УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгээс ямар нэгэн мэдээлэл хийхгүй гэв.
Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хөдөө орон нутагт гишүүдийн ажилласан байдлын талаар хэлэлцсэн. Мөн эхний ээлжинд нэн яаралтай хэлэлцэх ямар асуудал байгааг хэлэлцсэн. Н.Алтанхуяг гишүүний мэдэгдэл болон Р.Гончигдорж гишүүний ҮХЦ-ийн гишүүнээр томилогдох хүсэлтийг хэлэлцээгүй" гэлээ.
Т.Энхэлээ