Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оросын нэрт эмч ”Фитнессд явах уу, хоолоо хасах уу”

2016-4-02
0
ЖИРГЭХ

Оросын нэрт эмч, зөв хооллолтын тухай олон номны зохиогч Мариана Трифонова “АиФ” сонины уншигчдын асуултанд хариулсныг хүргэе.
 
 
 
Оройн хоол идэхгүй байвал таргалахгүй гэдэг. Хоосон ходоодтой унтаж чадахгүй юм. Оройн хоолноос татгалзаж сурмаар байна, яавал дээр вэ? 
 
Трифонова Марианна Валентиновна: 
 
 
Оройн хоол идэхгүй байх шаардлага байхгүй. Идэж болно, харин тохиромжтой зүйлийг идэж байх ёстой юм. Оройн хоол уураглаг, гэхдээ хөнгөн шингэцтэй уураглаг хоол байвал болно. Загас, далайн бүтээгдэхүүн, тослоггүй аарц, тараг. Харин унтахаасаа 3 цагийн өмнө хооллож дууссан байх ёстой. Энд нэг юмыг анхааруулахад унтах хэвтэх хоёр адилхан. Би унтаагүй, хэвтэж байна гээд хоолоо идээд хэвтээд өгч болохгүй. Ядаж 30 минут гэрийн ажил хийх, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй юм. Тэгвэл оройн хоолноос таргалалт үүсэхгүй.
 
 
Оройн нормт хоолоо идчихсэн, заримдаа бүр хэтрүүлээд идчихсэн байж өлсөөд ч байгаа юм шиг, дахиад жаахан “хивмээр” санагдаад байх юм, энэ тохиолдолд яах вэ?
 
 
Энэ бол хүмүүсийн маш их асуудаг асуулт. Энд нэг юмыг тодруулах шаардлагатай байдаг: та үнэхээрийн өлсөөд байна уу, эсвэл өлсөөгүй байж “хивэх” нь таны зуршил болчихоод байна уу? Хэрэв оройн хоолоо идчихсэн байж л дахиад өлсөөд байгаа бол цусан дахь сахарын хэмжээний хэлбэлзлийн асуудал байж болно. Цусанд дахь сахарын хэмжээ багасахад хүн өлсдөг учиртай. Тэгэхээр цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж өлсөхгүй байх нэг арга хэлж өгье. Хагас стакан хатаасан жимсийг нэг стакан сайн чанарын ногоон цайнд дэвтээгээд хонуулна. Өглөө нь миксерээр юмуу сэрээгээр хутгаж бяцлаад дахиад нэг стакан ногоон цайгаар шингэлнэ. Дээрээс нь хагас нимбэгний шүүс, жаахан цагаан гаа, нунтаг хар чинжүү нэмнэ. Маш гоё амттай юм болно. Энийгээ гоё шилэнд юулнэ, энэ бол чухал, нүд баясгасан, харахад тааламжтай юм уувал зүгээр. Тэгээд өдрийн турш энэ амттай ундаагаа бага багаар ууна. Ингэснээр юунд хүрэх вэ гэвэл, нэгдүгээрт хатаасан жимс бол хангалттай чихэрлэг эд болохоор цусан дахь сахарын хэмжээг сайн нэмэгдүүлэх тул өлсөхгүй. Үүнээс гадна, ногоон цай ба нимбэг гэсэн хоёр хүчтэй антиоксидант маань сахарын хэмжээг нэгэн түвшинд гарган барьж өгдөг. Амтлагчуудын хувьд, цагаан гаа бол бодисын солилцоог түргэсгэх, харин хар чинжүү өөх задлах үйлчилгээтэй. Ийм ашигтай бөгөөд амттай ундаа байгаа юм. Хоолны норм хэмжээний тухайд гэвэл хүн хүнд харилцан адилгүй. Хүнсийг хэрчимт болон эзлэхүүнт гэж хувааж болдог. Хэрчимт хүнс гэдэг нь мах, котлет, гамбир гэх мэтийн хавтгай хэлбэрт байж болох бүх хүнс. Эзлэхүүнээр нь хэмжиж болох шингэн болон хагас шингэн бүхэн – эзлэхүүнт хүнс болно. За ингээд нэг удаад та хэр их юм идэхэд тохирох вэ гэхээр, хэрчимт хүнсний хувьд таны гарын алганы хэмжээтэй ижил байх ёстой. Зөвхөн алга шүү, хуруу орохгүй. Зузаанаараа ч таны алганы зузаантай ижил. Эзлэхүүнт хүнсний хувьд 250 граммын стаканы хэмжээг тогтоож аваарай. Хэрчимт, эзлэхүүнт хүнсийг аль альныг нь идэх гэж байгаа бол нормт хэмжээг таллан иднэ гэсэн үг.Бас нэг туршилт хийж үзэхэд илүүдэхгүй. Бид өдөрт идсэн бүх юмаа нэгмөсөн бүхлээр нь ер хардаггүй шүү дээ. Хооллох үедээ тухайн үед идэж байгаагаа л хардаг. Тэгээд бүхэл өдрийн турш идсэн юмныхаа хэмжээг төсөөлж боддог ч үгүй. Би өвчтөнүүддээ санал болгодог: хоол ундаа төлөвлөж бай гэж. Амьдралынхаа бүхий л юмыг ямар нэгэн хэмжээнд төлөвлөдөг байж, идэх уухаа ер төлөвлөдөггүй. Тодорхой төлөвлөгөө байвал маш үр дүнтэй болох юм. За ингээд та, амралтын өдрөө ч юмуу, бүтэн өдөрт идэх гэж байгаа юмаа төлөвлөөд ширээн дээрээ бүгдийг нь тавиад хар. Аймаар харагдаж байна уу, эсвэл яг тохиромжийн хэмжээтэй байх шиг байна уу? Энд бас нэг тооцоо хийх хэрэгтэй болно. Хүний хоосон ходоодны доторхи зай атгасан гарын хэмжээтэй байдаг. Тэгээд, дахиад нэг атгасан гарын хэмжээнд сунахад зохилтой байдаг. Үүнээс илүү сунгахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо та нэг удаад хоёр атгасан гарын хэмжээтэй хүнс иднэ гэж тооцоолоод, өдрийн турш иднэ гэж тавьсан юмаа идэж дуусгахын тулд хэдэн удаа хооллож таарах нь вэ гээд бод. Орой унтахынхаа өмнө үр дүнгээ гаргана. Үр дүн гурван хувилбараар гарч болно. Хэрэв та төлөвлөснөө бүгдийг нь идчихсэн, одоо өлсөхгүй, ходоод хүндрэхгүй байгаа бол – танд “онц” тавилаа. Яагаад гэвэл таны харах анализатор, үнэрлэх болон амтлах рецептор, хүлээн авах эрхтэн – бүгдээрээ – таны төлөвлөсөн хүнсний нэр төрөл болон хэмжээ дамжаатай санал нийлэн хүлээн авсан байна. Дараагийн хувилбар: Та төлөвлөснөө бүгдийг нь идсэн боловч одоо өлсөөд байна. Энэ юуг хэлж байна вэ гэвэл, та өөрийгөө хуурсан байна, та ийм бага идэх ёсгүй юм байна гэсэн үг. Миний практикт, маш бага иддэг мөртөө турдаггүй тохиолдол маш олон байсан. Тэр хүмүүс өөрийнхөө хэмжээний хүнсийг иддэггүйгээс организм нь байнга стрессийн байдалд байсан. Тэгэхээр хүнсээ жаахан нэмэх хэрэгтэй. Тэгээд хар, үз, тэмдэглэ. Гуравдахь хувилбар: Та төлөвлөснөө идээгүй боловч цатгалан байна. Өөрийнхөө чадлыг буруу тооцоолжээ гэсэн үг. Илүү гарсан хүнсээ хассан байдлаар маргааш хооллоод үз. Нейрофизиологичид, хүний хооллох зуршил 3 долоо хоногын дотор өөрчлөгдөн шинэ байдалд бүрэн дасдаг гэж амладаг, тийм болохоор та энэ хугацааг өөрийнхөө зөв хооллолтонд зарцуулчихвал амжилтанд хүрнэ гэдэг нь гарцаагүй.
 
 
-Шинэ жил, бусад баярын үеээр таргалахгуйн тулд урьдчилж турж бэлдсэн нь дээр үү, эсвэл дараа нь дэглэм барьж хэвэндээ орсон нь дээр үү? Эсвэл өөр байдлаар бэлдэх арга байна уу?
 
 
-Би ер нь буруу гэж үздэг. Ямар нэгэн юманд зориулж түр зуур турна гэдэг угаасаа муу зүйл. Илүү жинтэйгээ тэмцэж галбираа засаад, буцаад таргалахгүй байх – энэ л хоолны эмч болон аливаа эрүүл ухаантай хүний зорилго байх ёстой. Хатуу дэглэм барьж тураад, буцаж идэж таргалаад байх юм бол амьдрал утгагүй болно. Амьдралд хатуу дэглэм үе үе барихаас илүү сонирхолтой юм зөндөө байгаа шүү дээ. Тийм болохоор шууд зөв замаар явбал дээр.
 
 
 
-Ямар согтууруулах ундаа таргалуулдаггүй вэ? Спирт өөх болж хувирдаггүй гэж уншиж байсан, энэ үнэн үү? Надад бол таргалаад байх шиг санагдах юм?
 
 
-Ерөнхий мэдлэгийн заль л даа, энэ бол. Энд юуг ойлгох хэрэгтэй гэхээр, аливаа согтууруулах ундаа организмд илүү шингэнийг барьдаг үйлчилгээтэй. Илүү ус хэнд ч хэрэггүй. Өөхний эс илүү усанд томорч нэхдэс хоорондын зайг бөглөж, организм дахь шингэний хэвийн хөдөлгөөнийг алдагдуулдаг. Миний нэг өвчтөн ийм туршилт явуулсан байсан: Тэрээр өдөржин юу ч идээгүй, зөвхөн шил хагас улаан дарс л ууж. Маргааш нь жингээ үзтэл түүний жин 1,5 кг. – аар нэмэгдсэн байсан.
 
 
-Өглөө босоод аяга бүлээн ус уух хэрэгтэй гэдэг. Бас халбага зөгийн бал ид гэж ярьдаг. Аль арга нь дээр вэ?
 
 
-Усны төлөө би 2 гараа өргөнө. Өглөө организмаа сэрээж ажилд оруулахад аяга ус хамгийн зөв гэж үздэг. Ер нь зөвхөн өглөө ч биш, усыг байнга ууж байх хэрэгтэй. Эхний үед би хэмжээний тухай ярьдаггүй, хамгийн гол нь хэзээ уух вэ гэдэг дээр ярьдаг. Хоол идэхээсээ 30 минутын өмнө, хоол идсэнээс нэг цагийн дараа ус уух их ашигтай. Өглөө сэрээд ус уугаад, ажилдаа явах бэлтгэлээ хийж байх хооронд энэ 30 минут өнгөрдөг. Тэгээд өглөөний хоолоо идэхэд яг таарна. Халбага зөгийн бал ч их сайн. Өглөө нүүрсус хэрэглэх ер нь л сайн, сэргэлэн цовоо байдал, сайхан ааш авиртай байхын үндэс суурь болж өгдөг. Тийм болохоор би ус, зөгийн бал – аль альных нь төлөө гараа өргөж байна. Өглөөний хоолонд кааш идэх шиг сайн юм байхгүй, яагаад гэвэл энэ бол удаан үйлчилгээтэй нүүрс ус учраас удаан өлсөхгүй байх боломжтой. Йогуртын тухайд бол өөрөө гэртээ хийгээгүй л бол хэрэгтэй эд биш. Муудуулахгүйн тулд йогуртанд хүнд хэрэггүй химийн бодис их хийдэг.
 
 
-Би ерөнхийдөө жимс ногоогоор хооллоод удаж байна. Миний хувьд одоо луувангийн салат шарсан махнаас илүү сайхан санагддаг боловч организм маань заримдаа махтай, тостой юм нэхээд байх юм. Идчихээр ходоод хүндрээд байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Миний организм хүнд хоол боловсруулахаас залхуураад байгаа юм уу?
 
 
-Цагаан хооллолтын тухай миний бодол ийм: Хүн уураг, тос, нүүрсус, амьтны гаралтай бүтээгдхүүнийг ч идэж байх ёстой. Цагаан хооллолт манайд үүсч хөгжөөгүй, дулаан орныхон шашинаа дагаад амьтны гаралтай хүнд хоол идэхгүй байж болох. Харин манай хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд мах идэх амин чухал шаардлага бий. Мах хүнддээд байдаг бол загас, далайн бүтээгдхүүн идэх хэрэгтэй. Организм чинь хүлээж авахгүй байхад түүнийг ямар нэгэн байдлаар тамлан зовоож угаас хэрэггүй, тийм хүнснээс татгалзаж байх нь зөв.
 
 
-Организмаа яаж витаминжуулах вэ? Дэлгүүрийн жимс ногоонд витамин байхаа больсон шиг санагдах юм?
 
 
-Энэ үнэн. Би супермаркетаас жимс ногоо ерөөсөө авдаггүй. Зах дээрээс хувь хүмүүсийн ургуулсан жимс ногоо авдаг. Аливаа жимс ногоо 3 хоноход л, хөргөгчинд байсан ч гэсэн, муудах шинж тэмдэг ороогүй байвал – натурал биш гэсэн үг. Хүнснээсээ витамин бичил элемент авч болох уу гэж асуух хүмүүс олон байдаг. Тэр хүмүүсийн толгойд, витамин бичил элементыг эмийн сангаас л авах ёстой гэсэн бодол байдаг байх нь. Үгүй ээ, хүнснээс л авах хэрэгтэй юм. Харин хүнс бүр адилгүй тул, зах руу явж натурал хүнс ав гэж л хэлэх байна.
 
 
-Фитнессд явж турсан нь дээр үү, хоолоо хассан нь дээр үү? Дураараа идээд илүүгээ дасгал хийж гаргавал дээр санагдаад байх юм?
 
 
-Аливаа юманд алтан дундажыг барьсан нь дээр байдаг. Би, мэдээж, фитнесын эсрэг биш, гэхдээ асуудаг юм, та бүх насаараа фитнес хийх юм уу? Тэгвэл, өөр ямар физик ачаалалтай байх юм? Та үүнд хариулаарай, бас. Тэгэхээр, бид чинь хоёр хөлтэй амьтан юм чинь үүнийгээ л өдөр тутам ашиглаж байвал дээр. Зөв хооллосон ч гэсэн гэрийнхээ зөөлөн сандалнаас – лифт, машин – лифт гээд байвал сайн юм болохгүй. Суурь ачаалал байх хэрэгтэй. 45 – аас доош насны хүмүүс өдөрт ядаж 45 минут тасралтгүй явган явж байх, 45 – аас дээш настай эмэгтэйчүүд бол нэг нас тутамд 5 минут нэмэгдэнэ. Эрэгтэйчүүд – 3 минут.
 
 
-Ямар хүнснээс бүрмөсөн татгалзвал дээр вэ? Эмэгтэй хүн өдөр бүр сайн цай болон хар шоколад хэрэглэж байвал сайн гэж уншсан, энэ үнэн болов уу?
 
 
-Сайн цай, сайн шоколадны төлөө би 2 гараа өргөнө. Хүнсний хувьд, хүнс гэж хэлэхийн аргагүй юмнуудаас татгалзах хэрэгтэй. Хоол биш хог болох чипс, сухарь, янз бүрийн соуснууд, газтай ундаа, сосиск гээд муудах ёстой боловч муудахгүй удаан хадгалагдаад байгаа бүх хүнс муу. Эд бол тэр чигээрээ химийн хорт элементүүд.
 
 
-Алим лууван идээд байвал цус цэвэршсэнээр арьс цэвэр сайхан болдог гэж үнэн болов уу?
 
 
-Алим лууван хоёр зөвхөн арьсыг цэвэршүүлээд зогсохгүй хэрэгцээт чухал аминдэм, бусад бодисоор баялаг. Тийм болохоор, зөвхөн арьсанд ч биш, организмд бүхэлд нь хэрэгтэй. Гэхдээ лууванг хэт ихээр идэж болохгүй, нэг л мэдэхэд та шар өнгөтэй болно. А витамин тосонд уусдаг гэдгийг анхаарч, алим луувангийн салатаа бага зэрэг ургамлын тос, эсвэл цөцгий, зөөхий зэрэгтэй холихгүй бол А витамин биед шингэхгүй.
 

Эх сурвалж: www.orosshkolton.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    14 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    1 цаг 35 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    1 цаг 39 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    2 цаг 30 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    2 цаг 52 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    3 цаг 17 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    3 цаг 24 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    4 цаг 15 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    4 цаг 50 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    5 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    5 цаг 41 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    6 цаг 1 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    6 цаг 6 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    6 цаг 11 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    6 цаг 11 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    6 цаг 30 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    6 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    6 цаг 35 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    7 цаг 11 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 42 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК