МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Хурлаар ирэх сонгуульд МАХН-тай ямар байдлаар эвсэж оролцох тухайгаа ярилцжээ. Мөн энэ сардаа баггааж МАН-ын Бага хурлыг товлохоор болсон байна. МАН-ын хувьд “Эх орончдын өдөр’’-ийг МАХН-тай хамтарч тэмдэглэсний дараа эвсэж сонгуульд оролцох асуудлыг судлахаар хоёр талаас Ажлын хэсэг байгуулаад байсан билээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын хэлснээр 60:40 гэсэн харьцаатайгаар эвсэж сонгуульд оролцох болзлыг МАН-ын удирдлагуудад тавьсан байдаг. Харин МАН-ын хувьд МАХН-ын энэхүү саналд хараахан хариу өгөөгүй байсан юм. Өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас энэ асууцлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Сэтгэгдэл (5)