Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын дарга М.Энхсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын удирдлагуудад сонгуульд эвсэл байгуулж оролцох саналыг хүргүүлжээ. Уг саналд “Монгол Улсын үндэсний эрх ашиг, өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн нийгмийн тэргүүлэгч хүчнийг бүрдүүлэн зохион байгуулах зорилго бүхий “Эх орон, ардчилал, Шударга ёс эвсэл” байгуулах үйл хэрэгт танай намыг идэвх санаачилга гарган хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.
Намрын чуулган завсарлахтай зэрэгцэн АН-аас ИЗНН, МҮАН-д нэгдэх саналыг хүргүүлсэн. ИЗНН, АН-тай нэгдэх асуудлаар санамж бичиг байгуулсан бөгөөд эцсийн шийдвэрийг намын их хурлаараа шийднэ гэж буй. Гэхдээ тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян "Манай нам АН-тай биш ХҮН-тэй нэгдэх асуудлаар ярилцаж байгаа" гэх мэдээллийг өгсөн билээ.
Харин МҮАН-ын хувьд АН-тай нэгдэх бус эвсч болно гэх бүдэгхэн хариуг өгсөн байдаг. Гэхдээ тус нам АН-аас илүү ИЗНН-ыг сонирхож буйгаа уг хүсэлтээрээ тодорхой болголоо. Ямартай ч ИЗНН, МҮАН-ын алинд нь ч АН-тай нэгдэх сонирхол бага байгаа бололтой. Харин хоорондоо хамтрах эсэх нь удахгүй тодорхой болох биз.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)