Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: ”Энержи Ресурс” компани нь Тавантолгойг ашиглаж өрөө хаах зорилготой байсан

2016-4-05
0
ЖИРГЭХ

Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулган болох Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2016.04.05/ 9 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр үйл ажиллагаагаа эхэллээ.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлаас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, мөн улс төрийн намуудын төлөөлөл, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүн нар оролцов.

 

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган нь энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтойг тэмдэглээд хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар дурдав.

 

Улсын Их Хурлын дарга цааш нь “Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлт дээр Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. УИХ-ын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан.

Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэ компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. ММС болон Энержи Ресурс компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.

 

Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг ч дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх ММС компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад УИХ-ын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр болж чадсан байна” гэдгийг онцоллоо.

 

Тэрбээр Тавантолгойн нүүрсний ордыг Монгол Улс цаашид хэрхэн ашиглах тухайд:

 

Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай.

 

Харин Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна.

 

Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй юм гэлээ.

 

Мөн тэрбээр эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв анхаарал татаж байна. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оныг хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ.

 

Монгол Улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголтыг зориудаар тарааж байгааг буруушаагаад “Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай улайран маргалдаж суух нь утгагүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардсан нь ч үнэн. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна“ гэдгийг онцлон дурдав.

 

Түүнчлэн эдийн засгаа олон тулгууртай болгох чиглэлд улс төрийн намууд идэвхтэй хамтран ажиллаж, өнөөгийн бодлогыг улам боловсронгуй болгож, эрчимтэй хэрэгжүүлэхийг уриаллаа.

 

Улсын Их Хурлын дарга хаврын чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдэхэд хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд болон чуулганы нээлтэд оролцсон зочид төлөөлөгчид босч хүндэтгэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 41 дүгээр захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар асуудлын асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

 

1/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


2/“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;


4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;


6/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;


7/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


8/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;


11/Худалдааны тухай хуулийн төсөл;


12/бусад.

 

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

 

Чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах бол үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороод хуралдана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Зочин (182.160.32.201)
    Энэ нээрээ худлаа ярьж гацааж, гүтгэхээс өөрийг мэддэггүй авгай юм. ТТ г гацаагаагүй бол Монгол хямралаас гарчих байсан. Олон тэрбумын зээл авахгүй байсан. Буруугаа бусад руу чихэхдээ гарамгай гарамгай.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.95.139)
    zuv heljee. dayr hurgie Enhbold dargaa
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Ацыг нь сайн долоо . Одоо удахгүй унахаар нь танихгүй мэт л явна даа чи. Ац долоогчид ийм л байдаг
      2016 оны 04 сарын 06
  • мм (122.201.28.4)
    Энэ худалч хулгайч хүмүүсийн тархийг худлаа мэдээллээх угаахаа боливол таарна. Таван толгойгоо ухаж хөгжихгүй таван хошуу малаа үржүүлж хөгжинө гээд солиороод явж байна гэсэн. Хотод багаа сая хүн тэгвэл бүгдээрээ гарч мал маллахын байнлдаа. Олон төрлийн эдийн засагтай байх ёстой болохоос биш...... Үнэхээр шээс гоожтол залах юмаа
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • nergui (202.126.91.92)
    manai erh barigchid ym l bol amerkiig dagaj dalidagnah ym yagaad norwigi ulsiin turshlagaas awaad uul uurhaigaa ashiglaj boldgui ym be tawantolgoig ard tumend uldeesen gishuuded talarhaya harin odoo norwig ulsaas sain turshlaga sudal
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.179.24.44)
    unen hudalig 2 unuudur bid shuuj chadakhgui. zuv buruug ch medekhgui
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    erdenchimeg gishvvniig bi demjdeg shv danda zuv hyyli sanaachildag arhi tamhinii amjilt
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (81.28.90.205)
    Timee.tsov.zuul.hiisen.Er.hun.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ganaa. (81.28.90.205)
    Enh-Bold.dargaa.taniig.hundelii.buruu.bodoj.yaj. Eohe.Orondoo.mash.sain.tsuul.hiisen.Tanii.ajild AMJILT.HUSE. .
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.108)
    Hutsalgui ajilaa hii bitgii eronhii saidiin ajil bulaagaad bai
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • BOLD (103.229.120.186)
    ENE IH HURALIIN HUVID UURSDUU TARSAN NI HAMGIIN ZUV SHIIDEL BOLNO DOO.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.175)
    Таван толгой-г гэрээ нэрээр гадаадын гар хөл болсон гадаад, дотоодын луйварчдаас хамгаалж авч үлдэж чадсан УИХ-ын дарга болон холбогдох бусад гишүүдийн түүхэнд үнэлэгдэх, сүүлийн 26 жилд анх удаагаа Монголчуудад тохиолдсон гавъяа болж үлдэнэ.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • банхар (122.201.24.41)
    Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашидаг гэдэг ардын зүйр үг юутай үнэн гээч
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Туяа (142.113.157.61)
    Зэрлэг кап нийгмээс залхаж бна буцаад энэрэнгүй баян хоосны ялгаагүй бүгд нэг ззорилготой Соц мат тех бааз байгуулахйн төлөө маргаашдаа итгэлтэй аж жаргалтай зүтгэж амьдарч байсан үедээ очих юмсан ер нь яагаад Коммунистхаринч жинхэн ардчилсан хүнлэг ухамсартай шуналгүй ухаалаг хэрэглээтэй зөв хүмүүс л байгуулж чадах үзэл санаа юм бишүү нийгмийг үзэн яддаг юм бол
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.108)
    МАН МАХН ИЗНН ЭРЛИЙН НАМ гэр мэт Нэг хүний болон нэг хэсэг хулгайч нарын намууд устаж үгүй болсон тэр цагт саяа энэ хулгайч луйварчин нар төрийн эрх мэдлээс буунаа Намыг хүчгүй болгох арга бол Нам төвтэй улс төрийн тогтолцоог солих ажил юм Хоёр танхимтай улс төрийн тогтолцоотой болох Ард түмэнд төрийн эрх мэдэл шууд утгаараа очдог байх Үүний тулд ард түмэн төлөөлөө өөрөсдөөн нэр дэвшүүлэж шууд сонгодрг сонгосон хүмүүсдээн хяналт тавдаг эргүүлэн татдаг байх нь зөв
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.23.108)
    Их хурлын даргын хийсэн хамгийн эх оронч ажил бол Таван толгойг гадаадын хулгайч нар ба тэдний гар хөл болсон Дотоодын хулгайч луйварчин нараас хамгаалаж үлдсэн явдал юм
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • ард
      Үнэн шүү дэмжиж байна
      2016 оны 04 сарын 05
  • зочин (119.136.41.4)
    Би хувьдаа энэ чуулганыг Монгол Улсыг хөгжүүлэх 76 их хурлын гишүүдийн хурал гэж харахгүй байна. Харин энэ чуулганыг Монголын төрд гарсан хулгайчдын бүлэглэлийн албан ёсны цуглаан гэж үзэж байна.Эд нараас хурдан салах юмсан. Ард түмнээсээ гуйхад та бүхэн эд нарын хоорондын тэмцэлд талтац бүү орооч харин өөрсдийнхээ амьдарлын ирээдүйг бодож өөр сонголт хийгээч.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • amardelger.
      Uur songolt l gehiin songuuliin togtoltsoogoo uurchluh heregtei bnaaa nas zaah heregtei. Hamgiin chuhal n erdem medlegtei engiin irged garch bolhoor bosgiin uurchluh heregtei ugui avaas nam gdg buleg hulgaichdaas songohoor bolchood bgaamaa ard tumen min togtoltsoogiin uurchluh heregtei uurchiluultsgeeee
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (185.64.197.12)
    Taban tolgoi Mongolin ard tumend uldeej chadsan Ih Huralin darga Z.Enhbold bolon ih huralin gishuded bayrlalaa
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Естой үнэн гэвэл энэ дээ
      2016 оны 04 сарын 05
  • Гавъяа (124.158.111.6)
    Энэ бол жинхэнэ эх оронч үзэл, явцуу эрх ашгийн төлөө биш, нийтлэг эрх ашгийн төлөө төрийн хүн ажиллах хэрэгтэй бдаг. Энхболд, Гансүх, Баттулга, Эрдэнэчимэг болон хууль бус гэрээний эсрэг гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдэд баяр хүргэх хэрэгтэй. Та нарын энэ гавъяаг ард түмэн мартах учиргүй...
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Дэмжиж байна ажилгүй болсон ч энэ том орд энхсайханы хувиин өмч болоогүй нь том олз
      2016 оны 04 сарын 05
    • зочин
      тийм шүү, олон хүнийг ажилгүй болгосон та бүхнийг бид үеийн үед үүрд санаж дурсаж байх болно оо
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (103.57.93.197)
    З.Энхбөлд, Эрдэнэчимэг гишүүн нар Монголын ард түмний өмнө Маш ТОМ ГАВЪЯА байгуулсан. Таван толгой одоо Энержи Ресурс гэсэн луйварчидын ХООЛ бололгүй үлдлээ. Улс төрд бугшсан цөөн хэдэн нөхдүүд Хэт ИХ Шунаж Таван толгойг Энержи РесурсММС компанийн өрөнд өгөх санаархалыг илчилсэн. ТТ одоо Гонконгийн бирж дээр IPO хийж хувьцаагаа зарах хэрэгтэй!!! Үүнийг яагаад ХИЙХГҮЙ ГАЦААГААД байна вэ??? Энержи РесүрсММС-д хувьцаа эзэмшдэг Молекул Батбаярын хүү Б.Батбилэг Яахаараа Таван Толгойн дарга болдог юм? Таван толгойн менежмэнтийг задалж АЛДАГДАЛТАЙ ажиллуулан, хувьчлах лизыензийг нь зарах гэж зориудаар НУРААЖ байгаас шүү дээ!!! Энэ хүнийг яахаараад Таван толгойн дарга болгодог юм бэ???? Энэ Батилэг гэх тусгай даалгавартай нөхөр ТТ-д 10 гаруй жил ажиллахдаа ТТ-г дампууруулах үүрэг хүлээсэн хүн шүү!!! Улсын өмчийиг ингэж ТОНОЖ, Дампууруулж болохгүй шүү дэ!!
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      tolgoi chin 360 ergejer
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (219.167.151.145)
    zov saihan helsen baina Mongolchuud min sereechee yum hun unshaachee Internet baina teruugeer medeelel avaldaa Unen helsen baina
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (219.167.151.145)
    zov saihan helsen baina Mongolchuud min sereechee yum hun unshaachee Internet baina teruugeer medeelel avaldaa Unen helsen baina
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.94.102)
    manai ene darga ner denduu jijighen um aa, undesniihee tomoohon kompaniudaa l ad uzeed l, hobcn abgai snig ug snideed baih um, ajild ni tus bolohgui bol gai bolohgui l bna biz dee, huamraliin ued tom ornuud cnin undesnii tom kompaniudaa torol bureer l demjsen bodlogo gargaad uabah um, huamralaas garah sanaa onoogoo uarij boldoggui um baih daa, daancn orobdmoor jijighen um aa
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.231)
    gazar uhahiig eksport geh bolchimgui
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.141.93)
    Төрийн өндөр албан тушаалтан үндэсний голлох компанийн нэгийг ингэж нүд үзүүрлэн дарамтлах нь байж болшгүй асуудал!!! Жирийн нэг ховч авгай гудамжинд цуурч байгаа биш дээ!!!!!
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      З.Энхбөлд, Эрдэнэчимэг гишүүн нар Монголын ард түмний өмнө Маш ТОМ ГАВЪЯА байгуулсан. Таван толгой одоо Энержи Ресурс гэсэн луйварчидын ХООЛ бололгүй үлдлээ. Улс төрд бугшсан ММС-ийг нууцаар эзэмшдэг цөөн хэдэн нөхдүүд Хэт ИХ Шунаж Таван толгойг Энержи РесурсММС компанийн өрөнд өгөх санаархалыг илчилсэн. ТТ одоо Гонконгийн бирж дээр IPO хийж хувьцаагаа зарах хэрэгтэй!!! Үүнийг яагаад ХИЙХГҮЙ ГАЦААГААД байна вэ??? Энержи РесүрсММС-д хувьцаа эзэмшдэг Молекул Батбаярын хүү Б.Батбилэг Яахаараа Таван Толгойн дарга болдог юм? Таван толгойн менежмэнтийг задалж АЛДАГДАЛТАЙ ажиллуулан, хувьчлах лизыензийг нь зарах гэж зориудаар НУРААЖ байгаас шүү дээ!!! Энэ хүнийг яахаараад Таван толгойн дарга болгодог юм бэ???? Энэ Батилэг гэх тусгай даалгавартай нөхөр ТТ-д 10 гаруй жил ажиллахдаа ТТ-г дампууруулах үүрэг хүлээсэн хүн шүү!!! Улсын өмчийиг ингэж ТОНОЖ, Дампууруулж болохгүй шүү дэ!!
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (202.9.42.5)
    Uih dargaa hudlaa yrihaan boli ch ichdegui ym uu
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.121.169)
    Энэ Энхболд ард түмнийг дандаа хуурч байна. Ямар ч компани ашгаараар өрөө төлнө үү, өөр төсөлд оруулна уу өөрийнх нь хэрэг, гангцхүү гэрээлсэн төлбөрөө төлөх нь чухал, иймд ямар компани ТТ дээр ажиллах нь ямар ч ялгаагүй юм , харин гэрээ нь алдаагүй, туршлагатай, өөрийн дэд бүтэцтэй компани байх ёстой. Энэ утгаараа MCS бол нэг өрсөлдөгч мөнөөс мөн юм. Харин энд улт төрийн асуудал орсноор асуудлыг тухайн өнцгөөс тайлбрлаж байгаа нь ард түмнийг хуурсан хэрэг юм. Монголын асуудлыг ганц Энхболд мэддэг юм биш. Ийм юмнуудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    УИХ-ын энэ 4-н жилийн хугацаанд гаргасан хамгийн Ухаалаг шийдвэр байх. Ард түмэн баярлах хэрэгтэй. 1072 ширхэг хувьцааг амь оруулах хэрэгтэй бна.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.46.221)
    Hogiin novshnuud. Jildee 2 hon udaa eheldeg huraldaa yadaj 70 tsuglaj chaddaggui hulgaichdiin buleglel.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      З.Энхбөлд, Эрдэнэчимэг гишүүн нар Монголын ард түмний өмнө Маш ТОМ ГАВЪЯА байгуулсан. Таван толгой одоо Энержи Ресурс гэсэн луйварчидын ХООЛ бололгүй үлдлээ. Улс төрд бугшсан ММС-ийг нууцаар эзэмшдэг цөөн хэдэн нөхдүүд Хэт ИХ Шунаж Таван толгойг Энержи РесурсММС компанийн өрөнд өгөх санаархалыг илчилсэн. ТТ одоо Гонконгийн бирж дээр IPO хийж хувьцаагаа зарах хэрэгтэй!!! Үүнийг яагаад ХИЙХГҮЙ ГАЦААГААД байна вэ??? Энержи РесүрсММС-д хувьцаа эзэмшдэг Молекул Батбаярын хүү Б.Батбилэг Яахаараа Таван Толгойн дарга болдог юм? Таван толгойн менежмэнтийг задалж АЛДАГДАЛТАЙ ажиллуулан, хувьчлах лизыензийг нь зарах гэж зориудаар НУРААЖ байгаас шүү дээ!!! Энэ хүнийг яахаараад Таван толгойн дарга болгодог юм бэ???? Энэ Батилэг гэх тусгай даалгавартай нөхөр ТТ-д 10 гаруй жил ажиллахдаа ТТ-г дампууруулах үүрэг хүлээсэн хүн шүү!!! Улсын өмчийиг ингэж ТОНОЖ, Дампууруулж болохгүй шүү дэ!!
      2016 оны 04 сарын 05
  • энэ бүхэн хэзээ дуусах вэ (112.72.12.16)
    Монголын хувь заяа бидний иргэдийн хүүхдүүдийн минь хувь заяаа яасан ч өрөвдмөөр юм вэ дээ Дандаа ингэж ирмэг дээгүүр яахаа мэдэхгүй явж буй мэтээр үргэлжлэх юм гэж үү 90-ээд оноос хойш үнэндээ сэтгэл төв амар амгалан байсангүй Хөгшчүүл нь одоо бүүр ядарч зүдэрсэн учраа олохгүй арга тасарсан байдалд оржээ мэдээж хэдхэн баян гэр бүлээс бусды талаар өгүүлж байнадаа
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    57 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    5 цаг 40 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    5 цаг 53 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    9 цаг 11 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    9 цаг 12 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    9 цаг 17 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    9 цаг 52 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    10 цаг 0 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    10 цаг 3 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    10 цаг 5 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    10 цаг 16 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    10 цаг 27 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    10 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    10 цаг 56 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    11 цаг 19 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК