УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Оюун нарын 9 гишүүнээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсох ёстой юм. Гэхдээ Ерөнхий сайд Хонконгод ажлын айлчлал хийж байгаа тул түүний оронд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг асуулгад хариулж байна.
С.Оюун нарын гишүүд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Уг асуулгад “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд хийх ажлын төлөвлөгөө, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү” хэмээгээд хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохыг хүссэн байна.
Т.Сар
Сэтгэгдэл (22)