УИХ дахь Ардчилсан намын ирэх бямба гаригт Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийхээр болжээ. Уг хуралдаанаар сүүлийн үед АН дотор үүсээд буй нөхцөл байдал болон эвлэрэн нэгдэх асуудлыг ярилцах аж.
Энэхүү хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна.
УИХ-ын Х.Баттулга "Жудагт Монгол" хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд оролцож дахин сонгож болохгүй гишүүдийг зарлахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын нэрийг дурдсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байгаа хэмээн буруутгасан. Энэ мэт дотоодоо хагаралтай байгаа асуудлыг цэгцлэх үүднээс тус бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдахаар болжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)