Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Түүний хүсэлтийг байнгын хороогоор дэмжвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцэслэх юм.
Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ-ын даргаар ажилласан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн арваннэгдүгээр сард дуусгавар болох юм.