Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түрээсийн хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ

2016-4-01
0
ЖИРГЭХ

Түрээсийн харилцааг зохицуулах судалгааны үр дүн, түрээсийн хуулийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлэг өнөөдөр /2016.04.01/ Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хөтлөн явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт түрээслүүлэгч, түрээслэгчдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээн УИХ-ын гишүүн Г.Уянга үг хэлсэн. Тэрбээр, Түрээсийн хуулийн тухай асуудал нэлээн эртнээс яригдаж эхэлсэн гээд энэ хуулийн төслийг боловсруулах, түрээсийн асуудлыг зохицуулах санаа анх түрээслэгчдээс гарсан гэдгийг онцолсон юм. Олон түрээслэгч гомдол, саналаа түүнд УИХ-ын гишүүн болсны дараа дуулгасан хэмээгээд үүнээс үүдэн одоо үйлчилж буй хуулиар түрээслэгчтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулдаг, зохицуулагдаагүй үлдсэн ямар асуудлууд байгааг судалж үзэн хуульчдаас зөвөлгөө авч, түрээслэгчид, түрээслүүлэгчидтэй уулзсан гэж хэлсэн юм.

 

Хуулийн төслийг боловсруулахдаа аль болох бүхий зохицуулалтыг тусгахыг оролдсон болохыг эрхэм гишүүн дурдаад гэрээ эрх зүйн асуудлыг хуульд тодорхой тусгах нь маш чухал хэмээсэн.

 

Түүний дараа “МИРИМ Консалтант” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мөнхбат Түрээсийн харилцаа болон үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчны талаар хийсэн судалгааны талаар танилцуулсан юм. Тэрбээр түрээсийн харилцаа, үйл ажиллагаа орчин нөхцөлийн судалгааг үндэсний хэмжээнд хийхдээ, үнийн нөлөөлөл, чадамж, барьцааны сан байгуулах боломж, түрээсийн даатгалын тогтолцоог судалж, гурван ч удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Түүнчлэн АНУ, Их Британи, Герман, Казахстан, Норвеги, Польш, Хятад, ОХУ, Японы туршлагыг мөн судалсан талаар танилцуулгадаа дурдсан.

 

Ингэхдээ ажлын байр, орон байр, газрын түрээсийг хамруулсан бөгөөд гэрээ, үнэ тогтоолт, үнэ тогтоолтод нөлөөлж буй хүчин зүйл, төлбөрийн хэмжээг тогтоох аргачлал, үнийн хэмжээ ямар байгааг нарийвчлан судалжээ. Түүнчлэн түрээсийн үнэд нөлөөлж буй хүчин зүйл, түрээстэй холбоотой гардаг маргаан, маргааныг шийдэж буй байдлын талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүний мэдээлсэнээр, түрээслүүлэгчид түрээслэгч нартай хийж байгаа гэрээнүүд хэт ерөнхий, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэж чаддаггүй байна. 160 гэрээнд шинжилгээ хийж үзэхэд иргэн хоорондын үүрэг ерөнхийгөөс гадна дангаараа цуцлах боломжтой 1-2 хуудас гэрээ хийгддэг бол иргэн, хуулийн этгээд хооронд 2-5 хуудас гэрээ хийгддэг болох нь харагджээ. Маргааны 54.2 хувийг харилцан тохиролцсоноор шийдвэрлэсэн гэсэн статистик гарсан бөгөөд 34.3 хувь нь түрээслүүлэгчийн саналаар, 3.7 хувь нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Аж ахуйн нэгжүүдийн 39,6 хувь нь түрээсийн байранд байдаг ч, 30 хувь нь л тайландаа түрээсийн зардлаа тусгадаг байна.

 

2011 онд аж ахуйн нэгжүүд 197 тэрбум төгрөг татварт төлсөн бол, түрээслүүлэгч 69 тэрбум төгрөгийг түрээсийн төлбөрөөс олсон гэж тайлагнажээ.

 

“МИРИМ Консалтант” ХХК-ийн хийсэн судалгаанд түрээслэгчийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тусчээ. Тухайлбал, түрээслэгчийн эрх ашгийг хамгаалдаггүй, түрээсийн үнэ өндөр, эрх нь зөрчигддөг, стандартын шаардлага хангахгүй орчинд ажиллаж амьдардаг, дарамт их, хуулийн орчин муу, хяналт байдаггүй зэрэг олон асуудал тулгардаг байна. Түрээслэгчийн эрх зөрчигддөг асуудалд олуулаа хамт түрээслэх гэхээр оруулдаггүй, хүйсээр ялгаварладаг, бэлгийн дарамт үзүүлдэг, гэрээгээ биелүүлдэггүй, өөрсдийн шаардлагыг тулгадаг зэрэг үйлдлүүд багтаж байгааг танилцуулгын үеэр мөн онцолж байлаа. Ажлын байр түрээслэгчид олон янзын татвар төлдөг, мэргэжлийн хяналтын шахалтад өртдөг зэрэг асуудлын талаар ч өгүүлсэн байна.

 

Судалгааны явцад Түрээсийн төлбөрийг 10 хувиар нэмэхэд борлуулагчид хэдэн хувиар барааны үнээ нэмэгдүүлэхийг сонирхож үзэхэд оролцогчдын 57 хувь барааны үнээ шууд нэмэгдүүлнэ гэж хариулжээ. Түрээсийн төлбөр 10 хувиар нэмсэн тохиолдолд дунджаар бараа бүтээгдэхүүний үнээ 5-6 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо ч мөн гарсан байна.

Үйл ажиллагааны түрээсийн харилцааг зохицуулж байгаа 17 эрх зүйн баримт бичиг байгаа бөгөөд Иргэний хуулиар гол зохицуулалт хийгдэж буй юм байна. Газрын түрээсийн хувьд Монгол Улсын Газрын тухай хууль гол үүрэгтэй байгаа аж.

 

Харин түрээслэгчийн бий болгосон гүүдвилл, чадамжийн үнэлгээ, барьцааны зохицуулалт, даатгалын асуудал зохицуулагдаагүй үлдсэн бөгөөд Иргэний хуулийн 294.2.3-д “хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан” бол гэрээг шууд цуцлах давуу эрх олгосон байдаг аж. Судалгаанд оролцогчид үйл ажиллагааны түрээсийн тусгай зохицуулалт шаардлагатай гэж үзсэн учир хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна.

 

Түүнчлэн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн захирал Ө.Эрдэнэбаяр Үл хөдлөх хөрөнгийн үнэ бүрдэлт, түрээсийн үнийн бүтцийн талаар илтгэл тавьж, Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн Үйл ажиллагааны түрээсийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн.

 

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцсон түрээслэгч, түрээслүүлэгчид болон бусад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.70.46.216)
    Undur tvrees undur bairnii zeelend ard olon min shurch bna hudlaa gevel yavaad vz hedhen luivarchidiin baasiig beldeh gej shurch guitslee tvrrseetei gazruudaar yavaad vz
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 14 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    6 цаг 57 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    7 цаг 10 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    10 цаг 27 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    10 цаг 29 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    10 цаг 34 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    11 цаг 9 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    11 цаг 17 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    11 цаг 20 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    11 цаг 22 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    11 цаг 33 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    11 цаг 44 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    11 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    12 цаг 13 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    12 цаг 36 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК