Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжлээ. Үүний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Мөн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батласны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Т.Энхэлээ