УИХ-ын ээлжит бус чуулган зарлана гэх мэдээлэл байсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулахад “Ээлжит бус чуулган зарлах тухай асуудал одоогоор яригдаагүй байна. Хоёрдугаар сарын 15-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар телөвлөсөн ээлжит бус чуулган хаалтаа хийчихсэн. Дараагийн ээлжит бус чуулган хуралдах эсэх тухай асуудал одоогоор тодорхойгүй байна" гэлээ.