Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон улсад нэгдэн орох, протоколыг соёрхон батлах асуудлыг зөвшилцөв

2016-3-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.03.10/ 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орох, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөв.

 

 

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн эдгээр асуудлын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

 

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталж, одоогоор 78 улс нэгдэн оржээ. Тус конвенци нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг хангаж, тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах, цацрагийн болзошгүй ослын эсрэг үр ашигтай хамгаалалтыг бий болгож хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгаж, цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилготой юм.

 

Манай улс уг конвенцид нэгдэж орсноор санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй бөгөөд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 

 

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1997 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон агаад одоогоор 69 улс нэгдэж ороод байгаа аж. Энэхүү конвенци нь энхийн зориулалтаар ашиглаж байгаа цөмийн реакторын ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагаа болон энхийн зориулалтын хэрэглээнээс үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаанд үйлчилдэг байна.

 

Манай улс уг конвенцид нэгдэн орсноор цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна.

 

 

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцид 147 улс, уг конвенцийн 2005 оны нэмэлтэд 84 улс нэгдээд байгаа аж. Манай улс одоогоор их хэмжээний өндөр идэвхтэй цөмийн материал, цөмийн төхөөрөмжгүй хэдий ч өөрийн орны өнөөгийн биет хамгаалалтын шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн биет хамгаалалтын дэглэмийг бий болгох шаардлагатай байгаа. Ингэснээр манай улс 1986 онд нэгдэн орсон Цөмийн материалын биет хамгаалалтын тухай конвенциэр олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болох юм байна. Уг конвенцийн 2005 оны нэмэлт нь олон улсын тээвэрлэлтээс гадна дотоодод ашиглах, хадгалах, тээвэрлэж байгаа цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг хангах, цөмийн материалыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүжүүлсэн, турхирсан этгээдэд ял шийтгэл оногдуулах, мөн хулгайлагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн цөмийн материал, түүнд холбогдох гэмт хэрэг, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх зэрэг олон улсын хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлжээ. Энэхүү конвенци нь нэгдэж орсон улс орнуудын тухайд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг юм.

 

Манай улс уг конвенцийн нэмэлтэд нэгдэн орсноор цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх, цөмийн терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдгээр зорилтуудад нийцсэн үндэсний эрх зүйн орчинг бий болгоход дөхөм болох ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 

Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн аюулгүй байдлын баталгааны газраас Бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбарыг 1974 онд боловсруулж, 2005 онд шинэчлэн баталжээ. Энэхүү протокол нь Олон улсын атомын энергийн агентлагийн цөмийн аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг бөгөөд бага хэмжээний цөмийн материалтай болон цөмийн төхөөрөмжгүй улс орнуудад зориулсан хяналт, баталгааны гэрээ юм.

Уг протоколд манай улс нэгдэн орсноос хойш 30 хоногийн дотор Олон улсын атомын энергийн агентлагт цөмийн материалын анхны тайлангаа хүргүүлэх үүрэгтэй бөгөөд цаашид тайлангаа шинэчлэн цөмийн материалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллээ хүргүүлж байх үүрэг хүлээх юм байна. Уг шинэчилсэн протоколд нэгдэж орсноор манай улс Олон улсын атомын энергийн агентлагаас Цөмийн аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлэхэд олон талын дэмжлэг туслалцаа авах боломжтой болох юм байна.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Дэмбэрэл нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл саналаа хэлсэн юм.

 

 

Ингээд конвенцид нэгдэн орох, конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн тухай болон шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай асуудал тус тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Мөн эдгээр асуудлыг зөвшилцсөнтэй холбогдуулан зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 19 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 15 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    12 цаг 33 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    12 цаг 35 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    12 цаг 40 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 14 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    13 цаг 23 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    13 цаг 25 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    13 цаг 27 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    13 цаг 38 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    13 цаг 50 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    13 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 18 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    14 цаг 41 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК