Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Малын генетик нөөцийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

2016-3-25
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр /2016.03.25/ хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улсын малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тогтоох, малын удмын санг хамгаалах үйл ажиллагаа явуулах мэргэжлийн нэгж, боловсон хүчинг чадавхижуулах, малын үйлдвэрлэг байдлыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэдгээрт тавигдах хяналт, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох талаар та бүхэнтэй санал солилцоход оршиж байгаа билээ.

Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд хэлэлцүүлэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, иргэд, олон нийтийг урьж оролцуулж байна. Дэлхийн бусад орны туршлагаас харахад малын эрүүл мэндийн болон үржүүлгийн чиглэлийн харилцааг тухайлан бие даасан хуулиар зохицуулж байгаа юм. Иймд малын генетик нөөцийн талаар баримталж байгаа дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдсан энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсад малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хадгалах, хамгаалах тогтолцоог цогцоор нь зохицуулж малын гаралтай эрүүл хүнсээр хүн амыг хангах, түүний аюулгүй байдлыг сайжруулах, малын гаралтай генетик материал, түүхий эдийн нийлүүлэлтэнд суурилан нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах бие даасан шинэ хуулийг батлан гаргаж, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал туйлын чухал байгаа бөгөөд та бүхнээс гаргасан санал бүрхэн үнэ цэнэтэй байх болно гэлээ. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө, аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тус хуулийн төсөл нь 6 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд гурван үндсэн харилцааг зохицуулж байгаа аж. Малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэх, малын генетик нөөцийг хадгалах хамгаалах гэсэн харилцаа юм. Малын генетик нөөцийн үнэ цэнэ, малын генетик материалын талаарх ойлголтыг хэлэлцүүлэгт оролцогчдод өгсөн юм. Тухайлбал 56.0 сая мал 9.5 их наяд төгрөг, 761.8 мянган шувуу 9.1 тэрбум төгрөг, 29.9 сая гахай 7.5 тэрбум төгрөг, 6309 бүл зөгий 6.3 тэрбум төгрөг буюу нийт 9.7 их наяд төгрөгийн 5 хошуу мал болон үр шимээ өгдөг бусад тэжээвэр амьтад байна гэсэн тооцоог гаргажээ. Үүнээс жилд ДНБ үйлдвэрлэлд мал аж, ахуйгаас 3.1 их наяд төргөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Мөн тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын хороон дахь Монгол Улсыг төлөөлсөн орон тооны бус үндэсний зохицуулагч Н.Баярсүх “Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийн олон улсын болон үндэсний зохицуулалтын талаар илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэн илтгэгчдээс асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, С.Оюун болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (103.11.194.114)
    Malchidiiin tuluulul ni haa bna haa bna Malchidaas naad huulia asuu???
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • gfgfg (103.11.194.114)
    Maliin eruul mendiin asuudal ene huulind hamaagui shuu. Iim huuli odoogoor mongold hereggui. mal 50 say hurlee yun ni bolohoo baisiin..Yadaj mongoloor udmiin san geh .. hamgiin suuld ni malchid ene huuliig heregjuulne tiimees engiin oilgomjtoi baih yostoi.
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГБОРЖ танаа (66.249.82.66)
    Дурак БУРМАА сайд энэ хуулийг БАЯРЦОГТОО чи СЭЛЭНГЭ тэр тусмаа мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн хүн байна МАЛЫН УДМЫН САН гэж өөрчилж батлуулаарай ер нь тэгээд ч урдхаасаа муудсан хууль болсон байна лээ шүү
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.249.82.73)
    Юун генетик нөөцийн хууль вэ? МАЛЫН УДМЫН САНГ хамгаалах хууль гээд МОНГОЛ хэлээрээ хэлэлдээ. ҮНДСЭН ХУУЛИНД ГЕНЕТИК ГЭЖ ҮГ БАЙХГҮЙ Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заасан санагдах юм.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    3 цаг 18 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    8 цаг 1 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    8 цаг 14 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    11 цаг 32 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    11 цаг 33 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    11 цаг 38 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    12 цаг 13 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    12 цаг 21 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    12 цаг 24 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    12 цаг 26 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    12 цаг 37 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    12 цаг 48 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    12 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    13 цаг 17 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    13 цаг 40 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК