Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэлээ

2016-4-12
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.04.12/ хуралдаан 11 цаг 25 минутад 11 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэй эхлэв.

 

Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүэхээр тогтов

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийн тухай асуудал хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт танилцуулсан юм.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 5 бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 2015 оны жилийн эцсийн байдлаар 76.1 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээний 65 арга хэмжээ нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаагаас 50 арга хэмжээг улсын төсвөөр, 5 арга хэмжээг гадаад эх үүсвэрээр, 6 арга хэмжээг концессын гэрээгээр, 1 арга хэмжээг хувийн хөрөнгөөр, 4 арга хэмжээг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр туссан.

Эдгээр арга хэмжээнээс 27 нь 100 хувь буюу бүрэн биелсэн бол 23 нь 90 хувь, 20 нь 70 хувь, 11 нь 50 хувийн биелэлттэй байгаа.

Түүнчлэн Цахилгаан дамжуулах сүлжээний 220 кВт, түүнээс дээш өндөр хүчдэлийн шугам байгуулах, 1, 2 дугаар үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах, Мандал-Зуунмод-Багахангай чиглэлд Улаанбаатар хотыг тойруулан төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлуудыг эхлүүлэх, Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн туршилтын үйлдвэрийг ажиллуулж эхлэх, Шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй сумдыг өргөн зурвасын сүлжээнд холбох, Улс, бүс нутгийн онцгой ач холбогдол бүхий боомтуудын үндсэн дэд бүтэц, барилга, байгууламжийг цогцоор нь барьж байгуулах зэрэг 6 арга хэмжээ 30 хувь, Үйлдвэрлэлийн кластерт ажлын байр бий болгосон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн хурдны авто замын барилгын ажлыг эхлүүлэх, Бичигт–Баруун-Урт чиглэлийн авто замыг барьж ашиглалтад оруулах гэсэн 3 арга хэмжээ 10 хувийн биелэлттэй байна.

 

Харин эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх удирдлага, мэдээллийн системийг бий болгож, программ хангамж, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах гэсэн 1 арга хэмжээ үнэлэгдээгүй байгааг сайд танилцуулгадаа дурдав.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг холбогдох яам, агентлагаас ирүүлсэн материалд үндэслэн дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгох саналтай байгаагаа төсөл санаачлагч илтгэлдээ онцлов. Үүнд:

 

Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх;

 

Төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган ажиллах;

 

Зорилт, арга хэмжээний биелэлтийг тайлагнахдаа зарцуулсан хөрөнгийн хэмжээг тодорхой гаргах;

 

Өмнөх оны үндсэн чиглэлийн биелэлтэд дүгнэлт хийж, дараа жилийн үндсэн чиглэлийн төлөвлөлтөд ашиглах.

 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Дэмбэрэл нар Монгол Улсын сайд С.Баярцогт болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

 

Тухайлбал, гишүүн Н.Энхболд давхар татварын талаарх гэрээг эргэж харах талаар Засгийн газар ямар чиглэл барьж байгаа, мөн хаврын тариалалтын бэлтгэлийг хангах, малын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас малчдыг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа, түүнчлэн 5 дугаар цахилгаан станцын асуудал ямар шатандаа байгааг тодруулсан юм.

 

Энэ талаар Монгол Улсын сайд С.Баярцогт бусад улстай байгуулсан давхар татварын бүх гэрээг эргэн харж шинэчлэх чиглэлийг Засгийн газар барьж байгаа. Манай улс гадаадын 33 улстай ийм гэрээтэй, эдгээрээс 5 улстай байгуулсан гэрээг хүчингүй болгосон.

 

Үлдсэн орнуудтай байгуулсан гэрээ нь татварын эрх зүйн орчны хувьд манайхтай ижил төстэй. Ер нь давхар татварын гэрээг өөрийн улсад ашигтайгаар өөрчлөх, үгүй бол хугацаа нь дуусгавар болоход хүчингүй болгох бодлого барьж байгаа гэсэн хариулт өгөв.

 

Мөн тэрээр Засгийн газар тариалангийн салбарт цогц бодлого дэвшүүлж, богино хугацааны арга хэмжээг дэс дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа.

 

Тариалалтын чиглэлээр гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр жагсаалтыг шинэчлэн баталсан, үрийн асуудалд анхаарч байгаа, тариаланчдад энэ долоо хоногоос зээл олгож эхэлнэ.

 

Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн улсад болон дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50 мянган төгрөг байхаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тогтоосон гэдгийг хэллээ.

 

Түүнчлэн ноолуурын үнийг бууруулахгүй байх цогц арга хэмжээ авч байгаа, энэ үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон гэсэн хариулт өгсөн юм.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт 5 дугаар цахилгаан станцыг концессээр барихаар гэрээ байгуулсан.

 

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтттэй зээлийн хөрөнгөөр дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэх юм. Одоогоор цахилгаан станцын ус, газрын асуудалтай холбогдсон дагалдах гэрээнүүдийг энэ сард багтаан байгуулж дуусгахаар ажиллаж байна.

 

Эдгээр гэрээ байгуулагдаж, концесс эзэмшигч хөрөнгө босгосон санхүүгийн хаалтын гэрээг эцэслэсний дараа барилгын ажил эхлэх юм гэсэн хариулт өгөв.

 

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл 2015 онд өрхийн бодит орлого яаж өөрчлөгдсөн, өрхийн зээл, орлогын харьцаа ямар байгаа, уул уурхайн болон уламжлалт бус хичнээн экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргасныг тодруулж асуусан боловч ажлын хэсэг тоймтой хариулт өгөөгүй учраас энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас гаргуулж авахаар болов.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдоржийн хүсэлтийн дагуу зам, барилгын ажлын хөрөнгө орууалт, гүйцэтгэл болон ипотекийн зээлийн эх үүсвэртэй холбогдсон тодорхой тоо баримт, жагсаалт мэдээллийг холбогдох байгууллагууд гаргаж өгөхөөр боллоо.

Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанд яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн удирдлагууд, холбогдох бусад албан тушаалтнууд оролцсон юм.

 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулж энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Улсын Их Хуралд албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй байх нь Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.

 

Түүнчлэн хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон байхад нам, эвслийн бүлэг завсарлага авч байгаа нь хууль зөрчигдөхөд хүргэж, асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэх боломжгүй болгож байгаа учраас хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хуульд зохих өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай хэмээн төсөл санаачлагч үзсэнийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.

Уг хуулийн төслөөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль санаачлагч болон Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол түүнийг уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох агуулгатай заалт нэмэх, 4.6 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглосон зохицуулалтыг нэмж тусгажээ.

 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив.

 

Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачлан боловсруулж 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуулиар үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар улсын мэргэн цол олгодог.

 

Гэвч үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их байгаа өнөө үед үндэсний сурын дархан мэргэн төрөх боломж хомс байгаа тул харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан тухайгаа дурдав.

Хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байрт шалгарсан харваачид “ноц харваач”, хоёрт шалгарсан харваачид “гарамгай мэргэн”, нэг түрүүлсэн харваачид “улсын мэргэн”, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэн, хошой мэргэн цолтон түрүүлбэл даяар дуурсах мэргэн, даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл дархан мэргэн цол олгохоор тусгажээ. Уг саналыг 2014 оны сүүлчээр хуралдсан харваачдын 15 дугаар их чуулганаар шийдвэрлэсэн юм байна.

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, А.Бакей нарын асуултад төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Монголын үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар нар хариулт өгсөн юм.

 

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар үг хэлж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд хууль батлагдвал эргэж үйлчлэх шаардлага гарах тул төслийн анхны хэлэлцүүлгийн явцад энэ талаарх зохицуулалтад анхаарч тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны хоёр тогтоолыг хэлэлцэж батлав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгээр ахлуулан байгуулахаар болов.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бидэнтэй нэгдэж Facebook хуудсанд зочлоорой

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    1 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    4 цаг 44 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    4 цаг 57 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    8 цаг 15 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    8 цаг 16 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    8 цаг 21 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    8 цаг 56 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    9 цаг 4 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    9 цаг 7 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    9 цаг 9 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    9 цаг 20 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    9 цаг 31 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    9 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    10 цаг 0 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    10 цаг 23 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Өчигдөр 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Өчигдөр 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК