2016 оны сонгуультай холбоотой бүх мэдээллийг багтаасан www.songuuli16.mn сайт нээгдлээ. Тус сайтад нэр дэвшигчдийн мэдээллийн нэгдсэн сан, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн танилцуулга, сонгуулийн хуультай холбоотой хуулийн зүйл, заалтууд болон бусад мэдээллийг нэг дор нэгтгэжээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг уриалах, зүйл заалтыг сурвалжлах, нийтэд таниулах, сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигч, нам эвсэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодит үндэслэл, баримттай нь мэдээлэх үүрэгтэй юм байна.
Өмнөх жилүүдэд сонгуулийн нэр дэвшигчид, намууд, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл гардаг ч мэдээллийн нэгдсэн сан бүрдэж байгаагүй.
Сэтгэгдэл (1)