Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулах тухай, Цаг уур, орчны шинжилгээний салбарын техник, технологийн шинэчлэл, сүлжээний өргөтгөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэнэ.
Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар Засгийн газрын гишүүдэд холбогдох танилцуулга хийх аж.