Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Малчид хүүний дарамтнаас чөлөөлөгдөж байна

2016-3-17
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд 800 орчим тэргүүний малчид оролцож байна.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ахиц дэвшил гарч, малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг өсч, мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Мал тооллогын дүнгээр 2015 оны эцэст мал сүргийн нийт дүн 56 сая толгойд хүрсэн нь манай улсын хэмжээнд хамгийн олон мал, түүний дотор хамгийн олон адуу, хонь, ямаа тоологдсон түүхэн амжилт болж байна. Малын тоо өмнөх оноос таван төрөл дээрээ ийнхүү өссөн нь цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна” гэлээ.

Засгийн газар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг  боловсруулан Улсын Их Хурлаар батлууллаа. Энэхүү бодлого нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхыг бэхжүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх стратегийг бүсчлэн хэрэгжүүлэх, бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зэрэг тулгамдсан олон талт асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна.

 

Засгийн газраас малчдыг дэмжих зорилгоор олон талт бодлого, арга хэмжээ авч, үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. Мах экспортлох асуудлаар гадаад оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгосон байна. 2015 онд 12 компани 4 оронд 4714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортоллоо. 2016 он гарсаар нийт 420 гаруй тонн мах экспортлоод байна.  

 

Засгийн газар мах болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ унаснаас малчид мөнгөний гацаалд орж байгааг анхаарч малчдын зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч, эхний ээлжинд Төрийн банкнаас олгоод байгаа малчдын зээлийн хүүг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 18 хувь болгон бууруулах арга хэмжээ авч, энэ талаарх санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэлээ.

 

Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, санхүүжилтийн нөхцөлийг бүрдүүллээ. Энэ зорилгоор Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж, “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр баталлаа.  Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн банк жилийн 10 хувийн, сарын 0,8 хувийн  зээл олгох ажлыг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлж, орон даяар зээл олгох зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Малчны зээлийн хүү ийнхүү буурснаар 29.5 хувийи хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.

 

 Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Төв аймгийн зарим сумдад гарсан гоц халдварт хонины цэцэг өвчний тархалтыг зогсоох, хяналтад авах зорилгоор вакцин үйлдвэрлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гарган шийдвэрлэлээ. 

Өвөлжилт хүндэрсэн  18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй, 7.4 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан өглөө.  

 

Энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдол нь мал аж ахуйн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг малчдад таниулах, малчдын санал, санаачлагыг сонсож төрийн бодлогод тусгах, мал маллагааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа туршлага, сургамжаа малчид харилцан солилцоход оршино гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Molor (150.129.140.192)
    Ongol bank yagaad xas bamkind zeel uguxgyi baigaan be
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.39.26)
    сонгуулийн өмнө монголчуудын бүх зээлийг хүчингүй болго.
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 19 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    9 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    9 цаг 15 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    12 цаг 33 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    12 цаг 35 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    12 цаг 40 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    13 цаг 14 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    13 цаг 23 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    13 цаг 25 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    13 цаг 27 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    13 цаг 38 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    13 цаг 50 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    13 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    14 цаг 18 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    14 цаг 41 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК