Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүүдэл

2016-3-16
0
ЖИРГЭХ

Нүүдэл эрчимжиж байна. Сонгуулийн хуульд УИХ өөрчлөлт оруулан баталсны дараагаас л гуравдагч хүчний намууд хэнтэй эвсэх, хамтрах, хэний хаяа бараадах тухайгаа бодож эхэлсэн. Гуравдагч хүчний намууд болон бие даагчдын боломжийг хумьж, АН, МАН-ынхан өөрсдөдөө тааруулсан хууль гаргасан гэж буй. Гэвч хэт олон болсон, цаасан дээр голдуу мөртэй намуудыг нэгтгэх, цэгцлэх давуу талыг уг хууль бас олгосон юм. Юутай ч хүссэн, хүсээгүй нэгдэх, эвсэх үйл явц намуудын дунд өрнөж байна. Зарим улстөрч ч хувийн сонголтоо хийж, “нүүхэд” бэлдэж эхэлжээ. Улстөрчдийн нүүдлийн салхийг С.Ганбаатар хагалж, Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-д данстай болсон. Бүр хэдхэн хоноод л дарга нь болчихсон. Уг намын ард анхнаасаа л тэр байсан гэх яриаг баталгаажуулах мэт УИХ-ын сонгуулийг давуулж, Ерөнхийлөгчийн сэнтий рүү зүтгэхээ мэдэгдээд буй. Түүний араас Г.Уянга, Х.Болорчулуун нар намд элсэнэ, солино гэх мэдээлэл гарах болов. БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч юу дутах вэ, намаа орхиод МАН-д элсэх сурагтай.

Г.Уянгын сонголт ИЗНН уу

МҮАН-ыг төлөөлж, Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон энэ бүсгүй өнгөрсөн дөрвөн жилд намынхнаасаа нэлээд зөрж ажилласан. Засгийн газрыг хамтран байгуулж, олонх болсон атлаа “эсэргүү” дүр бүтээсэн. Тиймээс ч нэлээд дээрээс нь нэр бүхий хэсэг гишүүний хамт өөр нам байгуулах гэнэ гэсэн яриа гарсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл санаачилж, гарын үсэг цуглуулсаар хэлэлцүүлж дөнгөсөн. Тухайн үед түүнтэй хамтарсан МАХН-ын Л.Цог, О.Баасанхүү нарт намын дарга нь “Нэрээ татахгүй бол ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн сануулга өгч байсан билээ. Үүнээс ч болсон уу, “Г.Уянга “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна” гэх яриа түгсэн. Хууль тогтоох эрхтэй болсон, нам нь Засгийн эрх барьсан дөрвөн жилд тэр “гадаа” байхдаа шүүмжлээд байсан бүхнээ гүйцэлдүүлэхийн төлөө ажиллаагүй. Харин ч шүүмжлэхийн тулд шүүмжлэх зорилготой мэт харагдаж ирсэн. Анхнаасаа л тэр “өөр хүн” байжээ. Тиймээс Сонгуулийн хууль баталсны дараанаас улс төрийн өөр шийдэл гаргана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Хамтрагч С.Ганбаатар нь ХҮН-д орсны дараа түүнийг ч бас тийш зүглэнэ гэсэн мэдээлэл гарсан. Гэвч гишүүн үүнийг үгүйсгэж, “Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар ХҮН байр сууриа илэрхийлдэггүй, чив чимээгүй байдаг. Тийм учраас би их гайхдаг” хэмээн ярьсан байв.

 

Тэгвэл сүүлийн үед түүнийг ИЗНН-д элсэх гэнэ гэж хэвлэлээр бичиж буй. Гэвч ИЗНН-ын талаас ийм яриа болсон, санал тавьсан зүйл байгаа эсэхийг лавлахад үгүйсгэв. Эрхэм гишүүний дотроо бодсон олон хувилбарын нэг нь л ИЗНН бололтой юм.

 

Б.Жаргалсайхан Л.Гүндалайн түүхийг давтах уу

БНН-ын дарга Б.Жаргалсайхан МАН-д элсэх сураг бас гарав. “Хас”-ын хэмээх тодотголгой Ч.Ганхуяг “Б.Жаргалсайхан ах Сүхбаатар дүүргийн Ардын намын хороонд бүртгэлтэй болж магадгүй болоод явчихлаа” хэмээн жиргэснээс энэ бүхэн эхтэй. БНН тэр чигтээ МАН-д нэгдэх үү, эсвэл дарга нь ганцаараа очиж элсэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй. Хэрэв тэр хоёр дахь сонголтыг хийвэл Ард түмний намаа хаяж, АН-ын хаяа бараадсан Л.Гүндалайн түүхийг давтах юм. Угаас БНН-д Б.Жаргалсайханаас өөр олны танил болсон улстөрч байхгүй. Ганц хүний нам гэсэн тодотголтой хэдий ч ард нь Хэрэг эрхлэх газар, түүнийг дэмжиж элссэн цөөн боловч гишүүн бий л байх. Дахин нэг удаа албан тушаалын “бялуу” үмхэж байвал нам зэрэг ч сонин биш байж мэдэх юм.

 

Өнгөрсөн хугацаанд Б.Жаргалсайхан нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт л нэр дэвшдэг байсан юм. ИЗНН-тай эвсэж, бас салж үзсэн. Энэ удаа огт өөр сонголт хийж, МАН-ыг сонгоод зогсохгүй, өрсөлдөх тойргоо сольж, Сүхбаатар болгож магадгүй гэнэ. Сүхбаатарын МАН-ын хороонд бүртгэлтэй болсон гэж буй нь ийм ойлголт төрүүлж буй юм.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    8 цаг 41 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    8 цаг 54 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    9 цаг 0 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    9 цаг 6 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    9 цаг 22 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    9 цаг 41 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    10 цаг 8 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    10 цаг 31 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    12 цаг 32 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    12 цаг 33 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    13 цаг 1 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    14 цаг 40 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    15 цаг 11 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 38 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    15 цаг 58 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    16 цаг 13 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    16 цаг 30 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    16 цаг 34 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    16 цаг 41 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    17 цаг 5 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК