зээлийн хүү төлж, арилжааны зээлтэй орон сууцанд нэг хэсэг нь амьдарч байна шүү дээ. Зээлээ төлж чадахгүй байраа хураалгахад дөхөж байна, Одоо байраа зарлаа гэхэд борлогдохгүй, эхний жилүүдэд банкны өндөр хүүгийн хүү төлсөн. Жишээлбэл 3 жилд 66 саяыг ₮ төлсөн байхад, үүнээс 60 сая ₮ банкны хүүгийн хүүд төллөгдөж зөвхөн 6-хан сая үндсэн зээлээс нь хасагдсан байна. Үүнийг арилжааны банкныхан өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Мөн 8 зээлийн сургаар 1мкв-ын үнэ өсч 80мкв дээш талбайтай байр авч байгаа иргэдэд үнэ дарамт нэмэгдсэн
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    yostoi khutslaashd
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Ёох (59.153.114.99)
    С.Эрдэнэ барилгын сайд бил үү аан
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • cins (202.9.41.34)
    найрамдалд барьж м кв-ийг 2.5 саяаар зарсан байрын цонх нь цантаж,сийгсэн,, хулдаасан шалны цаанаас чулуу хайраг нь товойсон,өтгөнөө урсгаж дийлдэггүй суултуур-жорлон, сарампай хаалга гээд түмэн дутагдлыг засаж сайжруулна гэж сайд Таны Молор кампанийхан амлаад 7-8 сар молигдлоо. Өөрийн өртөгөөс нь 2-3 дахин өндөр үнээр дамлан буй нүглээ наминчлан ойрыын үед дарвитой арга хэмжээ авч өнгө гэж Сайд Таньд найдна
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.41.61)
    багтаахаар ажиллаад гэнэ үү? та нарын ажиллана гэж юу байнаа
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.41.61)
    3 сард өгнө гэчээд одоо муриад энэ онд багтааж гэж зальдаж байгааг нээ? сонговол өгч магадгүй гэж кулхидах нь. бас л хошгирох уу?
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
    • ergvv mini
      Ymaa sain unshildaaa vldsen tuwuun 6dvvrgiig ene ondoo bartaana gej...
      2016 оны 03 сарын 10
  • Зочин (202.126.91.103)
    AH yu ch xiij chadaxgui archaagui boosnuud .yasan nogoo 5 xuviin zeel bolchixloo butchixlee geed bsan xaa bna.ene ondoo l gej shaaxiimdaa.2016 ond ta muusain toroos archigdan xayagdana tegeed MAH 5 xuviin zeeliig xaachixlaa gej suuld ni xutsax uu
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.36.34)
    ENE HUNIIG IH L MUULAH YUM GEHDEE ENE HUNII HELSEN YARISAN BOL ER NI HEREGJDEG GEJ BODDOG
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • зочин (203.194.118.75)
    Энэ ондоо гэнэ үү. 6 сард сонгуул болж засаг төр солигдоно биз дээ. Аан.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
    • tenegee
      Vldsen 6dvvrgiig ene ondooo
      2016 оны 03 сарын 10
  • Зочин (182.160.36.75)
    МАН-хан 6 хувийн хүүтэй зээл олгож байхад чавганц алтанхуяг нь зогсоож 8 хувь болгоод ч эдийн засгийг самарч хаяад чадахаа байсан биз дээ. одоо өөрсдөө гэнэт өгч эхэлж байгаа юм шиг шоудах юм. болиоч ээ? МАН-ы автозамыг ч үргэлжүүлж баахан зээлийн мөнгөөр тоглочихоод бас өөрсдөө л хийсэн бусад нь юу ч хийдэггүй байсан гэж шоудахаа ч боль.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 20 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 16 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    12 цаг 33 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    12 цаг 35 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    12 цаг 40 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 15 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    13 цаг 23 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    13 цаг 26 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    13 цаг 28 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    13 цаг 39 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    13 цаг 50 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    13 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 19 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    14 цаг 42 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК