Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн даатгалын хуульд БЗХӨ-ийг хамруулдаг болгоё

2016-3-30
0
ЖИРГЭХ

АРД ТҮМНЭЭ ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧ НЯН, ӨВЧНӨӨР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГ ЯВДАЛ НОЁРХОСООР БАЙНА

 

Тэмбүү өвчин дахин сэргэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа талаар бид мэдээлсэн. Энэхүү өвчин эдгэрдэг, манай улс тэмбүүнээс бүрэн ангижрах боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд өгүүлж байна.

 

Жилээс жилд халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа ч шинжилгээнд хамрагдан эмчлүүлж байгаа хүний тоо төдийлөн хангалттай бус байгаа гэдгийг ч албан хүмүүс онцолдог. 

 

Үүнд ч төрийн бодлого зохицуулалт хангалтгүй байгаа нь ч нууц биш. Тухайлбал, иргэд альваа өвчинд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үедээ хэрэглэнэ хэмээн Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлдөг. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын хуульд бэлгийн замын халдварт өвчин хамаардаггүй, даатгалаар эмчилдэг өвчний жагсаалтад ордоггүй байна. Учир нь бэлгийн замаар өвчилсөн хүнийг томоогүй, өөрсдийн алдаанаас болж өвчилсөн хэмээн эрүүл мэндийн даатгалын хуульд хамааруулдаггүй аж. Тиймээс иргэд бэлгийн замын халдварт өвчин туссан үедээ эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхээс татгалзаж, хөрөнгө санхүүгийн байдлаасаа болж эмчлүүлэхгүй явсаар халдвар тээгч, дамжуулагч хэвээр үлддэг байна. Тиймээс иргэдээ ийнхүү өвчилсөн өвчнөөр, өвчний үүсгэгчээр нь ялгаварлан гадуурхаж, хууль эрх тэгш үйлчлүүлэхгүй байгаад ч дургүйцэх хүн олон байгаа юм.

 

Угтаа үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд буй бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүү өвчний эмчилгээг эрүүл мэндийн даатгалын хуульд хамааруулбал далд хэлбэрээр нуугдаж, оршин тогнож байгаа тухайн өвчин, түүнийг тээж яваа хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах нь дамжиггүй юм. Түүнчлэн бэлгийн замаар халдвар авах бүх насныханг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэмбүү өвчинтэй төрийн төмөр нударгыг харуулан байж тэмцэх шаардлага хэдийнэ тулгараад байгаа юм.

 

Ч.УРТНАСАН: ТЭМБҮҮ ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ Л БОЛ ХЭЗЭЭ Ч ЭДГЭРДЭГГҮЙ ӨВЧИН

 

Тэмбүү өвчний дэгдэлт өнөө цагт ямар түвшинд байгаа талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасантай ярилцлаа.

 

-Манай улсад тэмбүү өвчний дэгдэлт дахин сэргэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Манай улсад бэлгийн замаар дамжиж халддаг 30 орчим төрлийн өвчнийг эмч нар оношилж, бүртгэн эмчилж байна. Эдгээрээс зонхилон тохиолддог дөрвөн өвчнийг сонгон авч гарсан тохиолдол бүрийг бүртгэж, улсын статистикийн бүртгэл оруулдаг юм. Тодруулбал, Заг хүйтэн, Тэмбүү, трихимназ, ДОХ гэсэн өвчнөөр манай улсын хүн амын бэлгийн замын халдварт өвчнийг төлөөлүүлэн тодорхойлдог. Харин сүүлийн 15 жилийн хугацаанд тэмбүү өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Нийт бүртгэгдэж байгаа халдварт өвчнийхөө 30 орчим хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлдэг. Тэр дундаа тэмбүү өвчин 46 хувийг, Заг хүйтэн 30 хувь, трихимноз өвчин 25, ДОХ 0,2 хувийг эзэлж байна. Бодит тоогоор авч үзвэл жилд 15-20 мянган хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилдөг гэсэн үг юм. Үүний дотор 5 мянга орчим  нь тэмбүү өвчин байдаг.

 

-Шинжилгээгээр батлагдсан хүмүүс хэрхэн оношлогддог вэ. Тандалт судалгааг хэр зохион байгуулдаг вэ?

 

-Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 50 орчим хувь нь өөрсдөө эмнэлгийн байгууллагад хандаж оношлуулдаг. Мөн жирэмсний шилжилгээ, цусны донор болох хүмүүс, гадаад руу явах гэж байгаа хүмүүс зэргээс энэ өвчнийг илрүүлдэг. Түүнчлэн өвчин авсан хүмүүсээс асуумжаар бэлгийн хавьталд орсон хүмүүсийг асууж, тандах маягаар ч өвчнийг илрүүлдэг. Гэхдээ энэ тохиолдолд хүмүүс хавьтагчаа нуух, хэлэхгүй байх явдал байдаг нь энэ өвчнийг дахин дэлгэрүүлэх, нууц хэлбэрээр оршин тогтнох боломжийг бүрдүүлдэг. Нэгэнт өвчин авсан хүн хавьтагчаа хэлэхгүй байхад бид түүнийг хүчилж, эрх чөлөөнд нь халдах эрх байхгүй.

 

-Жилд илэрч буй 5 мянга орчим тэмбүүтэй хүний цаана хэдэн хүн энэ өвчнөөр өвчилсөн байх магадлалтай вэ?

 

-Энэ нь хүн хүнээсээ шалтгаалан өөр өөр байдаг. Тухайлбал, биеэ үнэлэгч, ганц бие хүмүүсийн хавьтагч, халдвар авсан хүн маш олон байдаг. Гэхдээ ойролцоогоор 5 мянган хүний 20 орчим хувь нь буюу 1000 орчим хүн энэ өвчнөөр өвчилсөн байх магадлалтай байдаг.

 

-Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн нас, ажил мэргэжил, боловсролын хувьд авч үзвэл ямар хүмүүс ихээр өвчилсөн байх юм бэ?

 

-Өнгөрсөн онд тэмбүүгээр өвчилсөн хүмүүсийн 65 хувь нь эмэгтэй, 35 хувь нь эрэгтэй хүн байсан. Насны хувьд 15-50 насны хүмүүс байгаа юм. Харин хот хөдөөд ижил бүртгэгдэж, тархаж байна. Боловсролын хувьд ч ялгаа байхгүй.

 

-Тэгэхээр энэ өвчнөөр эмэгтэйчүүд илүү өвчлөөд байна гэсэн үг үү?

 

-Үүнийг бас шууд ойлгож болохгүй. Эмэгтэйчүүд эмнэлгийн байгууллагад хандах тохиолдол нь илүү байдаг учраас энэ өвчнөөр өвчилсөн нь илүү бүртгэгдсэн байх магадлалтай. Харин тэдгээр эмэгтэйчүүдийн ард байгаа дараагийн жилийн халдвар тараагч болдог хүмүүс нь эрэгтэйчүүд байдаг. Манай улсад илэрч буй ДОХ-ын 80 хувь нь эрэгтэй хүн байгаа юм. Тэгэхээр эрэгтэйчүүд өөрсдөө халдвар авснаа мэдэхгүй дараа дараагийн хүнд халдвар өгч, нэг үгээр хэлбэл халдвар тээгч болж хувираад байна.

 

-Тэмбүү өвчин бусад өвчинтэй адил шууд илэрдэггүй гэдэг. Үнэхээр тийм нууцлагдмал өвчин юм уу?

 

-Тэмбүүгийн халдвар авсан хүнд нэг сарын дараа ямар нэгэн хатуу яр шарх гараад ямар нэгэн эмчилгээ хийгээгүй байхад буюу 14-21 хоногийн дараа ор мөргүй алга болдог. Энэ нь тухайн өвчин эдгэрч байгаа зүйл биш юм. Харин ч тэмбүүгийн үүсгэгч нян нь цааш бүх биед нь тархаж, өвчлүүлдэг. Ер нь бол эмчлүүлэхгүй л бол хэзээ ч эдгэрэхгүй өвчин гэдгийг ойлгох нь чухал. 

 

-Энэ өвчнөөр өвчилснөө мэдэхгүй явсан байвал ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар тайлбарлаж өгөөч?

 

-Энэ өвчний нян нь бүх эрхтэн системийг зэрэг гэмтээж, үхэлд хүргэх аюултай. Үгүй юм аа гэхэд мэдрэлийн эрхтэн системийг гэмтээвэл галзуурах, нугас гэмтээвэл бүсэлхийнээс доош бүх эрхтэн гэмтэж, мэдээгүй болох, улмаар өтгөн шингэнээ барьж чадахгүйд хүрнэ. Мөн харааны эрхтэн системийг гэмтээвэл хараагүй болох, чих сонсохгүй, ясны зөөлөн эдийг гэмтээвэл хамар, тагнаагүй болох аюултай.

 

-Тэгвэл бүрэн эдгэрэх боломжтой юу. Ер нь манай улс орон тэмбүүнээс бүрэн ангижрах боломж байгаа болов уу?

 

-Энэ бол бүрэн эдгэрдэг өвчин. Манай улс бүрэн ангижрах боломжтой. Анагаах ухаан талаасаа эмчлэх эм, техник хэрэгсэл гээд бүрэн боломж байна. Харин хувь хүн, ниймгийн эрүүл мэндийн боловсрол талаасаа зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

 

-Эмчилгээний хугацаа хэр шаарддаг юм бол?

 

-Энэ өвчнийг эхний үед нь илрүүлбэл ганцхан удаагийн тариагаар л бүрэн эмчлэх боломжтой.  2,4 сая пенцлинийг найруулаад хоёр хувааж тарихад л энэ өвчин бүрэн эдгэрдэг. Харин тухайн хүн ахиж, халдвар авахгүй байх тал дээр анхаарах нь чухал. Манай төвд эмчлүүлж байсан өвчтөн эмчилгээгээ бүрэн хийлгэж, эдгэрчихээд 2-3 сарын дараа дахиад л халдвар аваад ирэх тохиолдол нэлээд гардаг. Тиймээс өдгөө бэлгийн замын халдварт өвчний талаарх ойлголтыг нийгэмд өгч, тархинд нь суулгаж өгдөг болох нь чухал байгаа юм.

 

-Эрүүл мэндийн даатгалын хуульд энэ өвчин хамаардаггүй болохоор хөнгөлттэй эмийн жагсаалтад өвчний эм нь багтдаггүй юм билээ. Үнэхээр энэ өвчнийг Эрүүл мэндийн даатгалын хуульд хамааруулж болдоггүй юм болов уу?

 

-Уг нь бол хуульд хамааруулдаг болчихвол энэ өвчний илрэл, эмчилгээ нь илүү өргөн цар хүрээтэй болж олон хүн эмчилгээ хийлгэх боломжтой болох юм. Манай улсын хүн амын ядуурал энэ өвчнийг бүрэн эдгэрэх, эмчлэх боломжийг хаагаад байна. Тиймээс хуульд оруулаад хуульчлаад өгвөл үр дүн ч архицтай гарах байх. Бэлгийн замын халдварт өвчин эрүүл мэндийн даатгалын хуульд хамаардаггүй болохоор тухайн өвчнөөр өвчилсөн хүн хувиараа эм тариагаа гаргаж хийлгэдэг. Энэ нь ч бэлгийн замын халдварт өвчин буурахгүй, энэ өвчнөөр өвчилсөн хүн эмчлүүлэхгүй байгаа шалтгааны нэг болоод байна.    

 

24tsag.mn    Б.Энхжин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөллөө
ӨНӨӨДӨР: Тeхник тeхнологийн улсын XXVII олимпиадын нээлт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • эмч (119.40.103.34)
    замбараагүй бэлгийн харьцаагаа больчих
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    Миний байнга төлж байгаа эрүүл мэндийн даатгал хэдэн янханы доодохыг эмчлэхэд зориулагдаад дуусах юм байна л доо
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.35.34)
    Монгол тэмбүүнээс салах цаг ирсэн
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • ЗОчин (103.57.95.177)
    Хэрэггүй байхаа. Хувь хүнээс төлбөрийг нь 100 хувь гаргууль. Чадахгүй бол хамаргүй л болог. Энэ өвчин хувь хүний амьдралын буруу хэвшлээс болдог гэж ойлгодог. Өөрийгөө боддог бол томоотой, үнэнч бай.
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    36 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    1 цаг 11 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    1 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    2 цаг 2 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    2 цаг 22 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    2 цаг 27 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    2 цаг 32 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    2 цаг 32 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    2 цаг 51 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    2 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    2 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    3 цаг 32 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 3 мин
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
    4 цаг 8 мин
  • А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
    4 цаг 12 мин
  • АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх нөхцөлтэйгөөр хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрчээ
    4 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 27 мин
  • Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
    4 цаг 33 мин
  • Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөллөө
    4 цаг 35 мин
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 37 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК