Бодибилдингийн дэлхийн аварга Ж.Нурлан энэ өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа.
Тэрбээр энэ үеэр "Баярлалаа. Монголын бодибилдингийн спортын анхны гавьяат болсондоо сэтгэл маш өндөр байна. Олон олон гавьяат, дэлхийн аварга энэ спортоос төрөх болтугай. Бүх тамирчиддаа амжилт хүсье. Гавьяат тамирчин гэдэг энэ эрхэм хүндтэй алдар цолыг хүртээд сэтгэл маш их хөдөлж байна. Нийт Монголынхоо ард түмэнд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Тэгэлгүй яахав. Монгол Улсын анхны дөрвөн удаагийн аварга болсон, анхны дэлхийн аваргыг эх орондоо авчирсан. Өнөөдөр Монголын бодибилдингийн түүхийн анхны гавьяат болж байгаадаа сэтгэл өндөр байна. Өнгөрсөн жил Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч спорт сонирхогчдоос өндөр үнэлгээ авсандаа баярлаж явдаг. Цаашдаа амжилтаа илүү их бататгахыг хичээнэ ээ. Тамирчин хүний бодож явдаг хамгийн эрхэм зүйл бол ерөөсөө л амжилт гаргах шүү дээ. Энэ спортоор 17 настайгаасаа 1990 оноос хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш 26 жил хичээллэж байна. Нийт Казах ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай" гэлээ.
Сэтгэгдэл (2)