Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан асуудлаар ярилцав

2016-4-12
0
ЖИРГЭХ

        Эдийн засгийн хямрал хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар салбарынхан хэлэлцүүлэг өр­нүүллээ. Энэ удаагийн хэ­лэл­цүүлгийг  МАН-ын бүлэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол­бооноос хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар оролцсон юм.

 

Энэхүү хэлэлцүүлэг нь мэргэжлийн холбоодод ямар хүндрэл учирч байгааг сонсож, улмаар төрийн бод­логод тэдний санаа бодлыг тусгуулах зорилготой аж. Ажил олгогч эздийн нэгдсэн хол­боонд  өнөөдрийн байдлаар 31 мэргэжлийн холбоо харь­яалагддаг бөгөөд уулзалтад 20 гаруй нь хүрэлцэн ирсэн юм.

Хэлэлцүүлгийг эхлүүлж хэлсэн үгэндээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар гарц гаргалгаа, шийдэл байгааг та бүхний амнаас сонсох нь чухал байна” гэдгийг тодотгосон. Мөн МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуудалд шийдэл хэрэгтэй гэж харж байгаагаа танилцуулсан. Тухайлбал, “Импортын бараа­наас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж,  импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх. Өнөө­дөр ОХУ, БНХАУ-ын импортын бараа нь маш өндөр татвартай байдаг. Тухайлбал, багадаа 20, дээд тал нь 50 хүртэлх хувийн татвар тавьж,  үндэсний үйлд­вэрлэл, баялаг бүтээгчдээ хам­гаалдаг. Ингэж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг юм байна. Хоёрдугаарт, өнөөдөр бидний үйлдвэрлэж байгаа эцсийн бүтээгдэхүүн  дэлхийн зах  зээл дээр гарах ямар бололцоо байна вэ. Тухайлбал, 2004 оноос хойш 7200  нэр төрлийн бүтээгдэхүүнийг Ев­ропын холбооны улс руу ямар ч татваргүй гаргах бо­лол­цоотой болсон ч үүнийг бид бүрэн дүүрэн ашиглаж ча­дахгүй байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилээс Японы Зас­гийн газартай чөлөөлт ху­дал­дааны хэлэлцээр байгуул­сан. Цаашлаад 5700 нэр төр­лийн бүтээгдэхүүнийг эх­ний ээлжид хөнгөлөлтэй буюу бага татвартай, бүр цааш­лаад татварыг нь тэглэх байд­лаар Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гар­гах бололцоо бий. Өөрөөр хэлбэл, европын зах зээл дээр Монголын бараа бүтээг­дэхүүнийг  хөнгөлөлттэй  үнээр гаргах бололцоо байна. Гэвч бид үүнийг ашиглаж чадахгүй байна. Үүний тулд бид ямар алхам хийх ёстой вэ?” зэрэг асуудлыг С.Бямбацогт гишүүн хөндсөн. Мөн тэрээр хөнгөн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх 21:100 үйлдвэржилтийн бодлогыг санаачилснаа танилцуулсан юм.  Өмнө цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, "21:100" хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргасан байна. 

 

Үүний дараагаар  мэргэжлийн холбоодын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Тэд төр  мэргэжлийн холбоодоо бодло­гоор дэмжихээ больсонд ихээ­хэн шүүмжлэлтэй байна гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.

 

Мэргэжлийн холбоодын удирдлагуудын ярьж байгаагаар нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал нь өндөр хүүтэй зээл гэлээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал ч нэгэнтээ авсан зээлээ цаг хугацаандаа багтаан төлөхөөс эхлүүлээд бэрхшээлтэй тулдаг байна. Иймд Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл бага хүүтэй, урт хугацаат зээлийг бий болгох шаардлагатай гэнэ.

 

Түүнчлэн тат­варын бодлогоо уян хатан болгох. Өөрөөр хэлбэл, жи­жиг дунд үйлдвэрлэл эрх­лэгч­дэд тавих татвараа бус­даас  ялгаатай байлгах, зээл олгохдоо ганц хоёр биш олон жилээр  өгөх. Ингэснээр ту­хайн үйлдвэрлэгч бизнесээ амжилттай өргөжүүлэх бо­ломж бүрдэнэ гэдгийг хэлж байлаа. Ингэхгүй болохоор жижиг дунд бизнес эрхлэгчид зээл аваад дөнгөж бизнесээ эхлүүлж байтал үндсэн төл­бөрөө төлөх болдог нь  үйлд­вэрлэлээ өргөжүүлэхэд садаа болдог байна.      Дараагийн нэг асуудал нь боловсон хүчнээ бэлтгэх асуудал гэнэ. 1990-ээд оноос өмнө Монгол Улс мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байсан бол энэ байдал сүүлийн үед алдагдсан нь хөнгөн үйлдвэрийн хөгжилд чөдөр тушаа болж байгаа аж.

Т.Энхэлээ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    3 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    4 цаг 46 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    4 цаг 59 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    8 цаг 16 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    8 цаг 18 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    8 цаг 23 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    8 цаг 58 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    9 цаг 6 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    9 цаг 9 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    9 цаг 11 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    9 цаг 22 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    9 цаг 33 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    9 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    10 цаг 2 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    10 цаг 25 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК