УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байна. Одоогоор байнгын хороо хуралдах танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Н.Энхболд, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг нар ирсэн байгаа юм.
Ирц бүрдсэн нөхцөлд Байнгын хороогоор УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.