Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд Булган аймагт ажиллаж байна

2016-4-01
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.04.01/ эхэлж байна. Тэрээр эхлээд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Майнд теч” үйлдвэрийн ажил байдалтай танилцав.

Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай юм. Улсын Их Хурлын даргад “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, мэдээлэл өгсөн юм.


Мөн малын уурагт тэжээлийн хэрэглээний талаар судалгаа хийж, малчдад зориулан жор боловсруулахаар туршилт хийж байгаагаа үзүүлж, туршилтын үр дүнгийн талаар танилцуулав.
Тус үйлдвэрийн 40 кг жинтэй “Хүчит” уурагт тэжээл зах зээлд  20.000-23.000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд тэжээллэг чанараараа 7 боодол өвстэй дүйцэж байгааг туршилтаар тогтоожээ. Ингэснээр өвлийн цагт бэлчээрийн малыг тэжээх, суурин мал ахуй эрхлэлтийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй хэмээн үйлдвэрийн мэргэжилтнүүд тооцоолсон байна. 

Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт Булган аймагт үргэлжилж, аймгийн удирдлагууд угтан авлаа. Тэрээр Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаар Булган аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцсан юм. Төрийн банкны "Булган" салбар нь нийт 18 нэгж, 76 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн санхүүгийн зах зээлийн 28 хувийг хамардаг байна.

Тус салбар нийт 8531 зээлдэгчийн 25.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нийт зээлийн багцын 79 хувийг тэтгэвэр, малчин, цалин зэрэг иргэдийн хэрэглээний зээл, 9 хувийг хөдөө аж ахуйн, 4 хувийг төслийн, үлдэж буй 8 хувийг бусад төрлийн зээл эзэлдэг байна. Булган салбарын хэмжээнд нийт 662 зээлдэгчид 1.6 тэрбум төгрөгийн малчны зээл нийтдээ 28.9 хувийн хүүтэй байсныг 2016 оны 02 дугаар сард Улсын Засгийн газраас баталсан "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 18 хувь руу шилжүүлжээ. 


Малчны зээлийн хувьд тус аймгийн Төрийн банкны салбараас 1012 харилцагч нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Харин МААҮДДХөтөлбөрийн хүрээнд 03 дугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл 124 малчинд 452.5 сая төгрөгийн зээлийг 10 хүүтэйгээр олгосон талаар Улсын Их Хурлын даргад тус салбарын захирал Б.Баттүшиг танилцуулав.
Энэ төрлийн зээлийн хүсэлт олноор ирж байгаа бөгөөд 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд 50 гаруй харилцагчид зээл олгосон талаараа танилцууллаа. Мөн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг 92 харилцагчид олгосон байна. Нийт 2.7 тэрбум төгрөгийн эдгээр зээлдэгчийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар нийтдээ 913 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа юм байна.
Улсын Их Хурлын дарга энэ үеэр Булган аймгийн Төрийн банкнаас үйлчилгээ авч буй иргэдтэй уулзаж, ярилцсан юм. Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ нь ард иргэдэд бодит дэмжлэг болж байгаа талаар иргэд хэлж байлаа. 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний харьяа Ахмадын сувиллын газрын үйл ажиллагаатай танилцав. Тус сувиллын эрхлэгч, их эмч Б.Мягмар үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж, ашиглалтад ороод буй тус сувиллын газар Булган аймгийн тэтгэврийн насны ахмадуудад уламжлалт бариа засал, эмийн бус эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлдэг байна. Нэг ээлжиндээ 25-30 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай.


Улсын Их Хурлын дарга дараа нь аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Аймгийн хүүхэд залуучуудын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй "Усан спорт, сургалтын төв"-ийг байгуулж байгаа аж. Одоогоор барилгын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны 05 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. 
Улсын Их Хурлын даргыг дагалдан Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Батсайхан болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.
Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Булган аймгийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжуудын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.57.94.102)
    TORIIN HUULIIG SURTALCNILJ UABAA UM BOLOB UU GETEL ORSOLDOGCN NAMAA MUULAAD SONGUULIIN SURTALCNILGAA HIIJ UABJ BAIH UM, INGEJ SONGUULIIN HUULI ZORCNIJ BOLDOG UM BAIH DAA,
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Солонгот Балдан (59.153.87.220)
    Ард түмнийхээ төлөө ариун шудрагаар зүтгэж яваа,их бүтээн байгуулалтыг удирдан 3-хан жилийн дотор улс орондоо хаа сайгүй ард түмэндээ ашигтай зүйлийг хийлгэж амжуулсан хүний нэг бол З.Энхболд мөн. Ардын намынханы хар мөр бас дагалдаж 20 жилд ганц ч цэцэрлэг бариулаагүй атлаа хордож хорсож оймс гутал гэх мэтээд доромжилссар байгаа харагдана.Бүтээсэн юм түмний нүдэнд ил тод харагдаж байгаа болохоор бүрэлгэсэн хүлүүсийн өмнө нүүр бардам явна шүү дээ.
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Солонгот Балдан (59.153.87.220)
    Ард түмнийхээ төлөө ариун шудрагаар зүтгэж яваа,их бүтээн байгуулалтыг удирдан 3-хан жилийн дотор улс орондоо хаа сайгүй ард түмэндээ ашигтай зүйлийг хийлгэж амжуулсан хүний нэг бол З.Энхболд мөн. Ардын намынханы хар мөр бас дагалдаж 20 жилд ганц ч цэцэрлэг бариулаагүй атлаа хордож хорсож оймс гутал гэх мэтээд доромжилссар байгаа харагдана.Бүтээсэн юм түмний нүдэнд ил тод харагдаж байгаа болохоор бүрэлгэсэн хүлүүсийн өмнө нүүр бардам явна шүү дээ.
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.97)
    Songuuliin surtalchilgaa xiigeed l yavj baina.
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (27.123.214.104)
    Их хурлын даргын ажил энэ биш л дээ... Ирцээ бүрдүүлж , хурлаа явуулмаар юм....ингэж явахаар...
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (202.179.31.31)
    2009-2010 оноос эхлүүлсэн Дулааны станц,сургууль,цэцэрлэг,тамгын газрын барилга,гээд баахан дутуу байгаа ашиглалтанд ордоггүй барилгуудаа Булганы дарга нар их хурлын даргадаа үзүүлээгүй юм байх даа.
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Зи оймсоор шидүүлээгүй л явна уу?
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 14 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    6 цаг 57 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    7 цаг 10 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    10 цаг 28 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    10 цаг 29 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    10 цаг 34 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    11 цаг 9 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    11 цаг 17 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    11 цаг 20 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    11 цаг 22 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    11 цаг 33 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    11 цаг 44 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    11 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    12 цаг 13 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    12 цаг 36 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК