Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Давхар дээл тайлах асуудлаар хэн, юу хэлэв

2016-4-07
0
ЖИРГЭХ

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу давхар дээлийг тайлах асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

 

Тус хуулийн төсөл нь өнгөрсөн жилийн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч гишүүд дэмжээгүй юм. Тэгвэл давхар дээл тайлах асуудлаар хэн юу хэлсэн болохыг сийрүүлье.  

 

Л.Цог: Би энэ хуулийн эсрэг саналтай байна

 

Би энэ хуулийн эсрэг саналтай байна. 1992 оны Үндсэн хуулийг сэргээчих хэрэгтэй.  1992 оны Үндсэн хуулийн нэмэлт өнөөдөр хүчингүй байгаа. ҮХЦ-ийн шийд гарсан.  ҮХЦ-д холимог тогтолцоо байж болохгүй гээд маргахад  өмнө нь шийдвэрээ гаргасан гээд сууж байна гэнэ.

 

Парламентын ардчилалтай улсад УИХ, Засгийн газрын хороонд хяналт бас хамтын ажиллагаа нь уялдах тохиолдол байдаг. Парламентын гишүүд нь бүгдээрээ Засгийн газрын гишүүн хийвэл хоорондох харьцаа нь зөрчигдөнө. Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн болохоор хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд асуудал гарч байгаа. Тэр утгаар нь үүнд хязгаарлалт тогтоож байгаа юм. Манайх парламентын ардчилалтай учир Ерөнхий сайд  дээр нь холбогч гүүр болох үүднээс Гадаад хэргийн, Хуульзүйн, Сангийн сайд нар УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно. Бусад гишүүдийн хувьд “дан дээл”-тэй байхаар  хууль санаачлагчийн зүгээс боловсруулан оруулж ирж байгаа юм.  Энэ нь парламентын ардчилалтай улсуудын нийтлэг жишиг. Харин 1992 оны Үндсэн хуультай холбоотой ҮХЦ-ийн шийдвэрт би тайлбар өгөх зүйл биш байх.

 

Су.Батболд: Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахад голлох үүрэгтэй байх ёстой гэхдээ Хуулиас гадуур шийдвэр байж болохгүй

 

Яагаад гурван сайдыг УИХ-ын гишүүн байж болгохоор онцлов. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдог. Манай орны хувьд жижиг парламенттай. Парламентын гишүүд нь Засгийн газрын гишүүн болохоор олонхи болчих гээд байдаг. Ерөнхий сайдад  хэнийг Засгийн газрын гишүүнээр томилох эрх нь байдаг. Монгол улсын хувьд Засгийн газрын гишүүн нь хэдэн хувь байх тодорхой квот тогтоож өгөх ёстой. Түүнээс нэр зааж болохгүй болов уу. Цаашдаа манайд эвслийн Засгийн газар байгуулагдана. Яагаад гэвэл манайх эвслийн Засгийн газар байгуулагдана. Тэр үед Шадар сайдын орон тоо заавал гарна. Чиг үүргийн яамдад БОНХАЖЯ –ыг ч багтааж байгаа шүү дээ.

 

Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахад голлох үүрэгтэй байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн хүрээн дэх бүрэн эрхээсээ дээгүүр алхана гэсэн үг биш байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд хуульд захирагдаж ажиллах ёстой.  Парламентын ардчилалтай ХБНГУ-д парламент нь 600 гишүүнтэй байдаг. Энэ нь хууль батлахад Засгийн газрын гишүүн нь голлох нөлөөлөлгүй. Манай улсын хувьд эрх мэдлийн суурь зарчим эвдэгдэх гээд байдаг.  Ерөнхий сайдын хувьд Засгийн газрыг тэргүүлж байгаа гол хүн. Аливаа төрийн ажил хуулийн дагуу явдаг. Хуулиас гадуур шийдвэр байж болохгүй. Мөн ямар ч бодлого шийдвэр төсөв мөнгөгүйгээр явахгүй.  Дээр нь төрийн гадаад дотоод байдлыг тодорхойлох үндсэн эрх УИХ-д хадгалагддаг. Тэр утгаараа гадаад бодлого дотоод бодлоготой салшгүй холбоотой байдаг. Тийм учраас дээрх гурван салбарын сайдыг хавсарган гүйцэтгэж болно гэж үзсэн. Бусад салбарын хувьд хавсран гүйцэтгэхгүйгээр  ажиллаж болно.

 

С.Баярцогт: Хуулийг хэлэлцэж батлахдаа улс төржсөн байдлыг багасгах хэрэгтэй

 

Энэ асуудал хоёрдахь удаагаа орж ирж байна. Өмнө нь Ерөнхий сайд нь парламентын гишүүн байхаар орж ирж байсан тэр үед төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд ерөнхий чиг үүргийг нь сайд нар дээр Ерөнхий сайдад өөрт нь эрх олгосон хэлбэрээр санал гаргаж байсан.

 

Үндэслэлийн тайлбар дээр маргалдаад байх зүйлийг хиймээргүй байна. Бид нар маш богинохон ой санамжтай болчихоод байгаа юм. 1992 онд Үндсэн хуулиа батлаад дараагийн Засгийн газар байгуулагдахдаа Үндсэн хуулийн нэмэлт хийгээгүй байхад нийт Засгийн газрын гуравны нэг нь буюу таван сайд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг хавсарч гүйцэтгээд дөрвөн жил ямар ч хэл амгүй явсан. Тэр нь цаашаа жишиг болон тогтох, ийм бололцоотой байсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсээд огт болохгүй гэсэн шийдвэр гаргаад будлиан тарьсан. Түүнээс биш Үндсэн хуулинд буруу нь байгаа зүйл байхгүй.

 

Үндсэн хууль бүх эрхийг нь нээчихсэн Парламентын бүгд найрамдах улсад бол Засгийн газрын өөрөө парламентын сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг учраас Засгийн газарт нь парламентын гишүүд бүгдээрээ байх, дийлэнх олонх нь байх ийм шаардлагуудыг Парламентын бүгд найрамдах улсад тавидаг. Тэр ч бүү хэл Засгийн газрын гишүүн болсон хүн парламентын гишүүн биш байвал тухайн намынх нь нэг хүн гараад түүн дээр нь нөхөн сонгууль явуулж, парламентын гишүүн болгодог туршлагатай. Тиймээс бид Үндсэн хуулийн эрх зүй гэдэг ойлголтоо харах хэрэгтэй. Тэгэхгүй Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай улсуудын юмыг хооронд нь хольж хутгаад парламетын гишүүдийн тоогоор асуудал яриад байх нь зарчмын хувьд буруу тайлбар, буруу юм руу хөтлөөд байна.

 

Тиймээс дан дээл давхар дээл гэж улс төр болгож байхаар дараагийн Засгийн газрыг яавал тогтвортой ажиллуулах, парламент болон Засгийн газрын хяналтын асуудлыг яаж зохистойгоор хослуулах вэ гэдгийг бодох ёстой. Тэр үүднээсээ  Су.Батболд гишүүнтэй ижил байр суурьтай байна. Холимог тогтолцооны дараа нэг нам олонх болж чадахгүй бид ийм ухамсартай сонголт хийсэн нөхцөлд бол тухайн гол гол намын дарга нар парламентад ордог байх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй Засгийн газартаа ордог байх хэрэгтэй. Тэгэж байж л Засгийн газар тогтвортой ажиллана. Тийм учраас Ерөнхий сайд, Шадар сайд, Үндсэн чиг үүргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь зайлшгүй парламетын гишүүн байх хэрэгтэй. Яагаад гэвэл эвссэн нөхцөл эвссэн намуудын хоорондын зохицолдолгоог хэрэг эрхлэх газрын дарга дээр ирдэг. Би хувь зохиолоор хоёр удаа хэрэг эрхлэх газрын дарга хийсэн. Хоёуланд нь хамгийн хүндрэлтэй эвсэлтэй нөхцөлд хийсэн. Тиймээс би үүнийг хэлэх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл би насаараа энд байхгүй, цаашаа тогтвортой тогтвор суурьшилтай Засгийн газар байгуулахын тулд ингэж батлах хэрэгтэй.

 

Тэр үүднээсээ өмнөх хэлэлцүүлгийн үед М.Батчимэг гишүүн гаргаж байсан санагдаж байна. Үндсэн чиг үүргийн сайд нэмэх нь Ерөнхий сайд тодорхой ач холбогдол өгч байгаа дээрээ тэрийгээ гуравны нэгээр хязгаарлаад нийт Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь байна. Үндсэн чиг үүргийн сайд нь, мөн Шадар сайд нь юм уу аль эсвэл ач холбогдол өгч байгаа чиглэл дээрээ Ерөнхий сайд нь парламентаас байна гэдэг сонголтыг өгөөд явсан зохицуулалтыг хийвэл цаашид Засгийн газар тогтвортой ажиллах суурь болно. Тэгэхгүй бол намын дарга нар нь гадаанаа үлдчихээд Засгийн газраа байгуулахаар Засгийн газраа тогтвор суурьшилтай ажиллуулах хүсэл зориг нь байхгүй гээд байгаа. Тиймээс Үндсэн хуулийн хэлэлцүүлэгийг бэлдэж байхад Үндсэн хуулинд зохицуулалтыг хийсэн.

 

Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр яг үүнтэй холбоотой зохицуулалтыг гуравны нэгээр хязгаарлаад Ерөнхий сайдад нь эрх олгосон байдлаар үнэхээр шаардлагатай гэвэл Үндсэн чиг үүргийн сайд нь байна гэж тодорхойлж оруулж өгсөн байдлаар хийсэн. Би МАН-ын болон бусад намын гишүүдийг уриалж байгаа юм. Үүн дээр хамтарсан ажлын хэсэг гаргаад зарчмын зөрүүтэй саналаа хамт томъёлоод цаашдаа Монгол Улсын Засгийн газар тогтвортой ажиллах тэр механизмыг бүрдүүлсэн маягаар оруулах хэрэгтэй. Хэлэлцэж батлахдаа улс төржсөн байдлыг багасгах хэрэгтэй гэдэг саналыг гаргасан.

 

М.Батчимэг: Давхар дээлний асуудлыг шийдчихээд Засгийн газар, УИХ-ын хоорондын чиг үүргийн дахцал, эрх мэдлийн тэнцвэрийн асуудлыг шийдчихлээ гэвэл энэ эндүүрэл болно

 

Миний санал өмнөх үг хэлсэн хоёр гишүүнийхтэй ойролцоо. Ер нь бид өнөөдөр энэ асуудлыг авч хэлэлцэхдээ дэмжиж байгаа гишүүд нь ч тэр, өргөн барьсан хууль санаачлагчийн зүгээс ч тэр тавьж байгаа тодорхой зүйл бол төрийн эрх мэдлийн институцын хуваарилалтыг зөв болгоход л чиглэж байгаа гэж ойлгож байгаа. УИХ Засгийн газрын хоорондын ажил үүргийн давхцал их болсон. Чиг үүрэг нь хоорондоо ялгагдахгүй болсноос хариуцлагын тогтолцоо байхгүй болсныг бид бүгдээрээ ярьж байгаа. Гэхдээ үнэхээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд өргөн хүрээтэй авч үзэх шаардлага өнөөдөр үнэхээр байгаа. Өнөөдөр орж ирж байгаа хуулийн төсөл тооны хувьд яаж давхцалыг бууруулах вэ л гэдэг асуудлыг хөндөж байгаа. Нэгэнт парламентын гишүүдийн тоо цөөн байгаа тохиолдолд Засгийн газрын гишүүн жин дараад байна гэж байгаа нь зөвхөн нэг тал нь. Бид өмнөх удаа энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж байхад гашуун сургамж туршлага мэдэрсэн. Хэрэв тухайн үед баталсан бол тодорхой түвшинд асуудал шийдэгдэх байсан боловч харамсалтай нь хууль батлагдсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор байдал руу түлхсэн учраас хууль өөрөө батлагдаж чадаагүй.

 

Харин түүний дараа бид Үндсэн хуулийнхаа хүрээнд энэ асуудлыг шийдье гэдэг асуудлыг маш өргөн хүрээтэй ярьсан. Өнөөдөр тооны давхцал гэдэг нэг хэрэг. Түүнээс илүү хамгийн гол асуудал бол чиг үүргийн хуваарилалт оновчгүй байгаа Засгийн газарт байх ёстой эрх мэдэл өнөөдөр УИХ-д байна гэж бид харж байгаа. Ерөнхий сайдад байх ёстой сайд томилох эрх мэдэл, Засгийн газарт байх ёстой төсвийн эрх мэдэл өнөөдөр УИХ-д байгаа. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хоёр үндсэн арга хэрэгсэл, баталгаа нь энэ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн хүрээнд үүнийг салгахгүйгээр зөвхөн давхар дээлний асуудлыг шийдчихээд Засгийн газар, УИХ-ын хоорондын чиг үүргийн дахцал, эрх мэдлийн тэнцвэрийн асуудлыг шийдчихлээ гэвэл энэ эндүүрэл болно. Тэгэхээр энэ хуулийг орж ирж байгааг дэмжиж байгаа энэ хуулийг одоо батлахын ач холбогдол нь 2016 оны ээлжит сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдахад Засгийн газар УИХ-ын гишүүдийн давхцалыг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжийг энэ хууль олгоно. Нэг үгээр хэлбэл энэ бол нэг удаагийн шийлээ л гэж харж байгаа юм. Гишүүдтэй бас санал ойролцоо байна. Магадгүй Засгийн газар тогтвортой байлгах арга замаа бодохгүй бол амьдрал дээр олон асуудал ургадаг. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр гишүүдийн ажиллаад өргөн барьсан төсөл дээр байгаа Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй гэдэг тоо концевцыг хууль тусгаад батлах боломжтой гэж бодож байна. Дахиад хэлэхэд энэ бол нэг удаагийн арга. Хуулийн төслийн танилцуулга дээр байгаа зүй зохистой хамаарал эрх мэдэл чиг үүргийн хуваарилалт зөхвөн үүгээр шийдэгдэхгүй. Хуулийнхаа зохицуулалтыг Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхэд үүнийгээ оруулж батлах шаардлагатай гэж харж байгаа. Тэгэж байж л бидний санаа зовоод байгаа зүйл арай ул үндсэтэй шийдэгдэх байхаа гэж үзэж байна.

 

С.Дэмбэрэл: Энэ бол маш зөөлөн хууль

 

Сангийн сайд УИХ-ын гишүүн байя гэж бодъё л доо.  Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн туршлагаас харахад Сангийн сайд дандаа л лобид орж байсан. Сангийн сайдын оруулж ирсэн байсан төсөл болгон нь маш их өөрчлөгдөж, ингэснээр эдийн засагт маш хортой зүйл болдог. Хэн сайд байх нь чухал биш. УИХ-ын гишүүн Сангийн сайд болоход зөвшөөрч байгаа юм байна. Надад бол энэ хортой гэдэг зүйл ажиглагдсан. Түүний оронд УИХ-ын гишүүн биш мэргэжлийн хүн Сангийн сайд хийхэд төсөв орж ирэхэд Чилийн туршлагаар харахад экпертүүдийн дүгнэлтүүд нь голлоод явчихдаг түүнээс УИХ-ын гишүүд нь тэр бүр өөрчлөөд байдаггүй. Тэр бүү хэл алдагдал үүсгэдэггүй. Ийм л юм бидэнд хэрэгтэй байна. Энэ хууль зөөлөн орж ирлээ.

 

Гадаад хэргийн сайд заавал УИХ-ын гишүүн байна гэнэ. Яагаад ямар үндсэлэл байгаа юм. Ер нь бол Ерөнхий сайд нь л УИХ-ын гишүүн байгаад үлсэн нь мэргэжлийн хүн байвал хамгийн зөв шүү дээ. Энэ талаас нь бодож хиймээр зөв мэт санагдаж байна.

 

Энэ бол маш зөөлөвчилсөн хууль гэж үзэж байна. Өнгөрсөн жил -948 тэрбум төгрөгийн алдалтай юм оруулж ирсэн. Ингэхээр үр ашиг нь харагдахгүй байгаа юм. Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Сангийн сайдаас юугаараа ялаатай байгаа юм. Манай улс шиг эдийн засгийн хөгжлийнхөө эхний шатанд явж байгаа улсад эдийн засгийн асуудал голлоод явдаг. Түүнээс биш сангийн сайдын хавсрага болоод явдаг тийм ч зүйл биш.

 

Бид тогтвортой хөгжлийнхөө зорилгыг 30 он хүртэл баталсан тогтоол дотроо тусгай нэгж байгуулна гээд заачихсан, яагаад нэгж байгуулна гэсэн гэхээр яам байгуулна гэхээс айсан л байхгүй юу. Гэхдээ энэ хуурамч айдас юм. Би энэ хуулийн төслийг дэмжиж байна энэ бол маш зөөлөн заалт  гэдгийг дахин хэлье. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • UNschigch (77.13.246.197)
    S.Demderel gishuun alsiin haraatai sain heljee, Uls ornoo bodoh heregtei!
    2016 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ганаа (103.57.92.137)
    ерөнхий сайдаас өөр сайд нарыг Их хурлаас авахгүй байх
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • irgen (103.9.91.214)
    Su.Batboldiin zuw shdee
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (81.28.90.205)
    Sy.Bat.bold.oshoo.yu.edehgeev.hanahgui.baina Uu.tonilvol.taarna.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Амархүү (5.32.86.6)
    Энэ Батболд дандаа юмны ард нуугдаж амьдардаг хүн дээ. Энхболдыгоо газрын наймаачин дарга гээд л муулаад явсан. Хүрэлсүхийгээ хүн зоддог гар гээдл муулаад байсан. Одоо хэнийг муу хэлж амьдрах гэж байгаа бол доо. Естой хэрэггүй нөхөр дөө. Удмаараа л нэг иймэрхүү хүмүүс байсан юм.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
    • Saruul
      Sy.Bat.batbold.novsh.mn.amaa.tat.
      2016 оны 04 сарын 07
  • Зочин (202.131.225.147)
    Энэ Су. Батболд БОНХАЖ-ын сайд болох санаатай юи шиг байнаа. Бас УИХ-ын гишүүн. Яахаараа ингэж бүх юмны эзэн суухыг боддог байнаа.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • иргэн (59.153.115.159)
    Яамны сайд тухайн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа сайн мэддэг хүн байх ёстой. Давхар дээлийг болиулах хэрэгтэй. Түүнээс одоогийн Хөдөлмөрийн яамны Баярсайхан шиг зөвлөх Бямбаадаа хөтлүүлсэн нохой шиг сайд мэтээр яахав дээ.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Ерөнхий сайдаас бусад нь мэргэжлийн хүн байх нь зүйтэй.
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.114.31)
    энэ маш чухал асуудал хэлэлцэж бгаа юм байна би баярцогт еерийгее менх байх юм шиг тайлбар хийж бна гж бодлоо баярцогт ухаараагуй бодлогоор хоцрогдсон бна
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • . (202.179.24.171)
    Юм мэддэггүй атлаа мэддэггүйгээ мэддэгүйг адгийн тэнэг гэнэ эртний арабын мэргэн үг байдаг. Л.Цогоос бусад нь дээрх ангилалд хамаарахаар байна!!! Л.Цогийн ярианы зарим хэсэгт ч Но байна!!!
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    57 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    5 цаг 41 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    5 цаг 53 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    9 цаг 11 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    9 цаг 13 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    9 цаг 17 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    9 цаг 52 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    10 цаг 0 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    10 цаг 3 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    10 цаг 5 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    10 цаг 16 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    10 цаг 27 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    10 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    10 цаг 56 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    11 цаг 19 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК