УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай захирамж гаргав.
УИХ-ын дарга захирамждаа хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна.
Мөн уг захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосон байна.