Өнгөрсөн мягмар гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулган гишүүдийн ирц бүрдэхгүйгээс өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй байна. Өнөөдөр ээлжит бус чуулганыг нээх сүүлийнх нь өдөр, өглөө 09.00 цагаас эхлэн ээлжит бус чуулганыг нээхийг оролдсон ч дахин ирц бүрдсэнгүй. Иймээс УИХ-ын дарга гишүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанд ирэхийг уриалж, 14.00 цагт дахин хуралдах товыг гаргалаа.
Ээлжит бус чуулганаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл болон цөмийн асуудалтай холбоотой гурван конвенцид нэгдэх эсэхийг хэлэлцэх юм.
Эдгээр асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа бол МАН болон бие даагч, "Шударга ёс" эвслийн бүлгийн зарим гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлж ийнхүү хуралдаанд суухгүй байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)