Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу давхар дээлийг тайлах асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.Тус хуулийн төсөл нь өнгөрсөн жилийн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч гишүүд дэмжээгүй юм.
Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “Энэхүү төсөл нь батлагдсанаар төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоо сайжирч шинэчлэгдэх эрх зүйн орчин бүрдэх юм” гэлээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдвал Ерөнхий сайд, Гадаад хэрэг, Хууль зүй, Сангийн сайд нараас бусад нь УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй болох юм.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Цог 1992 оны Үндсэн хуулиар шийдчих асуудлыг дахин ажил удаж ингэх шаардлага байхгүй гэх шүүмжлэлийг хэлж байсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)