зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАНГАА “ДО”-ГИЙН ЭЦСИЙН ЗҮҮД

2016-4-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдэл “тэсрэлт” үүсгэж, баахан маргаан таавар төрүүлж байна. Манай ард түмэн мэдрэмжээрээ “нэг л том юм” болоод байгааг мэдрээд байна. Гэхдээ учрыг нь сайн олохгүй л байна. Ингээд манай улс төрчид “Гурван том”-ын төлөө амь өрссөн дайнд орж байна. Үүнийг тайлбарлах нь монгол судлаач миний үүрэг юм…

 

Н.Алтанхуягийн мэдэгдэл манай бяцхан “Мангаа До”-г сайхан зүүднээс нь сэрээчихлээ. Ринчин Бямбаевын “Мангаа До-гийн сүүлчийн зүүд” гэдэг их сургамжтай, маш гүн утгатай өгүүлэл байдаг юм.

 

Манай улс төрчид “Гурван том”-ын төлөө амь өрссөн дайнд орж байна

Тэр сэрээд “Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй дээ…” гэв. Жишээ нь “Судлаач Х.Д.Ганхуяг гэж нэг нөхөр янз бүрээр л дайрч байна даг. Би яах ч үгүй байгаа биз дээ ?” гэж ч мэднэ. Намайг яах юм ?! Би бол үзээд өгье гээд хийсэн хэрэггүй, хуучнаар бол үзэгтэй, одоо бол ганц компьютертэй судлаач л байгаа биз…

 

Харин “хийсэн үйлстэй-баялаг намтартай” улс төрийнхний хувьд Ц.Элбэгдорж бол “Мангаа До” байгаа юм. Хэрэв хэн нэгэн Эби-гийн өмнөөс том дуугарах л юм бол босго давмагц нь утсаа шүүрч аваад: “Хөөе чи, Англиас “авчирсан” генерал, нөгөө хэнийг юу яагаадах…” Яасан гэх юм вэ ? Ерөнхийлөгч өө. “Юу ч гэсэн барьчих, яасан ч байж магадгүй, мэдээж зүгээр байсан л байв гэж үү…” “Мангаа До” сүүлийн жилүүдэд ийм аргаар ажиллаж сурчихаад байгаа юм…


Үүнийг л манай “том” улс төрчид “дуртай (уг нь дургүй) хүнийхээ амьдрал, хувь заяагаар тоглож байна” гэж яриад байгаа юм. “Баригдсан” улс төрч том байх тусмаа “авах жил нь ахиу” гэдэг бол теорем…

 

Сүүлийн жилүүдэд манай ард түмэн сонгуулийн асуудалд их ухаалгаар хандаж байсны нэг жишээ энэ юм л даа. Хамгийн адлагдаж шоовдорлогдсон, өсөрхүүг нь дээш нь шидээд байсан юм. Цаад санаа нь “Чи хө, нэг шавиагаа ханатал цаадуулаасаа хариугаа аваадхаач…” Нөгөөх нь “сайн” ойлгосон учраас сонгогчдын “захиалгыг” л биелүүлж байгаа хэрэг. Харин буцаад буухад нь тосч авах хүн байхгүй л болов уу?! Энхбаярыг их өндөр шидсэн, олон ч жил гутлыг нь сугартал шидсэн, хөөрхий буугаад ирэхэд нь цагдаа нар л тосч авсан даа. Харин ард түмэн “Хүрэн оймстой туучий байж” гэсхийгээд л мартсан. Уг нь ахиад нэг шидчихсэн бол мөн ч олон адгийн шаарыг өсөрхсөндөө тэнгэрээс буулгах байсан юм гэлцэж байгаа ч оронд нь үй олон “Э”-нүүд “намайг шид, намайг шид, би жижигхэн хөнгөхөн” гээд өнөөхийгөө гишгэлээд дайраад байна.

 

Манай “мангаа До” дотоодыг хамгаалахын ажилдаа гадаадын иргэдийг хамдаггүй сайхан зантай эр. Гадаад хүн торонд нь орчихвол “Их ч удаан бодлоо, Монголыг таван одтой буудал гэж хараад байна, муу хогийг тэгж ч үнэтэй буудалд жаргаахгүй шүү” гээд суллачихаж байгаа юм. Роберт Пэйнтерийг харахгүй юу, Монголын хууль шүүхийн хажуугаар Монголын Ерөнхийлөгчийн тусламжтайгаар зүгээр л гараад явчихаж байгаа юм. Иймээс манай “Мангаа До” бас гадаадыг хамгаалахын дарга ч болох чадвартай эр…

 

Мань эр зүүдэндээ “Ардын намынхантай покердонгоо алдсан очков болгоныхоо золиосонд Ардчилсан намын нэг нөхрийг хасаа шиг шидэж байна” л гэсэн шүү юм харж байсан хэрэг. Тэртэй тэргүй хожсон ч, хожигдсон ч хасаа нь хангалттай, жилийн дараа босоод л явах суудал шүү дээ. Гэтэл гэнэт нэг нөхөр ойрд аялгаар “Биткэ давар” гэхийг сонсоод цочоод сэрчихгүй юу…


БАРИВЧИЛСААР БАРИВЧИЛСААР БАРИГДАВ


 

ТЕГ, АТГ, ШШГЕГ-ын даргыг солих сургаар улс төрчид жинхэнээсээ шоргоолж шиг үймэлдэж байна. Эрх баригч байсан Ардын намынхнаар эхэлсэн баривчилгаа яахаараа Н.Алтанхуягийг огцорсноос хойш АН-ынхнаар үргэлжлээд байгааг АН-ынхан ч ойлгохоо больчихоод байсан юм. “Андуураад байна, андуураад байна, Ардын намынхныг бариач ээ…” гэж хэчнээн хашгирав.


Гэтэл мань эрийн батарей дуусчихаад өөр “энергийн нөөцөнд” залгагдчихсан байж л дээ. Үүнийг орчуулбал “энержи ресурс” гэжийгаам…


Н.Алтанхуяг уг нь Л.Гансүхийг суллачих болов уу гэж их тэвчсэн л дээ. Н.Алтанхуяг тулдаа л тэр. Ядаж байхад найдвартай ар тал гэж байсан Ч.Сайханбилэг хамт ажиллаж байсан Ахлах зөвлөхдөө тусласангүй. Нарийн ярьвал нэг баг байсны хувьд Ч.Сайханбилэг ч шуудайлсан нүүрсний асуудалд холбогдох л ёстой хүний нэг. ЗГХЭГ-аас тусдаа ажилладаг Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэж байх уу ?!

 

Харин энэ зуур Ерөнхийлөгч шуудай нүүрсээр бүхэл бүтэн орд, бассейн солих гэж үзсэн байна. Н.Алтанхуягийг царай алдаад ороход нь “Ялаа чимээгүйхэн авчих аа, тэгээд надад өршөөл гуйсан өргөдөл биччих, би үүгээр уучилчихъя” гэсэн юм билээ. Харин Л.Гансүх нь “уучлал гуйхгүй…” гэж адарчээ. Хариуд нь “Тэгвэл чи 3 жил зургаан сар жиргэ дээ…” Л.Гансүх Ерөнхийлөгчийнхөө занг нэг муу юм мэдээд байсан шиг байгаа юм, өөрөө ч иймэрхүү юманд их гаршсан эр. Н.Энхбаяр хэчнээн өргөдөл бичив, өршөөхөөс нь өмнө өргөдөл нь ил гарч бөөн хараал хэрүүл болоод л байсан. Тэр ч байтугай Ц.Мөнхбаяр монгол бичгээр өргөдөл бичихэд “Би монгол бичиг мэдэхгүй” ч бил үү нэг марзан юм яриад ангир уургийг нь хөхүүлээд 10 сарыг нь гүйцээлгэчихсэн…

 

ЭНЕРЖИ БА ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ



Би эрхбиш уурхайчны хотод төрсөн юм болохоор Таван толгойн асуудлыг хараад нарийндаа юу болоод байгааг ойлгоод байсан юм. Тиймээс ч Таван толгой удахгүй олон хүний толгой цусдана гэж бичээд байсан хэрэг шүү дээ…


Н.Алтанхуягийг огцруулахад их нэмэр тус болсон асуудал бол “Эрдэнэс таван толгой” компанийн 93 тэрбумын худалдан авалт байсан. Үүнээс 7,6 тэрбум нь хүргэн Дэнзэнгийн асуудал. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шиншиж олоод нийтэд ил болгосноор унасан. Түүнээс биш, давхар дээлнээс ч болоогүй, фракц хоорондын зөрчлөөс ч болоогүй. Бас Н.Алтанхуяг “Эрдэнэс-таван толгойн” толгойг илээд “Оюу толгой”-г няслаад байсан юм.


Асуудлын гол нь “Энержи ресурс”-ын алдагдлаас болсон. Дэлхийн зах зээл гэж том яриад яахав, Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасан нь ”Энержи ресурс”-т том цохилт болсон юм. Учир нь олборлох зардал нь хэрээс хэтэрсэн ба технологи таарахгүйгээс ихээхэн үргүй зардал гаргасан байв.


“Энержи ресурс” нүүрс угаах үйлдвэр барихдаа конвейер орчмын тоосжилтыг дарахын тулд “дэлхийн шилдэг” технологи буюу тоосруулсан усаар агааржуулалт хийжээ. Гэтэл тэр шилдэг технологи нь Монголын хүйтэн өвөл гулгаа үүсгэхээс өөр шидгүй байж. Монгол инженерүүд монгол аргаар (монгол юу байх вэ, оросын сибирийн технологи л байхгүй юу) агааржуулалт хийх санал тавьсан ч Индонезийн уурхайд туршигдсан технологийг ШБОС болгон нэвтрүүлээд баахан хөрөнгө үрэн таран хийжээ.

 

Барууны хөрөнгө оруулагчид “Энержи ресурс”-ын хувьцааг худалдан авсан гэдэг ч хариуд нь хувьцаа эзэмшигчид өөрийн техник, технологи, оператор компаниудыг өндөр үнээр шахдаг нь нууц биш юм. Манай “Таван толгой”-д бол чааваас гэж хэдэн дугуй л шахна, хэмжээ нь л тэр юм чинь. Энэ хуулиар “Энержи ресурс”-ын оператораар “Макмахон”-ыг шахжээ. Барууны шилдэг компани “хэзээд шилдэг” л байдаг болохоор тонн нүүрсийг 30 ам.доллараар олборлодог болжээ.


Энэ үнэтэй нүүрсийг угаагаад гаргахад өртөг нь хэтэрхий өндөр туссанаас “Энержи ресурс” гэрээнээсээ алдагдал хүлээж эхэлжээ. Гэтэл аз болоход дэргэд нь төрийн мэдлийн “Эрдэнэс Таван толгой” гэдэг менежмент нь ёстой сөнөчихсөн хөгийн компани байхыг аваргууд “олж харжээ”. Тэр “муухай” компанийн “хоцрогдсон” монгол инженер болон уурхайчид тонн нүүрсийг 5 ам.долларын өртгөөр олборлож байх нь тэр. Тэгмэгц алдагдлаа бууруулахын тулд олборлолтоо зогсоогоод “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс худалдан авч эхэлжээ.


“Эрдэнэс таван толгой” ч башийж. Хятадад Сү.Батболдын тавьсан өрийг төлөх гэж мачийж байсан тэд хажуухандаа ердөө 3 километрт байгаа “Энержи ресурс”-т нүүрсээ зараад нөгөө 1072 хувьцааг амилуулах юм боджээ. Гэтэл ёстой бухын доодохыг харж үнэг турж үхэх гэгч болж, “Энержи ресурс” луу унжиж эхэлжээ. Ингэмэгц “Энержи ресурс” АН дахь найзууд Э.Бат-Үүлээр, бас ҮАБЗ-ийн нарийн бичиг Ц.Энхтүвшингээр, мөн “архинаас гарсан тул уран зурагт оруулах” замаар эрхэндээ авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дамжуулж алдагдлаа “Эрдэнэс Таван толгой”-д үүрүүлэх гэж оролджээ. Ц.Элбэгдорж гоо зүйн мэдрэмжтэй болохоороо уран зураг цуглуулдаг гэж бодвол их эндүүрэл болно.


Компанийн захирал Я.Батсуурь бараг л хөдөлмөрийн баатар болох юм бодож суутал баатрын эдийн засгийн зөвлөх Ж.Од очиж дарамталжээ. Өнөөх нь гэдийсэн ч төрийн юманд “но” байхгүйн үлгэрээр өөрөө хошногоо ухуулж ухуулж арай гэж мултрав.


Тэр зуур “Энержи ресурс”-ын хувьцаагаа зарсан гэдэг ч үнэндээ зараагүй “молекул” Батж.Батбаярын хүү компанийн захирал болоодохов. Н.Алтанхуяг хүргэн Дэнзэнгийнхээ тээврийн төлбөрийн асуудлаар Я.Батсуурьтай хамт гозойчихсон хэрэг.


Ингээд “эх орноо татвараараа тэжээгч”, “олон улсад ийпоо хийгчид” маань “Эрдэнэс таван толгой”-г эрхэндээ аваад зогсохгүй монголын уурхайчдыг хөөн тараагаад Таван толгойн хөрс хуулсан дарайсан өрөм шиг талбайд эзэн сууж авчээ. Гэтэл гай газар дороос гэгч болж монголын уурхайчид эх орноо биш гэхэд хийсэн ажлаа хамгаалаад тэс хөндлөн хэвтчихэв.


ММС ТӨРӨВ



Энэ зуур мөнгөнөөс өөр юм боддоггүй харалган Ч.Сайханбилэгийн араар С.Баярцогт нар сүйхээчилж, бэлэн сайхан өрмөн дээр “ММС” гэгч бас нэг мундаг ийпоо компани байгуулаадахжээ. Ингэхдээ аль эрт Н.Алтанхуягийн үед л “Эрдэнэс Таван толгой”-г өргөжүүлэхээр яригдаж байсан М.Энхсайханы “Мийгаа” төслийг эзэнтэй нь худалдаж авсан уу, хулгайлж ирсэн үү өөртөө наачихаж…


Өмнө нь М.Энхсайхан тэр “Мийгаа” төслөө бариад Хятадын “ярих хүнтэй нь яриад” хэрэгжүүлэх гэсэн авч Н.Алтанхуягийн Засгийн газраас дэмжлэг аваагүй ба Ч.Батсуурь нь өнөөхийнхөө далбаан дор томорч байгаад хөөгөөд явуулчихсан байв. Хятадууд уг төслийг хэрэгжүүлэхдээ яг “Оюу толгой”-н гэрээний нөхцлөөр хэрэгжүүлнэ гэж зүтгэснээс ийм юм болсон тухай би бичиж байсан. Өөрөөр хэлбэл “Оюу толгой”-н гэрээний улс төрийн таагүй нөлөөлөл тэр үед мэдэгдсэн юм. Хятадууд, та нар хөрштэйгээ хатуу гэрээ хийнэ гэх, “Рио Тинто”-той болохоор хөрөнгө оруулагчдаа асар их ашигтай гэрээ хийх, энэ ямар учиртай юм гэж тулгажээ. 

 

Монголчууд хэдэн мянган жилийн туршлагаар Хятадуудтай наймалцахдаа гарамгай атлаа барууныханд бол байдгаа дэлгээд хаячихдаг нь тоогүй.


Бараг л жаахан дайсагнаад байна уу, үгүй юу даа тулжээ. Тиймээс хүлээж авч болшгүй гээд хойшлуулсан байв.


Харин М.Энхсайхан үүнийг мэдэж байсан тул портфельгүй ч гэсэн сайдтай үлдсэн нь сайдын суудалтаа бус, өнөөх “Мийгаа” төсөлтэйгөө үхэн зуураад байсан хэрэг л дээ. Нөгөө талаас “төсөл” нь Засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлагаас яамны түвшний асуудал болон зиндаа дээшилсэн хэрэг.


Харин ММС төслийг өөртөө авахдаа яг “Оюу толгой”-н нөхцлөөр хятадуудтай тохиролцохоор болсон ба Ч.Сайханбилэг “Оюу толгой”-г бүр нүдний булай болгосны дараа бол “гайгүй” төсөл мэт санагдахаар болчихов. Монголчууд хэдэн мянган жилийн туршлагаар Хятадуудтай наймалцахдаа гарамгай атлаа барууныханд бол байдгаа дэлгээд хаячихдаг нь тоогүй. Харин Хятадууд яг тэр сиймхийгээр нь довтолжээ. Ингэхдээ лоббиг нь Хятадууд биш, харин монголын “Энержи ресурс” Ерөнхийлөгч, Засгийн газар хариуцахаар болж байгаа нь туйлын аюултай нөхцөл байдал үүсгэжээ. Үүнийг зогсоохын тулд “Женко” шийдэмгий хөдлөв…


ОРОН НУТГИЙН ТУЛААНУУД



Женко нэлээд сүржин нэвтрүүлэг “100 чухал сэдэв” гэгчээр халхавчлан хийсэнд нийгэмд том цочроо өгчээ. Гэтэл Ц.Элбэгдорж Женког дуудаж камер бэлтгэж байгаад толгой түрүүгүй загнаж, нэвтрүүлгийг нам зогсоов. Тэгмэгц Х.Баттулга УИХ дахь “Энержи ресурс”-ын лоббиг таслан зогсоож, Л.Эрдэнэчимэгээр улайм цайм дүгнэлт гаргуулаад гацаачихжээ. Ц.Элбэгдорж ёстой дэвхцэж гарав. Тиймээс “Хариуцлагын тухай” хууль гаргаж үгэндээ ордоггүй гишүүдийг хөөн зайлуулна гэж дүвчигнэсэнд УИХ энэ удаад “Таван толгой”-д хайртайдаа биш, субьектын хувьд өөрийгөө өмөөрч өөдөөс нь “салаавч тавьжээ”. Үүнд нь УИХ-ын дарга хүч нэмэн оролцсоноор Ц.Элбэгдоржтой дайсан болов. Эцэстээ Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар Ц.Элбэгдоржтой гарцаагүй сөргөлдөж эхэлсэн байна. 


“ММС” энэ зуур зүгээр байсангүй “Таван толгой” компанийг дэвсэлж, 1072 хувьцаа чинь үлгэр болсон хэмээн ухуулж, тэр ч байтугай монголын уурхайчдыг хөөн зайлуулаад оронд нь хятад уурхайчдаар хямд нүүрс ухуулах гэж зүтгэжээ.


Харин түүнийг нь “Таван толгой ажилчдын ҮЭ-ийн дарга” С.Эрдэнэ өөрийгөө шатааж байж зогсоов. Үүний дуулианд Батж.Батбаярын хүү Б.Батбилэг мултарснаар нэг хэсэгтээ асуудал намжжээ. Гэхдээ бүрмөсөн намжсангүй, хөвдөнд орсон түймэр мэт уугисаар гэнэт дэлбэрэв. Энэ удаад Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр “Таван толгой”-г гацаагчдыг бүрмөсөн бутцохих тэмцэл өрнөж улстөр дүрэлзжээ.


Юуны өмнө оны эхээр байнгын хороодын дарга нарыг солих болоход Г.Уянгыг “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилохыг яаран сандран зогсоожээ. Г.Уянгыг “систем эвдэх түвшний аюултай хүн” гэж дүгнэсэн байгаа юм даа…


УИХ дахь АН-ын бүлэг ч, МАН-ын бүлэг ч Г.Уянгыг дэмжиж хүлээж байсан авч М.Энхсайхан Ц.Элбэгдоржийн заавраар яаран гүйж түүний оронд М.Сономпилийг оруулчихав. МАН, АН-ынхан гайхаж юу болов гэлцсээр эцэст нь нөгөө талын лобби гүйж М.Сономпил “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилогдов.


Хэрэв Г.Уянга томилогдсон бол яг Оюу толгойн шалгалтын баримт задарсан шиг бүх булай булхай нь ил гарах болсонд ингэж түргэн авчээ. Дараа нь З.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь арчиж хаяхаар дайрсан ч чадсангүй. Г.Уянга Л.Цогийг дагуулж ороод ирцийг нь бүрдүүлж өгснөөр З.Энхболд тогтож үлджээ. Тэгмэгц гуравдахь хувилбартаа орж Х.Баттулгыг ганцаардуулан унагахаар хүчлэн дайрчээ.

 

Х.Баттулга шахагдаж, бүр гудамжинд гарахдаа тулав. Тэр “Жудагт Монгол” хөдөлгөөний хурал дээр намаасаа гарахаа зарлах гэж байсан авч З.Энхболд ятгаж түр зогсоожээ. Үнэндээ АН-д маш хүнд байдал үүсч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүлэглэн хүч түрж байгаа үед МоАХ фракц задарч, Х.Баттулга намаасаа гарна гэдэг З.Энхболдод тун таагүй дарамт ирэхийн дохио юм. Учир нь АН-ын ҮЗХ-нд “Алтан гадас”-ын дараа орох нөлөөтэй бүхий фракц нь “МоАХ” юм. Тэд Н.Алтанхуягийг яаж хөдлөхийг харахаар шийджээ.


Яг энэ үед Л.Гансүхийн шүүх хурал болж Н.Алтанхуяг горьдоод ч хэрэггүйг ойлгожээ. Өнгөрсөн пүрэв гарагт Н.Алтанхуяг мэдэгдэл гаргана гэж байсан авч бараг тав хоног хойшлов. Учир нь Л.Гансүхийн шүүх хурлын дараа Н.Алтанхуягт сануулга өгч, хэрэв З.Энхболд, Х.Баттулгатай нийлбэл өөрийг чинь Л.Гансүхийн араас явуулна гэж сүрдүүлсэн бололтой. Тэгмэгц Н.Алтанхуяг хашир зангаа гаргаж мэдэгдлээ хойшлуулаад бямба гарагт “Хаан жимс” амралтандаа намынхаа “Алтан гадас” фракцынхныг урьж нөхцөл байдлыг илэн далангүй ярьжээ. “Алтан гадас” бол АН-ын хамгийн том бөгөөд хүчтэй фракцын нэг шүү дээ…


Эцэст нь уур нь шатаж, хорссон “Алтан гадас”-ынхан Н.Алтанхуягийг мэдэгдлээ хийх ёстой гэж тогтоод, найдвартай ар тал болно гэж тогтжээ. Үүнд зоригжсон Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг шууд ирүүл тулаанд дуудав. Ингээд З.Энхболд, Х.Баттулга дээр Н.Алтанхуяг нэмэгдсэнээр Ц.Элбэгдорж ба Ч.Сайханбилэгийн фракц шахаанд орж одоо түр тэнцвэр тогтоод байна.


Ингээд “Мангаа До” сэрүүн зүүднээсээ сэрчихжээ…Одоо айж байгаа болов уу ?!


Чуулганы дараа яах бол ?


МАН яагаад хөдлөхгүй байна? гэж олон хүн гайхаж байгаа ч үнэндээ хөдлөх аргагүй болчихоод байна. Учир нь МАН өөрөө “MSC”-ээс уяатай байгаа юм. Тиймээс асуудлыг АН руу чихчихээд “Ухаант сармагчин уулын оройгоос барсын тулааныг ажина” гэх Мао маягийн заль мэхэнд шилжжээ. Үүнийгээ МАН “бид АН-ын зодоонд оролцохгүй” гэсэн сайхан үгээр далдалж байгаа боловч уг зодоонд хамгийн их хамаатай юм.


Тэд энэ тулаанаас зөвхөн улстөрийн ашиг л харж байна, мэдээж эрх баригч болбол энэ бэлэн болж буй шаргал гамбирыг ганцаараа идчихэж болно.


Гэхдээ тэдний ажил болохгүй байна. Чуулган эхэлмэгц З.Энхболд УИХ болон Засгийн газар дахь “Нүүрсчдийн нам”-ынхныг цэвэрлэхээр зэхэж байна. Юуны өмнө цагдааг хөдлөөд байхааргүй болгохыг зорьж байна. Одоо үүний дээр Н.Алтанхуяг уухай нэмэн орж ирж байна.


Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ дахь нөлөөг таслах, нам дахь оролцоог нь огтчин хаях дайн эхлэж байна.


Ингэхийн тулд Г.Батхүү тэргүүтний “Чандмань” фракцыг дарангуйлахаар шийдээд байх магадлалтай. Яагаад Г.Батхүү гэж үү ? “Энержи ресурс”-т ил тод оролцоотой дөрвөн компанийн нэг нь Г.Батхүүгийн “Шунхлай” юм шүү дээ…

З.Энхболдын “Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг “Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл болон Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар,  MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна.


Мөн дээрээс нь нэмж Засгийн газар дахь “урвагч”, гэхдээ бүр гадаадад урвагч гурван сайдыг хөөн зайлуулаад зогсохгүй шоронд хатааж, шонд дүүжлэх арга хэмжээ авах гэж байна. Түүний нэг нь “эх орноосоо урвасан” эсэхийг нь шалгах шаардлагыг ТЕГ-т хүргүүлээд байгаа М.Энхсайхан гарцаагүй орж байна. Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нар удаалан жагсаж байна.


Яг энэ үед МАН тэднийг “хамгаалах” дайнд орно. Түүнийгээ “Унхиагүй АН-ыг увайгүй сайд нартай нь сонгуульд оруулаад яллана” гэж тайлбарлах нь тодорхой. Ерөнхий сайд яаран сандран хөрөнгө оруулагчдын чуулган оролцохоор Хонгконг руу мордов. Харин М.Энхболд саяхан Хятадад айлчлаад ирсэн. АН-ын нэртэй Засгийн газар ч, МАН ч хятадаас мөнгө гуйж байна, нэг нь төрөөс нь, нөгөө нь компаниудаас нь. Ялгаа байхгүй л дээ, хятадын том хөрөнгө оруулагч компаниуд тэр чигээрээ төрийн мэдлийнх буюу корпораци болгон өөрчилсөн яамд л байдаг гэдгийг манай аваргууд мартчихаж…


Одоо хүчний хуваарилалт: З.Энхболдын “Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг “Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл болон Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар,  MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна. 


Энэ тулалдаанд ноён Ц.Элбэгдорж л ялагдаж таарах болов уу даа…Гэхдээ одоо бол эдний юу хийж байгаа болон юу хийхийг “таах” шиг амархан юм үгүй гэж бодож байна…  

 
Дотоод энэ балиар бантанг тоочиж бичихийн оронд асуудлыг жаахан өргөн харвал энэ бүхэн манай гадаад нөхцөл байдалтай нягт холбоотой, ялангуяа 47 дугаар өргөрөгийн асуудалтай холбогдох авч хятадын мөнгөөр амь зуух гэсэн, тэр хөрөнгө оруулалт гэгчээр хятадаас авчирсан бараа шахаж амьдрах гэсэн “либерал” нэрээр халхавчилсан жижиг компани, хятадаас орлогоо олдог жижиг банкуудын захирлуудын тэнэглэлийг хөдөлгөж болзошгүй тул түр азнав.


Судлаач Х.Д.Ганхуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • Зочин (150.129.142.107)
    Мундаг бичсэн байна амжилт
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • ganbaatar.D (202.179.24.212)
    pi heldeg urhiin teriin P.Tsagaaniig erunhiilegchees holduulmaar yum
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (150.129.141.213)
    Эднийг иргэд олон түмэн анхааралтай ажиглаж, А.хуягийн талыг дэмжиж байна
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.87)
    END ALTANGADAS GEJ LUUVIRIIN PRAGC ARDCHILALIG USTGLAA ALTANHUYG GONCHIGDORJ GEJ HEDEN BAGSH NARD ARDCHIALIINHAN DEERLHUULJ BAINDAA
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (78.119.14.7)
    HORLON SUITGEGECH SUDLAACH. UURIIG CHIN MEDEHGUI HEN BAISAN YUM. SHULSEE USERGEED L HUN MUULAAD BG MEDREL MUUT.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Н.ЭНХБАЯР Н.АЛТАНХУЯГХ.БАТТУЛАГА ЭНЭ ГУРАВ ОДОО МОНГОЛ ТӨРД УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА..........
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      huts
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (103.9.90.98)
    Н.ЭНХБАЯР, Н.АЛТАНХЯУЯГ , Х.БАТТУЛГА НАРЫН АРД 3 САЯ МОНГОЛЧУУД БАЙГАА ..ЭНЭ ГУРВЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ... ХАРИН ЭБЭЭГ ОДОО ХЭН Ч СОНСОХОО БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭБЭЭГИЙН МӨХӨЛ ТУН ОЙРХОН БОЛЖ ДЭЭ. Н.АЛТАНХУЯГ ,Н.ЭНХБАЯР, Х.БАТТУЛГА ГУРАВ НИЙЛВЭЛ ЭБЭЭ ГАНЦААРДАНА ДАА
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Н.АЛТАНХУЯГ ШУДАРГА ,ЭР ХҮН ШҮҮ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • АРД ТҮМЭН (103.9.90.98)
    Н.АЛТАНХУЯГ САЙД АА .3 ЖИЛ ЦУГЛУУЛСАН ЭЛБЭГЭЭГИЙН НОГ ИЛЧЛЭХ МАТЕРАИЛАА АРД ТҮМЭНД ИЛ ГАРГААД АТГ -Д ӨГӨӨЧ ЭЭ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЛБЭГДОРЖИЙН ТАР НЬ ТАНИГДАХ НЬ ДЭЭ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin (103.57.95.165)
    Mongoliin uls turiin uneniig helj bn mcs er n mongoloo gsn yu hiisiim baahan pivo gaztai undaa urdaas avchir shahaj turoos buh tenderiig avj mungo olson gazar bas utaagui zuuh ch geh shig heden zuun ter bumaar n tatvariin mungo idsen shude medeej en elbegee cu batbold bathuu nariin luivar butehgui ard tumen teneg bhaa bolison shu dee
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.26.171)
    Ene xeruulch gar saixan burax yum aa
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • МОНГОЛ
      ЧАМД ШАВХРУУ НЬ Ч ОЛДОХГҮЙ ҮХСЭНДЭЭ ӨМӨӨРСӨН ЮМ
      2016 оны 04 сарын 06
  • tse (202.131.230.162)
    Эбэ олон дайсантаа болж байна. Бүгд буруу гараар мөнгө олж байгаа үед авилга албан тушаалийн хэрэгтэй тэмцэх гэвэл алба хашдаг монгол ахан дүүс минь бүгд шоронд суух нь дамжиггүй. Өнгөрсөн замбараагүй хяналтгүй үеийн үлгэр дууриалал хэв маяг амь бөхтэй байжл байна. Нэг удаа эцсийн удаа авилга албан тушаалийн хэргийг уучлавал сайн тал үүсэж магадгүй. Хууль бус олсон мөнгөнийхөө тодорхой хувийг улсдаа өгж өршөөгдөх.ажлийн байр бий болгох.ард түмэндээ тустай зүйл хийх гэх мэт. Харин үүнээс хойш хулгай хийвэл толгой,. .
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Макмоханыг оператороор Энержи Ресурс луу биш, Төрийнхөн Эрдэнэс Таван Толгой руу шахсан юм шүү дээ. Эрдэнэс Таван Толгойн паянг Энержи чихэж байгаа нь 2 шалтгаантай байх. 1-рт уул уурхайн талаар ямар ч мэдлэг алга, мэдээлэл тань буруу байна. 2-рт эсвэл Мэдээлэлгүй иргэдийн толгойг угаах Женко маягийн бүдүүлэг махинац явуулж байгаа юм уу?... Би хэлээд өгье. Макмоханыг ажиллуулж байгаад гэнэт Эрдэнэс Таван Толгой гэрээг нь цуцлаад 30 сая долларын төлбөр төлөх ёстой болсон, бас л нэг Төрийн том хүн тушаасан байх. Макмохан гарсны дараа Хятад компани орж ирээд ажилласан, Эрдэнэс Таван Толгой 200 ажилтнаа Хятад компани руу шилжүүлэнгүүт ҮЭ-ийн дарга Эрдэнэ нь энэ үйлдлийг эсэргүүцэн өөрийгөө шатаасан. ЭТТ дахиад л 300 орчим сая төгрөгийг Эрдэнийн эмчилгээнд зарцуулсан юм. Яагаад ЭТТ-г Төрийнхөн авч үлдэхээр улайрч байгаа гэж үү? Төрийн өмчит компани шиг СААЛИЙН ҮНЭЭ байдаггүй юм, юу дуртайгаа ямарч хамаагүй өндөр үнээр шахаж болно, хэрэггүй дугуй, 5 сая кондом гээд л...
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.38.8)
    hudunii humuusee ene hun hen negnii zahialgaar yum bichdeg hun bishee.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin (59.153.112.231)
    XBattulgiin byynii noxoi baix shiv dee
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • МОНГОЛ
      ЧИНИЙ ТАРХИ ЧИНЬ ЯАЖ Ч АЖИЛЛААД ОЙЛГОХГҮЙ ДУУГҮЙ БАЙ
      2016 оны 04 сарын 06
  • Bi (115.164.80.142)
    Yun ch medemhii bichdeg yumbe dee. Harj uzsen hun shig. MCS ene uls torchdiin hulgai heruuld yamar hamaa bnaa.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • МОНГОЛ
      ХАРИН Ч ЗАРИМ ЗҮЙЛ НЬ ХЭТЭРХИЙ ОЙЛГОМЖТОЙ БГАА ЮМ БИШ ҮҮ. УЛС ТӨРӨӨ БАЙГ ГЭХЭД АМЬДРАЛАА ХАР
      2016 оны 04 сарын 06
  • Zol (45.117.32.3)
    Erooloor bolood Elbegdorj yalagdahboltugai hurai hurai
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.143.32)
    Хуцдаг Ганаа
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      ЧИ ӨӨРӨӨ УГААДСАА ДОЛООГООД ЭБИЙГЭЭ ДАГААД ЗАЙЛ
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (178.162.216.30)
    Энэ Энержи Ресусрыг зүгээр л ажлыг нь хийлгээл, өөрсдөө улс төрөөрөө тоглоол, хэрэлдээд байж байхад яадаг байна аа. Тэр захирал нь ярьж байлээ ш дээ. Хэчнээн мянган гадаадад ажиллаж байсан залуучууд Ухаа худагт байсан гээд. Одоо буцаад гадныхны боол болох гээд явж байна. Энэ хүмүүс улс төрөө л хийхгүй яагаад ингэж ард түмнээ хутгалдуулж, хорлож, сүйрүүлж байдаг юм бэээ. Энийг нь бичээч сэтгүүлч ээ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • urgen (202.9.41.31)
    olon jil Mongolin ard tunnii ner barij terin nereer bayajsan humuust shunal ni yagaad diilsdgui yum boloo.odoo bolloo ureeduidee buyn hiij nuglee tsairuulag uhaan edend bna uu.aminaas unetei alvan tushaal gej bgdig bud haraad gaigah yum.uhehdee avaad yavah uu.olon tom hunii uhlig haraad uhaargdui yum uu.Hun horvoid terehdee ideh hool ni hemjeeteu terdgig uhaarahtun.sarhag savnaasaa haligaar yadgig sanagtun.shunal hetereer men yadgig uhaaragtun.bid hoorondoo uzeltseer busdin hool bolsoor Manjin bool bsn tuuhee ergen sanagtun .Uhaantai ni uuchildag .buult hiideg
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (178.162.216.35)
    Х.Баттулгын төлбөртэй нийтлэл л байна даг
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      ҮНЭН ХЭЛСЭН ХҮНД ҮХЭР ТЭНЭГ НЬ ӨШТЭЙ ГЭЖ ЭНЭ
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (124.158.111.6)
    Их зөв оновчтой дүгнэлт хийж бичсэн байна. МАН-ынхан 5-н толгойг хятадуудад өгөх үгүйг л харж байя.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.95)
    Saihan bichjee...Altankhuyag bol hiisen ymtai Mongoloo gesen erunhii said baisan. Harin Elbegdorj bol jinhene mangaa ym bna lee humuus daanch oilgohguim daa
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • irgen (202.9.42.1)
    mongolyn setguulchid yahav yadmag,munguu ugsun humuusiin ugiig l bichdeg,uls turchid bugd hulgaich,bur turiin alban haagchdaas haigaad ch ene hun hullgaich bish geh hun baihgui,sain hun bii bolgoj bolno,alalts,buudaltsaad ug,uhsen ni sain hun bolno,mongolchuud uhsniig muuldaggui,magtdag
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.24.189)
    авилгалчидыг яаагаад барих нь буруу байдагийн Ганхуягаа уянгын хөлсний этгээд, уянга нь жэнкогийн хөлсний гар хөл, Алтан хуяг дэнзэнгээ гаргах гээд нийлцэн. Одоо энэ худлаа дайрахаа болио ардууд бүгдийг ойлгосон
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (207.244.78.13)
    Энэ нийтлэл Женкогийн хэвлэлээр хахаж байна.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      АН ЗАХИАЛАГЧАА ДУУГҮЙ Л ХОШГИРООД СУУЖ БАЙ
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (122.201.28.4)
    Oros ekhnertei Battulga. Er ni ard ni ekheruud ni l horiig hutgaj baigaa. Hariin hun yu gej l mongoliin toloo baih ve dee. kkk
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      ЧИ МОНГОЛ ЭЛЭГТЭЙТЭЭ ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧИДЫГ ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМ УУ. ЭД НАР ЮУГААРАА ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭЭЭЭЭЭЭЭЭ
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (122.201.28.4)
    Jenco neeree hutaglaj bn aa bn aa
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.31.75)
    Еронхийлогч маань ямар бодолтой хун юм болдоо. их муухай юм хийдэг юм уу .одоо яанаа бас гадаадад явахдаа булт булт юм яриад эх орноо ядууруулах хун уу дээ. тэр туслахууд нь бас тэнэг хумуус уу. тэр Асем бас Олимр хиийнэ гээд байсан. одоо басюу гэж халаах болдоо яанаа болиосоо. баян ядуугийн ялгаа их боллоо баяжсан хэд нь гэр булээрээ гадаадад гараад явчихна даа. Сайханбилэг бас араас нь бас л нэг их худал ярьсан амьтан шуу дээ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.95.63)
    Яг яс юман дээрээ эби ман-тай нийлээд эхэн үедээ зи женкотойгоо нийлж алтанхуягийг хор хутгаж унагаад дараа нь зи женкотойгоо эрх ашгаасаа болж муудалцаад одоо ман гэсэн ар талтай хүн л байгаа шд. Ман-ынхан нээх гэмгүй царайлаад байх хэрэггүй. Энэ бүх холион бантан хямралын цаана эби ман 2 л нэгдчихсэн улс орноо хохироогоод л байж байгаа шүү.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • 123 (203.91.119.74)
    зүгээр л Уянга гэдэг ганц шударга хү байдаг, бусад нь бүгдээрээ урвагчид, муу хүмүүс гэж хэдэн жил бичиж бна даа. судлаач маань. яагаад ганцхан Уянгыг магтдаг вэ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Хэлээд юу гэхэв. Яджаахад Уянгыг жинхэнэ хутгуур мөнгө авч хүн гүтгэдэг гэдгийг нь сайн мэддэг болохоороо энэ хүнд итгэх ямарч итгэлгүй болчихож байгаа юм.
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (112.72.11.119)
    Ebe min ebe min chmg neg yaaydaa bz.sain yum eruusuu sonsgdhgui yum .sosorbaram hellee.altanhuyg hellee.ard tumen bugdeere medeed bhad yah gesen nuhur ve chi
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • зочин
      Харин тийм одоо ч онгоров шив дээ. хэр их ондороос унах бол их овдох бх даа. одоо оороо нуглээ илчилж аврагд тусламж эрдэмтэдээс гуй алс амгалан тайван суухад нь хэрэг
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (202.179.24.193)
    МАНАН ЛУИВАРЧ
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Хэдэн олгойрохууд шуу дээ унэнч гишууд их байгаа тэд оймсоо ч шидхэд бэлэн
      2016 оны 04 сарын 06
  • Зочин (122.201.21.252)
    komynizm ruugaa
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.35.164)
    ха ха гоё. бяцхан мангаа дорж
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin (50.30.144.24)
    ganhuyag gdg uvgun uuriiguu Vanga geh ni holgui bh chin. hoshuu nemeheer huruu nem gedegsen dee. odoo ch zunug ni zalgaj bga bhdaa zailuul
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.218.194.221)
    АН-ыг будаа болгосон хүн бол ерөөсөө Женко шүү дээ, юу үнэн энэ л үнэн шүү.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Shal elii balai yum bichiin. Bid yaduuraal Oros akh nar bayajaal. Bayarallaa Jenco
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (103.9.88.211)
    Зөв юм бичсэн байна аа. Манай энэ улстөрчид 2 сар ард түмэндээ нэг их саад болохгүй чимээгүйхэн шиг байж байгаад баларсан чадавхгүй засгийн газартайгаа зайлаасай билээ. Дахиж эдгээрийг хармааргүй байна шүү
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Ediin zasgiin aluuriig Putin Battulga-r hiilguulsen baina sh dee uher mongolchuudaa
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Ene Battulga ekhneree neg taniltsuulaach. Zevuun avgai bikh shig
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочир (123.123.131.23)
    Гарчигнаасаа эхлээд новшийн юм цоохорлож байх хэрэггуй нлвшоо.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Orosuud bidniig Jenco-r damjuulj hagraltsuulah zorilogtoi baisan. Battulga sain hiisen. Alaltsaj baih hoorond orosuud orsood tomor zamaa tavitsan shu dee. Ted odoo jungaaruu nuursee zarj uls ekh oron ni oodlood l. Jenco mafi bol unendee orosuudiin gar hol bolson.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.113.191)
    elbegdorj daisan boljee
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Oros ekhnereer ni damjuulj Putin akh Battulga-n tomsogiin bazsan. Odoo orsuud nariin tsagirag tomor zamaa taviad nuursee uragshaa hudaldaj baina daa.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    MCS geed ehleed zov bichicheed hutsaach. Jenco Mafi-n holsnii bicheech mini
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • ner (202.126.91.92)
    ard tumnee hoorond ni ewleruuleh bish taltsuulj herelduulj baigaa elbegdorjiig hugatsaanaas ni umnu ogtsruulah heregtei
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    4 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    4 цаг 11 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    23 цаг 24 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК