Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаж байна

2016-3-18
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.03.18/ Өвөрхангай аймагт эхэлж байна. Аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргыг угтан авсан юм. 


Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочлон, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Улсын Их Хурлын даргыг 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэн угтлаа.


Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Дамдиндорж үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Бүх цэргийн зөвлөлийн 1921 оны 8 дугаар  сарын 01-ний  өдрийн 10 тоот  тушаалаар байгуулсан Зүүн хязгаарын 2 дугаар морин бригад /2МБ/ нь өнөөгийн Зэвсэгт хүчний 256  дугаар  ангийн  суурь байсан бөгөөд  2011 онд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн” одон”-гоор шагнагджээ. 


Тус ангийн бие бүрэлдэхүүн 2010-2016 онуудад Зэвсэгт хүчний марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. 2014-2015 онд Өвөрхангай аймгийн МСҮТ-д  “Хүнд машин механизмын операторч” мэргэжлээр-15, “Хөдөө аж ахуйн фермер” мэргэжлээр-6,  “Мужаан” мэргэжлээр-30 хугацаат цэрэг, тогоочийн дамжаанд-12 ахлагч, энгийн ажилчид, “В, С” ангиллын  жолооны дамжаанд офицер-3, ахлагч-9, гэрээт-6, хугацаат-11, “А” ангиллын мотоциклын дамжаанд-18  хугацаат цэргийн алба хаагчийг  сургажээ. Мөн ОХУ-ын цэргийн Академи, БНХАУ болон дотоодод гэрээт болон офицер, ахлагч нарыг албан тушаалын дамжаа, бакалавр, магистр, мэргэшил дээшлүүлэх  сургалт, гадаад хэлний бэлтгэл, МСҮТ-ийн мэргэжил олгох сургалтад хамруулж байгаа юм байна. Тус ангиас НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 480 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. 


Мөн энэ үеэр ар тал, ахуй хангалт, төсөв санхүүжилтийн талаар танилцуулаад, урлаг, спортын цогцолбор төвийг барих хөрөнгийг шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. 


“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга энэ үеэр баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад дайчид, нийт цэрэг эрс болон эх орныхоо дуудлагад хэзээд бэлэн байдаг нийт монгол эрчүүддээ “Монгол цэргийн өдөр”-ийн халуун мэндийг хүргэн мэндчилж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлан, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүчин нь байж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж ирсэн. Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогын үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх чадавх тасралтгүй дээшилж байна” гэв. Монгол цэргийн залгамж халаа болсон эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, эх орноо батлан хамгаалах үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүслээ. 


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ц.Дамдиндоржийг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, О.Доржпүрэв, Л.Наранцэцэг нарт Цэргийн хүндэт медалийг гардуулсан юм. 


Үүний дараа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэвэр усны байгууламж,  инженерийн шугам сүлжээний ажил байдалтай танилцсан. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ажил байдлыг танилцуулсан юм. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Хот байгуулалтын салбарын МОН2301” төслийн хүрээнд 7.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цэвэр усны инженерийн шугам сүлжээ, байгууламжийн ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд ус хангамжийн эх үүсвэрийн 4 гүний худаг, 1.14 км цуглуулах шугам, 14.6 км ус дамжуулах шугам, 100 м.кубын 2 усан сан бүхий өргөлтийн насос станц, хлоржуулалтын тоног төхөөрөмж, 1000 м.кубын усан сан, хотын дотор 11.98 км цэвэр усны цагираг шугам, 18 ус түгээх байр, 4.1 км бохир усны гол шугам, 4.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлууд хийгдсэн байна. Ийнхүү ашиглалтад орсноор Арвайхээр сумын усан хангамжийн чанар, хүртээмж эрс нэмэгдэж усан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болсон талаар "Одкон Холдинг" ХХК-ийн инженер М.Дагвадорж танилцууллаа.


Өнөөдрийн байдлаар Арвайхээр сумын 5411 өрхийн 21400 иргэн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байрнаас ундны усаар хангагдаж байгаа юм байна.  Арвайхээр сумын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд “Өнөр” хорооллын иргэдийн саналыг авсны үндсэн дээр 427 м цэвэр усны шугам тавих ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 42.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Онги ус суваг” ОНӨХХК хийж гүйцэтгэн ашиглалтад өгсөнөөр 43 иргэн, аж ахуйн нэгж цэвэр усны төвлөрсөн шугаманд холбогдсон байна.


Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 7.9 км цэвэр, 5.2 км бохир усны шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил, дулааны 3.2 км хос шугамын ажил хийгдсэн байна. Энэ үеэр тус байгууламжийг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд хэлж байсан юм. 


Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд болон албаны бусад хүмүүс ажиллав.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (182.160.38.190)
    5 хүний аминд хүрсэн тэнүүлчлэл
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.32.63)
    ингэж сонгуулийн сурталчилгаа хийж заваарахаа боль бохир амьтад аа?
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.41.181)
    Xar mortei zolig yum daa
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ene golog iveen tetgene geed hotoos 3 heseg zaluus garsiin bna ternii neg hed ni ingeed uheed bas tahir tatuu bolood duuslaa da uls torchid ingej l gai bolj bna
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.142)
    аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн хуваарийн дагуу явагдаж байгаа юм.Энхболдод хамаагүй.Тэр спортод муу яагаад гэвэл дэндүү богинохон
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.37.52)
    тэмээн шоу энэ нөхөрт үзүүлэх гэж явсан залуус онхолдоод үхчихлээ.
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ene har mortei hulgachiin gaigaar Uvurhangaid zohion baiguulah temtseend ni oroltsoh gej bsan zaluus avaart orj 3 saihan zaluu haramsaltaigaar amia aldlaa ter yu ch boloogui met uulzalt tsuglaan hiigeed odon medal taraagaad yavj bna sh de ingej boloh uu
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    3 цаг 17 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    8 цаг 1 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    8 цаг 13 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    11 цаг 31 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    11 цаг 33 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    11 цаг 37 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    12 цаг 12 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    12 цаг 20 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    12 цаг 23 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    12 цаг 25 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    12 цаг 36 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    12 цаг 47 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    12 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    13 цаг 16 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    13 цаг 39 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК