УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдах байсан ч үдээс хойш хүртэл хойшилжээ. Тус хуралдаанаар "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга болон дэд даргын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Учир нь тус бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар сайд болсноос хойш орных нь томилгоог хийгээгүй байгаа юм.
Т.Энхэлээ