Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2016.03.31/ “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.