Сангийн сайд Б.Болор эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газар гадаадын зах зээлээс 250 сая ам.долларыг таван жилийн хугацаатай зээлсэн. Тэгвэл уг мөнгийг дотоодоос өндөр хүүтэй зээлсэн зээлийн эргэн төлөхөд зарцуулахаар болсон гэдгийг Сангийн сайд Б.Болор онцоллоо. Уг мөнгийг гурван жилийн хугацаанд үндсэн төлбөр төлөхгүй, хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр авчээ. Харин сүүлийн хоёр жил үндсэн төлбөрийг, хүүгийн төлбөртэй хамт төлөх аж.
Канадын "Хан ресурс" компанид төлөх 70 сая ам.долларыг төсвийн орлогоос төлөхөөр төлөвлөж байгаа аж.
Т.Сар
Сэтгэгдэл (5)