Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хуралдлаа.
Хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнууд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй Ажлын дэд хэсгийн гишүүд танилцаад, Засгийн газраас өгсөн саналууд дээр ажиллах үүргийг Ажлын дэд хэсгийн ахлагч өглөө. Ажлын хэсгийг дахин хуралдуулахаар тогтож, энэ өдрийн хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл (1)