Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Пүрэвбаатар: 55 тэрбум төгрөгийг Х.Баттулга бус Л.Оюунбат ”идсэн”

2016-3-16
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр зам” төслийн  55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Уг асуудлаар Х.Баттулга гишүүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийж, “Шинэ төмөр зам” төслийн хэргийн талаар өчигдөр АТГ-т хүсэлт хүргүүлсэн гэж мэдэгдлээ.

 

Тэрбээр, АТГ-т хүргүүлсэн хүсэлтдээ УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тус гэмт хэрэгт холбогдолгүй болохыг нь нотлох, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхтэй холбоотой зарим  баримтыг хавсралтаар багтаажээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулсан бөгөөд үүн дээрээ үндэслэн Х.Баттулгыг шалгах хэрэг нь хууль бус явагдаж буйг илэрхийлэх хэд, хэдэн үндэслэлийг олж мэдсэн гэв.

 

 Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар энэ талаар “Хэргийг шалгаад тав дахь сартайгаа золгож буй ч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрхэг, ямар түвшиндээ явж буй нь тодорхой бус байсан. Тиймээс би энэ баримтуудыг цуглуулсан” гэлээ.

 

Түүний тайлбарлаж буйгаар Засгийн газраас шинэ төмөр зам барих ажлыг “Энержи Ресурс Рэйл” компаниар хийлгүүлэхээр болж концесын гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу төрийн сангаас “Энержи Ресурс Рэйл” компанид 93.6 тэрбум төгрөгийг өгсөн аж. Гэтэл тус компани нь 38 тэрбум төгрөгөөр л төмөр замын ажлыг гүйцэтгэжээ. Харин үлдсэн  үлдсэн 55 тэрбум төгрөг хаачсан бэ гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд сөхөгдөж ирсэн. Үүнээс үзвэл 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярьж байна хэмээн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ.

 

Тэрбээр энэ талаар " Энэ хэрэг дээр хуулийн байгууллага ажиллаад Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлж, Засгийн газрыг залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэж шийдвэр гаргасан. Гэтэл Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар аргаар тэр хүнийг гаргасан нь мэдэгдэхгүй гаргаад аваад явчихсан. Тиймээс энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд,  өөр хүн томилж шалгуулахыг хүсэж байна. Энержи Ресурс Рэйл компанийн өнөөгийн байдал хүнд байна. Тус компанийн авсан зээлийн хугацаа нь дуусах гээд байна. Тиймээс баримт материал бүрдүүлэхгүйгээр яаж ийгээд улсаас авчих санаатай байна.  Энэ ажилд нь саад хийгээд байгаа хүн нь Х.Баттулга, Б.Батзаяа, А.Гансүх нар н.Ганбат нар байна. Эдгээр хүмүүсийг эхний ээлжинд “далд хийчих юм бол” мөнгөө олж авахад саад учрахгүй гэсэн санаатай асуудалд хандаж байна гэж ойлгогдохоор байна" гэв.

 

Энэ Р.Чингис гэдэг хүн 2000 оноос хойш MCS-ээс салсангүй. Энэ асуудал нэг ангийн хүүхдийн гурвалжин холбоо болоод Л.Оюунбат гэдэг хүн өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажлын өртөгийг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг залилсан нөхцөл байдал үүсээд байна. Энэ булихайгаа дарахын тулд 40 орчим сая төгрөг УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар тус бүр Зам тээврийн сайдын албыг хашиж байхдаа нэр бүхий хүмүүстэй нийлж өөрийнхөө дансанд шилжүүлээд авчихсан байна гэдэг яриаг гаргасан. Хэрэв Л.Оюунбатыг баривчилж байсан тухайн үед дэлхий нийтийн сонирхлыг татаж байсан. Гэтэл Р.Чингис дарга хуувилдаанд оролцож энэ хүнийг гаргаж авсан гэдгийг заавал хэлэх ёстой юм гэж тэрбээр мөн хэлэв.

 

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгт холбогдуулан цуглуулсан материалууддаа үндэслэн доорх үндэслэлүүдийг хийжээ.

 

Мэдэгдэл

 

  1.  Шинэ Засгийн газрын 2012 оны 11 сарын 3-ны 121-р тогтоолоор 2012 оны 5 сард 161-р тогтоолоор Энержи Ресурсд олгосон суурь бүтэцийг у/1сын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замы суурь бүтэц гэж үзээд төрийн мэдэлд шилжүүлэн авч төрийн нэдсэн удирдлага зохион байгуулалтын дор барьж байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
  2. Мөн сардаа Ерөнхий сайд Алтанхуягийн 65-р захирамж гарч ЗГ-ын 161-р тогтоол хүчингүй босонтой холбогдуулан Энержи Ресурс болон Энержи Ресурс Рэйл компанийн төмөр замы төсөлд оруулсан хөрөнгө оруудалтын зардлыг шинээр байгуулах тусгай зориулалтын компанид хөрөнгө оруулалтанд тооцох, эсхүл буцаан олгох талаар хэлэлцээ хийх, шинээр хөрөнгө оруулалт босгохыг Ажлын хэсэгт даалгажээ. Ажлын хэсгийг А.Гансүх ахалжээ.
  3.  2013 оны 1-р сарын 26-ны өдөр ЗГ-ын 28-р тогтоол гарч Монгол улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийн барих-ашиглах-шилжүүлэх концессийг МТЗ ХК-д олгожээ
  4.  2013 оны 1-р сарын 2-нд ЕРС гэрээ хүргүүлэх тухай албан тоотыг А.Гансүхд явуулсан байна. Энд юу гэж дурдсан бэ?
  5.  2013 оны 3-р сарын 16-ны өдөр ЗГ-ын хуралдааны 13 тоот тэмдэглэл гарч төмөр замын төсөлд оруулсан зардлын тооцоог хянах үүрэг бүхий ажлын хсгийг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг 3 яаманд даалгажээ.
  6.  Үүний дагуу 2013 оны 3-р сарын 29-ний өдөр 3 яамны хамтарсан түшаалаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг яаралтай хянаж, дүгнэн баталгаажуулалт хийж Засгийн газын хуралдаанд оруулах тани/1цуу/1гын хамт бэлэн бсхлгохыг Ажлын хэсэгт даалгажээ.
  7.  2013 оны 4 сарын 26-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа Төслийн хэрэгжилтийн хугагцаанд хийгдсэн 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхйи гүйцэтгэгч Samsung С&Т компани 2012 онд хийсэн 29.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. (Хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн 9 тэрбум төгрөгийг сүүлд үүн дээр нэмсэн.)
  8.  2013 оны 5 сарын 4-ний ЗГ-ын хуралдааны 21 тоот тэмдэглэлээр ^дүгнэлттэй ЗГ-н гишүүд танилцаад "Ухаахудаг - Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах- шилжүүлэх концессын гэрээг"-г цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэв.
  9.  2013 оны 5 сарын 6-нд Концессийн гэрээг цуцлах тухай 69 тоот гэрээ байгуулагджээ. Гэрээгээр 93.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг хянан баталгаажуулж Загийн газар хүлээн зөвшөөрсөн тухай дурджээ.
  10. Нэгэнт гэрээ байуулагдсан тул Төрийн өмчийн хороо өмчөө хүлээж авъя гэтэл ойлгомжгүй үнийн дүн бүхий санхүүгийн анхан шатны баримтуудын бүрдэл дутуу байсан шалтгаанаар Ажлын хэсэг болон Энержи Ресурс хооронд үл ойлголцол үүсчээ.
  11. Энержи Ресурс компани нь Төрийн өмчийн хорооны Ажлын хэсэгт баримт материалыг шилжүүлэн өгөхгүй, шаардлагатай бол ажлын байранд ирж танилц, мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдсний дараа төрийн байгууллагуудад хуулбарлан авахыгзөвшөөрнө гэсэн утга бүхий 2013 оны 8 сарын 6-ны өдрийн 112 тоотоор мэдэгдсэн байна.
  12.  Үүнийг эсэргүүцэж Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос мөн сарын 13-ны өдөр 1A/2257 тоот албан бичгээр дурдсан нийт үнийн дүнгээс 21.8 тэрбум төгрөгийн анхан шатны баримтыг хуулбарлан хүлээж авсан, үлдэх 62.5 тэрбум төгрөгийн зарцуулалын санхүүгийн анхан шатны баримттай танилцах боломж олгохгүй байгааг дурджээ.
  13. Мөн сарын 16-д тус компанийн ажлын байранд ирж материалтай танилцаж болно, гэхдээ мөнгийг буцаан олгох асуудал эцэслэн шийдвэрлэгдмэгц хуулбарлан авах боломжтой гэж Гүйцэтгэх захирал Л.Оюунбат өөрийн 113 тоот албан бичгээр ТӨХ-д мэдэгдсэн байна.

 

Дүгнээд үзвэл

 

  1.  Энержи Ресурс Рэйл компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа болж, зөвхөн 38 тэрбум төгрөгийн зардлыг ТӨХ баталгаажуулсан байна. Өнөөгхүртэл үлдэгдэл 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэлийг Энержи Ресурс Рэйл компани гаргаж өгөлгүй зайлсхийж Засгийн Газрыг хууран мэхэлсэн байна гэж үзэхээр байна.
  2.  Энэ зохиомол үнийн дүнг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэж ATГ үзээд Ахлах комиссар Бат-Олзвой Энержии Ресурс Рейл компанийн Гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг онц их хэмжээгээр улсыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж олсон материалыг нуун дарагдуулж болзошгүй мөн энэ хэргийн улмаас оргон зайлж болзошгүй, холбогдох асуудлаар дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг гаргаж баричлахад одоогийн цагдаагийн удирдлагууд яаран сандран Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж суллажээ.
  3.  Энэ бүх асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах нь зүйтэй.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (103.9.90.130)
    Баттулга идсэнээ хүлээчих. Шударга л байцгаая
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.112.179)
    55 terbum tugrug idsen Oyunbatiig ni harah yumsan Jenco ahaas gyalgar bgaa daa.
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.115.122)
    Энэ нөхөр юугаа өмгөөлөх вэдээ, женкогийн бууны нохой, Монгол улс нүүрс зөөх төмөр замгүй барих мөнгий нь идцэн нь үнэн шүүдээ
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.136)
    MCS APU
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.121.226)
    АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛСАН ХҮНИЙГ ЧИНГЭС ЦАГДААГИЙН ДАРГА БОЛООД ЦАГДААД БУЦААН АВЧ БАЯН ГОЛ ДҮҮРГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГАР ТОМИЛОН АЖИЛУУЛЖ БАЙГАА ЧИНГЭС ХУУЛЬ ЗАВХАРУУЛАХ АЖИЛДАА ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАРАА ГАР ХӨЛ БОЛГОХ ГЭЖ ЦАГДААД АВЧ АЖИЛУУЛЖ БАЙГАА БҮГДИЙГ НЬ АЖИЛЛАААС ЧӨЛӨӨЛӨН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШАЛГАХ ГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ ЦАГДАА ГАРГАЖ АВСАН БОЛ ЧИНГЭС АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ СУРСАН УЛСУУДААРАА ХУУЛЬ БУС АЖИЛЛАА ХИЙЛГЭХ ГЭЖ АВСАН БАЙГАА ЭНЭ ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАР ТИЙМЭЛ ТОХИРОО ХИЙЖ АЖИЛД ТОМИЛЖ ТОМИЛУУЛЖ БАЙГАА ИХ БАГА ТОМ ЖИЖИГ ГЭЛТГҮЙ БҮГДИЙГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨН ШАЛГА БАЯНГОЛ ДҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙ ДАРГА ХЭДИЙД ХЭН ЯАСАН ГЭЖ ХАЛСАНЫГ ХЭН БУЦААН ЦАГДААД АВЧ ТОМИЛСОНЫГ ҮЗХЭН ШАЛГАХАД ГОЦООНЫ ҮЗҮҮР ТЭНД БАЙГАА
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (46.138.175.176)
    Хятадууд MCS, Энержи- ресурсээр дамжуулж Монголын төрийг хахуульдаад барьцаанд оруулаад өөрийнхээ заавраар ажилладаг болгох нь дээ, 5-н толгойг Элбэгдорж УИХ-аар оруулахгүй ЭНЕРЖИ-РЕСУРС, Хятадын компанид өгье гээд байсан
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      za xudalaa shaagaad bai
      2016 оны 03 сарын 16
  • Зочин (122.201.20.66)
    Сайхан шаадаг гар вэ. Женког бүүр буруутгах баримтуудыг нь цуглуулладд өгчихсөн байна шд ккк
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (1.11.143.122)
    За хэн ч ойлгомжтой юман дээр битгий тэгж худлаа хуцаад бай
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Жэнкогийн баруун гар уу.
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • b (202.21.116.162)
    Purevbaatar yag zuv yarij baina. Odoo Oyunbatiig shalgah heregtei Oyunbat ch evgui gar daa
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Ямархуу гар бол энэ муу
      2016 оны 03 сарын 16
  • Зочин (202.180.220.35)
    энэ судак одоо бас юу вэ, женкогийн бөгсийг долоож байж Монголын төмөр зам компанийн Москва дахь төлөөгөгчөөр томилогдоод юу ч хийгээгүй, төрийн мөнгөөр туульж байгаад ирээ биздээ, бас болоогүй Москвагаас ирэхдээ Чингэс хаан буудал дээр МИАТ-ын ажилтан эмэгтэйг зодож, элдэв авирлаад зураг хөрөгтэйгээ хэвлэл мэдээллээр гараад байсан ямар ч ёс зүйгүй нөхөр байнаштээ, энэ одоо хүн өмгөөлхүү
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • урна (103.229.121.147)
    Идхийнсан инээд хүрээд ер болохгүй юмаа
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.180.220.35)
    ene ugaadas odoo umguulugch uu ! ha ha ha yadtsiin
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.36.246)
    мүүний пастор элбэгийн ноцтой паянг баттулга илчилсэн. одоо баттулгын оймсыг гозолзуулж байж л тайвширна
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      exs enxbayr naymdorj 2 chini muunii pastor geech,
      2016 оны 03 сарын 16
  • naraaa (103.11.192.34)
    saihan nudlaa shaa uls tur bitgii hiilde hani hamsaatan n um bga biz
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    8 цаг 42 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    8 цаг 55 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    9 цаг 1 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    9 цаг 7 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    9 цаг 23 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    9 цаг 42 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    10 цаг 9 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    10 цаг 32 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    12 цаг 33 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    12 цаг 34 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    13 цаг 2 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    14 цаг 41 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    15 цаг 12 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 39 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    15 цаг 59 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    16 цаг 14 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    16 цаг 31 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    16 цаг 36 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    16 цаг 42 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    17 цаг 6 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК